Skip to main content

Хойт насандаа учирна.

Ардын уран зохиолч С.Эрдэнэ баавайн энэ номыг нөгөө монгол ном татдаг блогоос татаж авч уншлаа. Дүгнэлтийг нь сүүлд нь Баабар бичсэн байна лээ. Тиймээс би дүгнээд яах вэ. Буриад зоны амьдрал, соёл, ёс заншил, зан төлөвийн өвөрмөц дүр төрхийг тусгасан зохиолтой хэзээ анхлан танилцсанаа эргэн санахад Б.Нямаа гуайн "Арандалыхан" "Араараа модтой Биндэръяа" С.Эрдэнэ гуайн "Сэрүүн дуганы мөхөл" зэрэг номууд санаанд бууж байна. Тэгээд дараагийх нь энэ "Хойт насандаа учирна"


Номын агуулга нь ерөөс буриад зоны амьдрал, 30-д оны хэлмэгдүүлэлт хэрхэн эхлэсэн тухай уран сайхны аргаар өгүүлсэн.

Онон Балжаар нутагтай буриад өвгөнийд хавь ойрдоо сайхнаараа гайхагдсан басган байх. Хоршоо дарга ахтай нь цуг ирсэн залуухан төрийн сайд буриад басганд сэтгэл алдардаг. Үйл явдал цааш үргэлжилсээр уурсаж хилэгнэсэн өвгөн буриад охиноо их хүрээ рүү нэр холбогдсон хүн рүү нь өнчирсөн дүүг нь хөтлүүлэн явуулдаг. Хэргийн учир нь буриад басган хавь ойрдоо айлгүй, томоогүй, хэнтэй ч орооцолдоход бэлэн гэдгээрээ зартай юмсанж. Хэдий тийм ч үнэн хайр сэтгэлтэй учирсан бүсгүй урдын тэр бүх зангаа орхиж, хайртай хүндээ бүхнээ зориулахаар шийдсэн байдаг.

Гэвч урд нь саваагүй, түр зуурын аальгүй зангаар холбогдож явсан зүүн хязгаарын дотоод яамны төлөөлөгч залуу буриад энэ бүхнийг өөрийг нь доромжилсонд тооцдог. Тэр хэдийгээр эхнэр хүүхэдтэй ч үзэсгэлэнт басганыг өөр хүнийх болсныг уучилдаггүй. Ямар нэг аргаар өөрийг нь шаналалд унагасан нутгийн басганыг чадахаар шийдэж энэ шийдвэрийхнээ дагуу нутаг усандаа зартай дууч буриад эрийг хуурч хил давуулан буудаж хөнөөж, улмаар уг эрийг хил даван харийн нутагт оргон зайлсан, эх орноосоо урвасан, эсэргүү тагнуулын бүлэгтэй холбоотой байсан хэмээн зар тарааж улмаар буриад басганы хайрт залуу болох төрийн сайдыг уг эсэргүү тагнуулын бүлгийн толгойлогч хэмээн хуурамч мэдэгдэл бичсэн нь нутгийн зон олныг хөлдөө чирдэг.

Хувийн өс хонзонгоос үүдэлтэй энэ бяцхан өшөө авалт бүхий л буриадын нутгийг хамаарч нутгийн эрчүүдийг хормоглон баривчилж, хүчээр хэрэг хүлээлгэж, хормоглон буудах хүртэл дамжирдаг ба энэ бүхнийг анхлан үүсгэсэн дотоод явдлын яамны төлөөлөгч буриад өөрөө ч ийм эсэргүү бүлэг байгаа гэдэгт итгэдэг. Хайртай хүнээ шоронд байхад сэтгэлээр ихэд шаналсан басган нааш харсан хүн бүхнийг царайчилж явсаар энэ бүхнийг эхлүүлсэн өстөнтэйгээ тааралдаж урдын сайхан цагаа дурсаж, өөрт нь туслахыг гуйснаар до  яамны төлөөлөгч нөхөрт нь харандаа цаас оруулан залуу сайд эхнэртээ сүүлчийн үгээ хэлж, энэ бүхэн худлаа гэдгийг дуулгаж захиа бичиж орхиод өөрөө шоронгийн өрөөнд амиа хорлодог.

Хайртай хүнийхээ захиаг авсан басган дээлээ өмсөж гарч, удалгүй дотоод яамныхан ирж захиаг нь дамжуулсан, хувийн өс хонзонгоор хайртай хосыг салгах гэж худал мэдүүлэг бичиж бүхнийг эхлүүлсэн буриад төлөөлөгчийг баривчилснаар зохиол дуусдаг.

Би ойлгохдоо гол баатар эмэгтэй нь дотоод яамны газар очиж өөрийгөө тэр төлөөлөгчийн элсүүлсэн тагнуулын бүлгийн гишүүн, тэр төлөөлөгчийн даалгавараар бүлэгтээ төрийн сайдыг элсүүлэх гэж эхнэр нь болсон гэж хэлж өөрийгөө бас төлөөлөгчийг баривчлуулсан болов уу гэж санаад байгаа хэхэ.

Гол баатруудын нэрийг тоочиж бичих хүсэл байсангүй ээ. Ямартай ч буриад хүмүүс Эрдэнэ баавайг энэ зохилоо бичсэнд уучилж чаддаггүй юмаа гэхэд дуртай хүлээж аваагүй л болов уу гэж санаад байна. Бүү мэд дээ.

Comments

  1. Миний бодлоор Эрдэнэ гуай юмыг хар цагаан гэж ялгалгүй, хэлмэгдүүлэлт хэн нэгний хувий өс хонзонгоо авах хэрэглэл байсан гэдгийг харуулах гэсэн болов уу гэж боддог. Буриадууд хэлмэгдсэн гэхдээ буриадууд дотор өөдгүй хүн байгаагүй гэж туйлшраагүй нь харин ч энэ зохиолын үнэ цэнийг нэмэгдүүлсэн байх...

    ReplyDelete
    Replies
    1. Миний санаж байгаагаар энэ зохиолоо Распутины "Насаараа дурсаж яваарай" зохиолтой өрсөлдөхүйц зохиол болгохоор зорин байж бичсэн гэж дуулсан. Буриадуудын гарал үүсэл, угуул нутгийн талаар цухас хэдий ч үнэнээр нь бичсэн байна лээ.

      Delete
    2. Мартснаа нэмэхэд буриадуудын дургүйцэх байх гэсэн шалтгаан нь гол баатарын аав буриад баавайгаар "Буриад бид халахын буянд цадаж явна" гэсэн утгатай үг хэлүүлсэнийг буриадууд тааламжтай хүлээж авахгүй байх даа гэж бодсоноо хэлсэн нь тэр хэхэ.

      Delete
  2. Арван жилд байхдаа шимтэн уншиж байсан юм. Дахиад нэг уншихсан.

    ReplyDelete
    Replies
    1. Тан шиг шимтэж уншилгүй гүйлгээд уншчихсан хэхэ. Дахиад унших гэвэл mongolnom.blogspot.com-с татаж аваад уншиж болно шүү дээ.

      Delete
  3. Erdene baavai uuruu buriad, Hentiin Dadalin buriad huvuun yum a. Tiim bolohoor buriaduudin garal uusel, nutag orni tuhai unen zuv bichsen bga biz e. Buriaduud ch ene zohiold ni durguitsdeggui bh gej bodnom

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...