Skip to main content

Эрх чөлөөний үнэ цэнэ ба Шоушенкийн шорон

Рита Хэйворт ба Шоушенкийн шорон дахь эвлэрүүлэл номыг уншлаа. Стивэн Кингийн зохиол. Энэ номыг уншихаас өмнө Frank Darabont-ын найруулсан киног нь үзчихсэн, улмаар уг кино миний хамгийн дуртай киноны нэг болсон байсан.



Энэ зохиол адал явдалт гэхээсээ илүү хүний мөн чанар, ноён нуруу, эрх чөлөөний үнэ цэнэ, нөхөрлөл хийгээд хүн чанарын талаар өгүүлсэн гайхалтай бүтээл. Кино нь ч бас үнэхээр сайн бүтээл гэж би дүгнэдэг.

Тим Робинсыг энэ киноны Энди Дюфресны дүрээр мэддэг, хайрладаг, бас үнэлж хүндэлдэг болсон. Хугараагүй ноён нуруу гэдэг шиг жинхэнэ эр хүний дүрийг бүтээсэн. Дээр нь Морган Фриймэн байна. Төдийлөн тодорхой биш өгүүлэгч баатрын дүрийг тэгж гаргасан нь гайхамшиг биш гэж үү хэхэ.

Эрх чөлөө бүхнээс илүү билээ
Энэ киноны миний хамгийн дуртай хэсэг нь Энди суллагдаж, ярьж байсан том чулуун дороо шоронгийн найздаа зориулж захиа орхиж, нэгэнт суллагдсан өвгөн болсон найз нь тэр захиаг олж уншдаг хэсэг. 
Тэр захианы өгүүлбэрүүдийг монголоор орчуулснаас илүү англиар уншихад илүү ойлгомжтой, бас сэтгэлд хүрдэг.
I will be hoping that this letter finds you, and finds you well.

Hope is a good thing, maybe the best of things, and no good thing ever dies.

Номыг унших явцад орчуулагчийн арга барил таалагдлаа. Өгүүлэгчийн дурсамж, тэр бүх эдрээтэй хүүрнэлийг тэвчээртэйгээр буулгасан санагдсан. Англиар биш Монголоор орчуулсан доорхи хэсэг илүүтэй сэтгэлд хүрсэн.

-Номхон далайд дурсамж гэж байдаггүй ээ гэцгээдэг юм. Тэнд л би үлдсэн амьдралаа өнгөрөөхийг хүсч байна. Дурсамж алга болдог дулаахан газар.

Үнэхээр тийм дээ, гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн. Эндигийн очихыг хүсдэг байсан Зихуантанезо хэмээх хэл хугарчихмаар нэртэй газрыг бодит газар биш, зүгээр зохиол гэж бодсон ч гэсэн гүүгэлдэж үзээд үнэхээр бодит газар гэдгийг ойлголоо. Завшаан байвал хэзээ нэг цагт тэнд очиж, хайртай баатрынхаа өмнөөс сэтгэл дүүрэн амьсгалж энэ зохиолыг дурсах байлгүй хэхэ.

 Энди Дюфресны мөрөөдлийн арал Zihuatanejo, 

Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...