Сүүлийн сонин хачин гэвээс манай 10 жилийнхэн сая наадмаар уулзалтаа хийчихсэн байна лээ штэ. Надад албан ёсоор урилга өгөөгүй, очих эсэхийг асуугаагүй, ганц нэг хүүхэд хальт дуулгаж байсым, нэг мэдэхэд л их сайхан болоод дууссан гэхийм хэхэ. За тэр ч яахав угийн зожиг надад ер нь ангийхан гэж байдаггүй шахуу. Их сургуульд ч гэсэн манай ангийхан надад бүгд жигд сайн, тэгсэн мөртлөө цуглах, хувиараа булагнахад би дандаа гадна нь байж таардаг байсан. Ааш муутайдаа болоод ч тэр үү нэгнийдээ очиж бараашиг исгэж уулаа гэхэд очихгүй хэхэ. Нээрээ манай ангийхан мөнгөө нийлүүлж нэг нь барашиг исгээд, исэж дуусахаар нь бөөнөөрөө очоод ууж байсан. Ямар амттай юм байсан юм бол, одоо ууж амтыг нь үздэг байж гэж боддог л юм. Ангийн дарга гэж дандаа сурлага тааруу, идэвхи нь явдаггүй, тэгсэн хирнээ дарга болох хачин дуртай насаараа, бас цэргийн цол, бусад гуншигаараа бусдаасаа арай илүү гаруудыг сонгодог, би хэл ам их хийдэг байсым байна хэхэ.
Өчигдөр нэг Турк охинтой гадуур баахан явлаа. Тэр охинд жуулчны компани хайсан ухаантай юм. Гэснээс манайд аялал жуулчлал хөгжиж байгаа гэдэг ч үйлчилгээ нэг л биш ээ. Үзүүлж харуулах юм ховор, говь руу явдаг аялал хайж яваад гудманд туркийн элчингийнхээ ажилтан гээд нэг хүнтэй тааралдаж ярилцаад, сүүлд нь надад энэ хүн говьд чинь юу ч байхгүй, үзэх юм ховор гэж байна шүү дээ гэсэн хэхэ. Сайхан байгалиас өөр үзэж харах юм ховор гэдэг нь үнэн л дээ. Мань охин болохоор говь үзье тэр тусмаа говьд байдаг өвөрмөц нэг юм үзмээр байна гээд. Тэгээд тэрнийхээ нэрийг монгол англиар хэлж чадахгүй би ч ойлгохгүй тэгж тэгж тур операторт очоод зургийг нь хартал нөгөө Ариунаагийн "Би" дууны клипэнд гараад байдаг гоё тогтоц газар байсан юм байна л даа. Монголоор "Цагаан суварга" Англиар White Stupa гэдэг Дундговь аймгийн Өлзийт суманд оршдог юм гэдгийг сая мэдэж авлаа. Жанцанноров гуайн ийм нэртэй хөгжим байдаг даа. Гэтэл ийм нэртэй газар байдаг гэдгийг анзаараагүй л байсан байштэ. Эх орныхоо тухай мэдлэг яалт ч үгүй дутуу байна хэхэ.
![]() |
| Эрт цагийн далайн ёроолын шаварлаг даврхага байсан юм гэнэ. |
Гэснээс Монголд хийх аялал чинь яасан ч үнэтэй байдаг юм бурхан минь хэхэ. Үйлчилгээ энэ тэртэйгээ харьцуулахад шүү дээ.
Тэр охин болохоор 580 доллараас дээш аялалыг үнэтэй байна гээд ихэд сэтгэл дундуур байсан, хэдээр аяладагийг нь мэдэхгүй хажуугаас нь санаа зовоод ганц нэг таньдаг мэддэг хүмүүсээсээ асууж сураг тавьтал өөдөөс харин ч маш хямд байна шүү дээ, энэнээс хямд олдохгүй дунджаар 7 хоногт 1400-2100USD болно гэхийм хэхэ. Би ч ангайчихсан хэхэ. Уг нь одоо энэ 8 сарын 1 гээд чөлөөтэй болохоороо Монгол нутгаараа аялахаар төлөвлөж байсан байхгүй юу. Говь руу, эсвэл Хөвсгөл явна, мөрөөдөл биелдэг бол ч Баруун Монголоор явна даа гэж бодож байсан байдаггүй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага орлоготой хүн юугаараа, яаж аялах болжийнэ :( :( :(
Тэгээд дээр нь ганцаараа аялах гэхээр гадаад хүн шиг л аялах болох нь байна шүү дээ. Баларсын гэхгүй юу хэхэ. Нөгөө охинтойгоо цуг гадуур алхаж байгаад Мөнгөн Завъяа-гийн урдуур олон хүн дунд орж траншейны нүхний хажуугаар цуварч гарах олны дунд ороод нэг хартал зэрэгцэж явсан нөгөөх маань байдаггүй, нүхэнд уначихав уу гээд ухасхийтэл нүд ам нь эргэлдсэн амьтан ардаас гүйгээд ирсэн. Үүрч явсан цүнх рүү нь тэр хавийн хулгайч нар гэгээн цагаан өдөр түмний нүдэн дээр гараа хийсэн юм байж. Бүр салганаад хөл дээрээ тогтохгүй шахам амьтан гүйж ирэхээр нь түрүүлж хэд алхсанд уучлаарай гэж баахан хэллээ хэхэ. Намайг гадаадад очсон өдөр ингэсэн бол мэдээж шээс гоожих байсан байх даа. Миний мэдэхийн Монголд ирсэн гадаад найзууд бүгд л хулгайд юмаа алдсан байдаг юм. Би ч түрийвч энэ тэрээ мөнгөтэйгээ алдаж байсан. Хулгайч нарыг хараахаас өөр яах ч арга алгаа нээрээ.
Аа бас эмэгтэй хүмүүс дагуулж явах над шиг хэнэггүй бодь гарт жаахан сонин ч юм шиг. Эмзэг дэлбээ гэх үү дээ хэхэ. Диет бариад идэж уухгүй, идэж уусан ч цагаан хоол идмээр байна тэр тусмаа Loving Hut ормоор гэхээр нь дагуулаад ортол хоол нь төдийлөн таалагдсангүй. Тэгснээ надаас энэ хоолны газар Солонгос стилийнх үү гэж асууж байна. Би угаасаа тэр газарт нь сүжиг муутай, тэгээд манай монголчууд махгүй л бол хоол биш гэдэг болохоор тогооч нар нь аль болох махтай төстэй санагдуулах гэж буурцгийн махаар хуурга энэ тэр хийсэн байхаа гээд аваад хаясан. Ойлгосон эсэхийг бүү мэд хэхэхэхэ.
Эмэгтэйчүүд чинь бүгд л янз бүрийн хоолны жор, гоо сайхнаа хадгалах төрөл бүрийн дэглэм бариад тэр нь над шиг хэнэггүй байгаагаараа пид пад гээд алхаж явдаг хүнд сонин санагдах шинжтэй хэхэ. Гадаад ч гэлтгүй танил охидтойгоо энд тэнд ороод бялуу идэх үү, эсвэл хамт диссерт авах уу гэхээр үгүй гэцгээдэг, би ганцаараа идээд байлтай биш хэцүү штэ хэхэ.
Аа бас эмэгтэй хүмүүс дагуулж явах над шиг хэнэггүй бодь гарт жаахан сонин ч юм шиг. Эмзэг дэлбээ гэх үү дээ хэхэ. Диет бариад идэж уухгүй, идэж уусан ч цагаан хоол идмээр байна тэр тусмаа Loving Hut ормоор гэхээр нь дагуулаад ортол хоол нь төдийлөн таалагдсангүй. Тэгснээ надаас энэ хоолны газар Солонгос стилийнх үү гэж асууж байна. Би угаасаа тэр газарт нь сүжиг муутай, тэгээд манай монголчууд махгүй л бол хоол биш гэдэг болохоор тогооч нар нь аль болох махтай төстэй санагдуулах гэж буурцгийн махаар хуурга энэ тэр хийсэн байхаа гээд аваад хаясан. Ойлгосон эсэхийг бүү мэд хэхэхэхэ.
Эмэгтэйчүүд чинь бүгд л янз бүрийн хоолны жор, гоо сайхнаа хадгалах төрөл бүрийн дэглэм бариад тэр нь над шиг хэнэггүй байгаагаараа пид пад гээд алхаж явдаг хүнд сонин санагдах шинжтэй хэхэ. Гадаад ч гэлтгүй танил охидтойгоо энд тэнд ороод бялуу идэх үү, эсвэл хамт диссерт авах уу гэхээр үгүй гэцгээдэг, би ганцаараа идээд байлтай биш хэцүү штэ хэхэ.

Ямар сонин юм. Ариунаа *Би* дуугаа Ѳмнѳговийн Гурвантэс сумын Нэмэгт Гилбэнх ууланд зураг авхуулсан гэж ѳѳрѳѳ ярьж байхыг нь сонсож байсан юм байна.
ReplyDeleteГовьд үзэх юм зѳндѳѳ шүү дээ. Гол нь юу үзэх вэ гэдэг чинь чухал ш дээ. Ийм хүмүүс бол авотбусанд суугаад л аймаг ороод тэндээсээ унаа энэ тэр хѳлслѳѳд явбал хамаагүй хямд тусна.
Монголд ирж байгаа жуулчин бүхэн баян байх албагүй. Манайхан жуулчин хүнийг баян гэж буруу ойлгодог.
Бид нар шиг цалингийнхаа хагас хугасыг хураан байж олсон мѳнгѳѳрѳѳ жуулчлал хийх хямд аялалыг зохион байгуулах хэрэгтэй.
Гадны жуулчиныг кармааг нь хоосолж биш сэтгэлийг нь Монголд уяж алмайруулж буцаадаг бол тэр бол жуулчлал, Түүнийа ард 1х100 000.
Нэмэгт Гилбэнх гэж уул бас байдаг юм уу? Дуулаа ч үгүй юм байна, мэдэж авлаа хө. Говь явъя гэхэд над шиг юу үзэхээ мэдэхгүй, хаачихаа мэдэхгүй танил талгүй, ганцаараа байгаа гарууд зөндөө байгаа шүү дээ. Харин надад бол их үнэтэй санагдаад, тэгснээ бас байрлах байр, унаа машин, хоол унд бүгд орсон гэхээр бас арга ч үгүй юм уу гэж бодоод, тэгсэн ч үнэтэй л санагдаад байгаа юм аа.
ReplyDelete1 жуулчин ирэхэд цаана нь 20 хүн ажлын байраар хангаддаг гэсэн судалгаа уншиж байсан. Тэгээд үйлчилгээ гэж авах юм алгаа. Учиргүй бие биен рүүгээ явуулсан улс л байх юм, тийшээ очоод тэрнээс асуу гээд.
Хархорин руу 4 хоног явахад дунджаар 350 доллар болдог гэсэн шүү.
Гүүгэлдээд чиний хэлсэн уулын талаар юу ч олж чадсангүй, хүмүүсийн мэддэггүй байгалийн сайхан газар байгаа байх тэ? Уг нь говийн залуус, охидыг таньдаг бол тэдэн дээр очиж аялал хийгээд, хариуд нь төв Монголоор тэднийг аялуулахгүй юу. Гэртээ байлгаад ойр зуурын үзэх харах юмыг үзүүлээд нтр хэхэ. Манайх чинь аялал жуулчлалын бүс нутгийн төвд байдаг шт.
DeleteГурван тэс сумын Хэрмэн Цав гэдэг газар. Би уулны нэрээр нь бичсэн байна.
Delete