Skip to main content

Нэгэн зүйл... үргэлжлэл

Тэгэхээр нэгэн зүйлээ үргэлжлүүлнээ хэхэ.

Нэгэн зүйл: Намайг гэнэт бусдын хуримнаас болоод ааш нь хөдлөөд алга болчихсон гэж бодсон байх даа уншсан нэгэн нь. Тэгтэл үгүй юмаа хэхэ. Нөгөө номоо унших гэж дон хөдлөөд байхгүй юу хэхэ. Одоо бол уншаад дуусгачихсаан. Тэнэг Белла гэсэн бодол маань даамжраад бүгдийг нь тэнэг гэсээр дуусах шив дээ. Гэхдээ энэ ном чинь дуусаагүй юм билээ шт. Twilight цувралыг би ерөөсөө үзэж байгаагүй бас сонирхож ч байгаагүй зөвхөн ном нь монголоор орчуулагдсан болохоор л уншсан юм. Орчуулгыг нь заримдаа сайн ойлгосонгүй, хойно урд нь оруулаад баллаж тавьсан байна лээ. Гэхдээ над шиг англиар номыг нь уншихаас байнга зугтаадаг гаруудад сайхан боломж шүү дээ. Орчуулагчдад, бас нетэд оруулсан хүмүүст дахин талархая хэхэ.


Нэгэн зүйл: Тэгээд бас нэг инээдтэй юм миний санаанаас гарч өгөхгүй тархиа гашилгаад болдоггүй. Хүн амьтаан хэлээд өгөөч, хэдийгээр зохиол ч гэсэн нэг логикийн алдаа байх шиг байна. Юу гэхээр тэр энэ Эдуард чинь цус сорогч, Бэллагийн үнэрийг сайн мэдэрдэг, бас тэгээд цусны үнэр авахаар биеэ барьж чадахаа больдог вампир биз дээ? Хамгийн гол нь орой болгон Беллагийн өрөөнд нууцаар орж ирээд хажууд нь хэвтсээр өглөөг болгодог, миний тааж байгаагаар бараг нэг жил илүү, за хоёр жил ч гэж болох юм ийм байдлаар явсан тэ?

Бэлла Эдуард хоёр

Тэгээд миний гайхаад байгаа зүйл нь сар бүр Беллагийн мөчлөг эхлэхээр тэр Эдуард мэдэхгүй яваад байсан ч юм уу энэ талаар огтхон ч дурсаагүй гэдэгт байгаа юм хэхэ. Ийм логикийг тэр зохиолч нь ч өөрөө тайлбарлаж дийлээгүй байх даа? Болдог бол Эдуардыг хайж олоод асуух юмсан хэхэ.

Нэгэн зүйл: Тэнэг тархиа энэ тэнэг асуултанд шатаагаад үлдсэн ч гэсэн надад энэ зохиолоор хийсэн киноны баатрууд таалагдаад байна. Дүрээ сайн сонгож, бас жүжигчдийх нь биеийн хөгжил яасан ч сайхан юм, атаархчихлаа.

Цус сорогч гэр бүлийн эрчүүд
Надад залуус нь бүгд таалагдаж байна, гэхдээ бараг л Эдуардаас бусад нь хэхэ. Дүрдээ тохирсон гэмээр өвөрмөц төрхтэй хэдий ч тэр шамбий, ямбий эрүү, ясархаг эв хавгүй бие нь сонин санагдаж байна л даа. Бэлла ч гэсэн шаамий гэмээр этгээд төрх нь хэхэ. Гэхдээ л хэрэв төгс дүр төрхтэй байсан бол дүрд нь содон юмгүй уйтгартай болчихно биздээ тийм ээ?

Хамгийн дур булаам нь мэдээж Жакоб бас Эммэт хэхэ. Хүүхнүүдийг эс тооцвол шүү дээ.

Эммэт Бэлла хоёрын "барилдаан"
Залуу альфа Якоб Блэйк

Цаг үрэхэд тустай сайхан зохиол байна гэж дүгнэлээ. Харин киног нь завшаан хийгээд цаг зав таарвал олж үзнээ.

Comments

  1. Киног нь анх гарч байхад нь үзэж байсын. Тэгтэл татагдаагүй. Хүмүүс номнуудыг нь англи дээр уншчихаад гоё гээд л байсан.

    ReplyDelete
  2. Би киног нь үзээгүй харин номыг нь уншсан хэхэ. Аль нь илүү болохыг мэдэхгүй байна.

    ReplyDelete
  3. Одоо энэ чинь сүүлийн ангийг нь хийж байгаа тээн. Хуримлаж эхэлж байгаан гэсэн. Тэгээд Бразилийн Рио Дио Жэнэрод очиж бал сараа тэмдэглэж байгаагаар үргэлжлэнэ гэсэн.

    Би ийм амьдралаас тасарчихсан юманд үнэн сонирхолгүй. Тэгээд нэг ангийг нь хагас дутуу үзээд л орхисон.

    ReplyDelete
    Replies
    1. Киног нь үзээгүй болохоор хаана явааг нь мэдэхгүй байна, номондоо бол тэд хуримлаад, Белла жирэмслээд, төрөхөөс болж үхээд, Эдуард цусыг нь сорж вампир болгоод бла бла гээд явж өгсөн байсан. Гэхдээ л дуусаагүй хэхэ

      Delete
  4. Цус сорогчийн гэр булийн аав нь лаг гоя залууу

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...