Skip to main content

Pet Sematary буюу Тэжээвэр амьтдын оршуулгын газар

Стивен Кингийн "Тэжээвэр амьтдын оршуулгын газар" номыг нетээс Монгол хэл дээр татаж аваад уншлаа.
Нэрийг нь "Тэжээвэр амьтдын оршуулгын газар"
гэж гоё орчуулсан байна
Монгол ном үнэгүй татах блог байдаг юм байна штэ. Утсаараа ч уншиж болох байх, ePub, Mobi гэсэн хоёр өргөтгөлийн файлаар байна лээ, бас мэр сэр PDF номнууд ч байна. Би бол ePub форматаар нь татаад, тэгээд тэрийгээ Chorme дээр Magic Scroll eBook reader нээж байгаад уншчихлаа. Firefox дээр ч уншиж болох боломж байдаг юм билээ, add-ons суулгаад, гэхдээ би Chorme-ийн үнэнч хэрэглэгч гэхүү дээ хэхэ.

Ойрын үед Kindle Fire авна, бас компьютерээ шинэчилнэ гээд төлөвлөчихсөн л байгаа. Kindle DX арай л үнэтэй санагдаад байгаа юм. Тэгэхээр Kindle ашигладаг хүмүүс зөвлөгөө өгөөрэй. Kindle Fire монголын нөхцөлд хир вэ? Дагалдаж ирэх янз бүрийн урамшуулал, ном, тоглоом зэргийг монголд байхдаа ашиглах боломжтой юм уу гэхчлэн олон юм мэдмээр.

Ийм юмтай л болоод сохолзоод хорвоогоос тасарнаа
удахгүй, гэр нь хар байсан ч яахуу дээ тэ?

За нөгөө номондоо эргээд орьё, хүмүүс номыг нь аль хэдийн уншаад, эсвэл киног нь үзчихсэн байх л даа. Урьд нь өчнөөн сонсож байсан ч сая л хэн нэг буянтны ачаар олж уншиж байгаа нь энэ. Нетэд оруулсан хүнд маш их талархлаа шүү, хүлээж аваарай ккк.

Номын утга нь: Их сургуулийн анагаах ухааны тэнхимын эрхлэгчээр томилогдож ирсэн залуу гэр бүлээрээ эртээ урдын цагт баригдсан хуучин байшинг худалдаж авдаг, дөнгөж нүүж ирэх замаас эхлэн сэтгэл нь далд түгшүүрт эзэмдүүлж эхлэдэг.

Том байшингийнх нь замын эсрэг талд амьдардаг 84 настай өвгөн тэдний гэр бүлийхнийг угтаж авч, хэцүү үед нь тусалж, сэтгэл санаагаар дэмжиж сайхан танилцдаг. Тэрхүү өвгөний гэр бүл, залуу эмчийн гэр бүлтэй ойр дотно нөхөрлөж, хуурай эцэг хүү болсон хэдий ч өвгөн өөрийн мэдэлгүй, далд хүчний эрхшээлээр залууг хийх ёсгүй үйлдлийг нь хийхэд түлхэж орхидог.

Тэжээвэр амьтдын оршуулгын газар, гэвч энэ бол зөвхөн
өнгөлөн далдлалт
Учир нь залуу эмчийн гэрээс ой руу орох зөрөг тэжээвэр амьтдын оршуулгын газар өөд хөтлөдөг, уг оршуулгын газар зүгээр нэг оршуулгын газар биш, эртний овог аймгуудын дом шившлэгээр бүтсэн, чөтгөр шулмын нууцлаг газрын хилийн дээс байсан ажээ. Тэрхүү нууцлаг газарт булсан амьтан, хүн эргэж амилдаг бөгөөд хэдийгээр хүн тэрхүү газарт булуулж эргэн амилсан ч хүний гэх оюун ухаан, ухамсар, сэтэхүй үгүй үхдэл ханхлуулсан сүг, нэг ёсондоо зомби болдог.

Миний ойлгосноор залуу эмчийн эхнэр нь бага насандаа төрсөн эгчийхээ үхлийг харж өөрийгөө түүний үхэлд буруутай хэмээн итгэж, насан туршдаа дотроо айдастай амьдарч, айдсаа нөхрөөсөө ч нууж, хэзээ нэг цагт эгчийх нь сүнс эргэн ирж өшөөгөө авна гэж айсаар, энэ итгэлээсээ болж муу ёрын хүчинд далдуур оосорлогдсон байдаг ба энэ нь тэдний гэр бүлийхнийг аюулд өртүүлэх оосор болдог.



Хэдийгээр залуу эмчид гар дээр нь амьсгал хураасан залуугийн сүнс бүгдийг урьдчилан сануулсаар байсан ч тэр итгэдэггүй, зүүд, дэмий балай зүйл гэж өөрийгөө албадан итгүүлдэг. Муу ёрын хүчний төлөвлөсөн ёсоор залуу эмчийн том охины хайртай муур үхэж, хөрш өвгөн залууг хийх ёсгүй зүйлд нь охиноо хайрлах сэтгэлийг нь ашиглан түлхэж, муурыг нь эргэн амилуулдаг. Гэвч муур нь урдын гэр бүлийн хайртай муужгай биш сэжгийн чөтгөр болсныг залуу эмч нүдээр харж байсан хэдий ч ойшоодоггүй. Удалгүй дахин нэг гай тохиолдсон нь түүний бага хүү машинд дайруулж нас бардаг. Мэдээж далд хүчний оролцоотойгоор.

Энэ үед л өвгөн буруу зүйл хийснээ залууд ахин дахин хэлж, хүүгээ буцаан амилуулах хэрэггүй, түүндээ, гэр бүлдээ хайртай бол энэ бүхнийг ингээд л эцэслэ, цааш үргэлжлүүлэх хэрэггүй гэж ятгадаг. Гэвч хүүгээ гэсэн эцгийн хайр түүнийгээ буцаан амилуулж, хэдийгээр харахад, хамт байхад хэцүү, аймшгийн дүйнгэ, үхдэл ханхлуулсан хүнтэй амьдрана гэж бодсон ч энэ бол асуудал биш, хайраараа бүгдийг даван туулж урьдын адил аз жаргалтай амьдарна гэж итгэдэг. 
Энэ түүний байж болшгүй алдаа байсан бөгөөд өвгөн түүнд яаж ч тайлбарласан хүүгээ зүгээр нэг зомби биш, үхдэл сорогчийн гар хөл болно гэдгийг тэр ухамсарладаггүй, нууцаар хүүгээ буцаан амилуулдаг бөгөөд хүү нь буюу буцан амилсан зомби өвгөнийг бас ээжийгээ алдаг.


Миний гүйцэд ойлгоогүй нэг зүйл нь эмч залуу яагаад бүгдийг мэдэж байгаа ч эхнэрээ буцаан амилуулдаг вэ гэдэг нь. Эхнэрээ бусад алагдсан хүмүүсээс өөр гэдэг ч яг юугаараа өөр вэ? яагаад эхнэр нь зомби болохоос айсангүй вэ? Зомби болоод дахин аюул тарихгүй гэж яаж итгээ вэ? эсвэл тэрхүү үхдэл ханхлуулсан сүгтэй насан туршдаа амьдарч болно гэж итгээ юу гэх мэт олон таавар өөрөөсөө асууж үлдсэн хэхэ.

Гүйцэт ойлгоогүй ийм л нэг зангилаатай энэ номыг дуусгалаа.

Comments

  1. Kindle дээр ийм илүү дутуу юм суулгаж бодог юм уу. Би зѳвхѳн ном л уншды ш дээ.

    ReplyDelete
    Replies
    1. Web, movies, apps, games, musics, reading бас Word, PDF файл унших өргөтгөлтэй, Wi-Fi-р холбогдсон үед web browser and email ашиглаж болдог гэсэн байгаа биш үү? Амазоны хэрэглэгч болчихвол бүр ч илүү өргөн боломжийг ашигладаг юм байна.

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...