Skip to main content

Би эх орондоо хайртай

Ням гаригт Цагаанбаатар, Бундмаа хоёрын аль нэг нь зайлшгүй медаль авна, бас аварга болно гэж итгэчихсэн байсан болохоор хайж явж "Би эх орондоо хайртай" утасны нэгж авсым. Цэнэглэгч карт дээрх зураг нтр нь дараа дурсгал болж үлдэг гээд хэхэ.

Эхний 5000-ын өнгө онцгүй санагдсан,
 мөнгө ийм хар байдыму?

Манай худалдааныхан тэгэхэд тийм карт ирээгүй, маргааш ирнэ, эсвэл байхгүй та mobi dealer  үйлчилгээнээс 5000 авчих гээд бас дургүй хүргэсэн шүү. Нэгэнт л авч байгаа тул дараа дурсгал болгож картыг нь хадгалах гэсэн хүн зөндөө байгаашт. Бодолцож уян хатан маркетингтэй байдгүйма хэхэ.

Гадуур түц, гэрээт борлуулагч нтрт огт байхгүй нь тодорхой болсон тул хороолол орж байж салбар дээр нь очиж авсан. Тээд надад байт харвааны зурагтай карт таарахаар нь жу-до бөхийн зурагтай картаар солиод өгөөч гэсэн үйлчлэгч охин нь их дурамжхан тийм карт алгаа гэхээр нь тэгвэл бокстойг авъя гэж байж авсан хэхэ. Яадаг юм хэрэглэгч хаан гэдэг биз дээ? Авч байгаа хаан нь ямар зурагтайг сонгохоо өөрөө мэддийм байгааздэ хэхэ.

Энэ медалийн хишгийг хүртсээн

Өчигдөр тэгээд Ням-Очирын олимпийн хүрэл медалийн хишгийг хүртлээ. Одоо миний утсанд 5000 төгрөгний үнэгүй ярианы эрх байж байна. 30 хоногийн дотор ашиглана гэсэн. Дахиад тамирчид медаль аваад байвал хишиг нь орж ирээд л байх нь дээ хэхэ. Гэхдээ би ямар утсаар гадагш ярих биш, манайхан яривал ярих байх даа. Моби сүлжээндээ үнэгүй ярих хүсэлтэй хүн байвуул Ням-Очирын надад өгсөн хишгийг хуваалцаж болийштэ нтр хэхэ.

Comments

  1. oo bas tiim yum baigaamuu? za teguul utasaa tseneglii baiz. oodo box-s medal avah bailguii dee

    ReplyDelete
    Replies
    1. Хэ хэ цэнэглээд байгаарай. Медаль авах болно гэж итгээд байвал авна штэ хө.

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...