Skip to main content

Шөнийн клуб

Бичнэ гэж бодож байгаад бичээгүй үлдсэн зүйлүүдээсээ санаж байгаагаа бичээд хадгалах хэрэгтэй юм байна. Бас хүмүүс санал бодлоо солилцвол их олон юм мэдэж авдаг юм байна. Аялалын тухайд л....
Энэ удаад шөний клуб хэхэ.
Очсон газрынхаа залуусын амьдралтай танилцах үүднээс аль болох тэдний дунд орж, хэмнэлийх нь зах зухаас үзэж, харах юмсан гэж боддог байсан. Урд жил Тайваньд очихдоо үзсэн шөний клубүүдийнхээ талаар бичье.
Эхэнд нь хэлэхэд тэндэхийн залуус төдийлөн ууж иддэггүй, халуун цаг агаар, ёс заншил бас бус олон зүйлс нөлөөлдөг болов уу даа. Залуус нь хоолны газар бөөнөөрөө орж суугаад манайхын хэллэгээр бол хүүхдийн хөгжөөнт тоглоом тоглодог, нийлж аваад шөний захаар явна, мөсөн гулгуурт гулгана, амьтны хүрээлэн, музей үзнэ гэх мэтээр цагаа үр бүтээлтэй, бас цэвэрхэн өнгөрүүлдэг юм билээ. Ер нь цөм сурах, ажиллах гээд завгүй, манайхан шиг зуны амралтаа гэртээ юу ч хийхгүй хэвтээд өнгөрүүлнэ гэсэн ойлголтгүй л дээ.
Хадуурлаа.... хадуурлаа... шөний клуб хэхэ.
Нэг найз маань надад хэлснээр бол ерөнхийдөө тэндэхийн шөний клубуудыг зэргэлэлээр нь гурав ангилж болно гэсэн. Би ямар мэдэх биш хэхэ.

Нэгдүгээрт: Дээд зэргэлэлийн. Үнэ ханш нь нилээн өндөр, хяналт шалгалт ч чанга, амьд хөгжим, бүжиг, алдартай хүмүүсийг харж болох газар.

Хоёрдугаарт: Мэдээж дунд зэрэглэл. All you can drink маягийн л гэх үү дээ.

Гуравдугаарт: Хэцүү клубүүд байдаг гэсэн, надад ярьсан найз маань өөрөө орж үзээгүй гэжийсэн. Хамгийн муу муухай бүхэн үүрлэсэн газар гээд ойлгочиход болох юм байна л даа ккк.

За тэгээд миний орж үзсэн нь гэвэл.

Luxy night club.

Гадна тал нь. Өөрийн гэсэн тусгай байртай биш, харин
худалдааны гудамжинд олон газартай хаяа нийлдэг

Нилээн алдартай газар Тайпэйпээ бол. Нэвтрэхэд хяналт нь чанга юм билээ. Манай охид надаас чамд ямар нэг ID card байгаа биздээ гэхээр юу билээ гэснээ иргэний үнэмлэхнийхээ канондсон хуулбарыг үзүүлтэл болох юм байна гэцгээж байсан. Гэтэл шөний клубт ороход шалгуулах гэсэн юм байж л дээ. Санаанд ч ороогүй байсан хэхэ. Бидэнтэй хамт явсан нэгнийх нь дүү бас нэг охин 2 насанд хүрээгүй байж таараад тэгээд яг орох болтол бөөн сүр, хил гаалиар орох гэж байгаа аятай шалгаж, үнэмлэхийг компьютерт хадгалж зэвүүн зэвүүн хамгаалагч нар нөгөө охины аваачсан картыг чи биш байна гээд шууд л өргөж аваад гаргаад чулуудчихсан хэхэ.
Дотроо зайгүй, дүүрэн залуус, аялагчид. Яг ийм байсан
Биднийг ордог өдөр эмэгтэйчүүд таксгүй, харин эрчүүд 300NTD шинэ тайвань доллар буюу $10 орчим байсан юм байна. Дотор ороод зайгүй чихэлдсэн залуус л зогсоо зайгүй уугаад, бүжиглээд, орилолдоод биднуус ч дунд нь ороод явчихсан. Манай охид дээр залуус ирж танилцаад, хамт явсан миний орчуулагч гэх нэг америк залуутайгаа хоёул гологдсон хүүхэд шиг  охидоо бараадаж яваад тэгээд бүжиглэх гэсэн нэг л болж өгөхгүй түг, таг гээд робот шиг юмнууд хаха. Нөгөө хүү маань эндэхийн хөгжим одоо ямар сонин юм бэ, манай стилээс шал өөр гээд  хэхэ. Тэр клубт алдартай охидын хамтлаг бүжиглэдэг юм билээ. Шөнө дунд хавьцаа байх даа гарч ирээд бүжиглэж байсан.

Бүжигчин охид нь биднийг очиход яг энэ хувцастайгаа
бүжиглэж байсым.

Надад үнэндээ таалагдаагүй ээ. Яагаад гэхээр яг жаахан халаад, бүжиглэх янз ороод гар хөл бүлээцэж эхэлтэл гэрэл асаагаад баахан цагдаа нар орж ирээд бүх хүний бичиг баримтыг шалгаад хамаг юм унтраагаад дургүй хүргээд хаячихсан. Залуус, охид нь бүжгийн аянд бүдэг гэрэлтэй үед майр тачаангуй чөлөөтэй бүжиглэнэ, тэгээд гэрэл асаахаар нөгөөдүүл чинь гудманд явж байдаг ичимхий гэхээр маятай төрхтэй харагдаад урамгүй юм билээ. Бүгд л пасспортоо авч явж бүжиглэдэг гэхээр дэндүү уйтгартай санагдсан байлгүй хэхэ. Уух юм гэвэл 0.33 Heineken доод тал нь 200NTD бас 100 гр архи 300 NTD байсан санагдана. Миний хувьд хоёр шил пиво, бас нөгөө надад орчуулга хийж цуг явсан америк залуутаа цуг 100, 100 гр татаад тэгээд л тэр өдрийн хэмжээ болооский хэхэ. Овоо халсан цагтаа нөгөө залуутайгаа жаал сахилгагүйтэж тайзан дээр нь гарч шонг нь тэвэрч хүртэл бүжиглээд авсан хахаха. Тэгээд л удалгүй буудал руугаа буцаад санжигнасан доо.


Club Wax

Миний дээр яриад байсан All you can drink маягийн бар. MRT Guting Stuation-ий хажууд байдаг. Энэ хавь миний анх буудалласан газар болоод ч тэр үү энэ Guting-т их хайртай хэхэ.


Гадна хаяг
Хяналт төдийлөн чанга биш, өмнө нь хамгаалагч нарт "дамжлуулж" байсан охин энд ороод ирсэн хэхэ. Төрсөн өдөр нь байсан юм. Эр эм ялгаагүй анх ороход 350 NTD төлнө, тэгээд нэг хуванцар аяга олж аваад үнэгүй коктэйл ууна даа хэхэ. Би мөн ч олон дахиулсан, сүүлдээ bartender нь дургүйцэж хүртэл үзсэн гээд бод доо ха ха. Градус нь айхтар өндөр биш ч гэсэн ямар ч байсан согтоож дийлдэг л юм билээ. Надтай нийлээд манай хэдэн охид сайн уусан, зарим нь бүр тасраад агсан хүртэл тавьсан гэсэн хэ хэ.

За нөгөө миний уудаг алдарт коктайль найруулах үйл явц,
бас цаасан аяганууд  хэхэ.

Бид нарыг очиход амьд хөгжим DJ байснаас бусдаар өөр бүжигчин нтр лав үзэгдээгүй. Хэдүүлээ ёстой тасартлаа ууж авсан юмдаг. Тайвань охин Америк охин хоёр хэдэн жуулчинтай танилцаж тэгээд тэр хэрмэлдээ намайг Монголоос ирсэн гэтэл огло харайж нтр хаха. Тараад буудалдаа очихоор өрөөнийхөө Хонг Конг хүүхэн, тэрний найз залуу хоёртой таксидсан, тэд намайг байнга "харж" явдаг нэг ёсны хамгаалагч л даа хэхэ. Би ер нь хаана ч явсан цуг яваа хүмүүстээ ядаргаа болоод өөрийгөө болон цүнх саваа тарааж даатгаад чи миний цүнхийг үүр, аа харин намайг согтвол чи хариуцаж яваарай, гэрт хүргээд өгөөрэй гэхчлэн захьчихдаг төвөг байгаам. Нөгөө хоёр охин маань бусадтайгаа үлдээд хойноос ирэх болсон ч биднийг буудалдаа ирээд нилээн удахад ирээгүй байсан, би ч унтлаа... унтлаа... гэж Хонг Конг найздаа хэд дахин хэлчихээд унтаад өгсөн хэ хэ. Өглөө асуутал нөгөө хоёр охин маань тасраад МакДональдсд хоол идэх гэж ороод орилж дуулаад, хамт явсан нөгөө ма орчуулагч цагдаа ирэх вий гэж сандарч утсаар бусдыгаа дуудаж байж өглөө 6 цагт буудалд нь чирж авчирсан гэж байсан хэхэ.

Хамаатай хамаагүй баахан юм бичиж хамаг паянгаа тооччих шиг боллоо, бурхан минь хэхэ. Өөр бусад газрууд тэгтэл ууж идээгүй учраас шөний клуб ангилалд ороогүй болно хэхэ.

Гэрэл зургуудыг google ахаас гуйж олж авсан болно.

Comments

  1. монголын клубуудын тухай бичиж гэж бодоод их үгэн дурлах гэсэн чинь биш байв шүү. монголын клубуудын тухай сонирхуулаач, аая нэг их клаабддаг хүн шиг асуусан :p

    ReplyDelete
  2. Хэхэ. Монголдоо шөний клубт оролгүй их удсан юм байна. 2-3 жил болсон байна, гэхдээ яахав орж байсан паянгаа сайхан бичнээ хэхэ.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...