Skip to main content

Наадмын зураг, хөрөг

Наадмын үеэр дарсан зургуудаа оруулъя. Ямар ч хамаагүй зураг дарсийм, өнгө төрх ямархуу байгааг өөрсдөө харна биз. Танихгүй хүмүүсийг яг дэргэдээс нь зөвшөөрөлгүй фокуслаж чадахгүй тул сандарч тэвдэж байж холоос дарна хэхэ.

Өчигдөр өдөржин ганцаараа гадуур наадамллаа штэ хэхэ. Музей үзэж, наадмын талбайгаар тэнэж, орой нь харин нэг найз бүсгүйтэйгээ талбай орж тэгээд завсраар нь Broadway орсон юм байна. Камераа авч яваагүй учраас салют энэ тэрийн зургийг аваагүй.

За зураг үз, зураг үз хэхэ.

Манай байрны хажууханд хананд ийм зураг байдымбилэ

Шинээр баригдсан орон сууц

Наадмын өглөө энэ өвөө содон туссан
Ачаа бас нохойгоо салхилуулдаг ажилсаг өвөө

Зам түгжрээгүй сайхан байлаа

Энэ жил машин тэрэгтэй улс далбаа тэр бүр хатгахгүй
байх шиг байна лээ

Би дүрээрээ байжийнэ хэхэ

Наадмын өгллөө ажил хөөцөлдөх хүн зөндөө байна

Наадам болж байгааг энэ хос мэддэг болов уу ккк

Ажлаа хийж суугаа эмээ

Ж.Самбуу гуай мөн үү?

Үерийн далан юм болов уу даа ккк

Сүхбаатарын талбай

Монголоороо гоёдог

Би монгол хүн

Би багадаа гэдэг зураг хэхэ
Багадаа би яааааг ийм охин байсым

Сүхбаатарын талбайд наадамдаж байна энэ хүмүүс

Монгол гэдэг нэгэн нэр....

Талбайн цэцэгс

Талбайн зурагчин

Монгол Улс Мандан Бадраг

Наадамч гэр бүл
Хүүхдүүдээс мөнгө шулаачид ккк

Аавынхаа хүзүүн дээрээс үзсэн наадам л хамгийн
сайхан байдаг даа

Хуушуурандаа

Энхтайвны гүүрэн дээгүүр яваа хүмүүс гадаадууд
монголчуудаас илүү зонхилох байна лээ

Хамгийн хөөрхөн зураг
Дүүгээ түрээд наадамлаж яваа ах

Наадмаас Хүй Долоон Худаг руу яваа бололтой байна лээ

Би энэ зургийг хараад л дуу алдсан ккк

Энэ амьтан хүртэл наадамласан гээд боддоо ккк

Нутгийн дүүгийн хөрөг

"Монголын сайхан орон" уран зургийн үзэсгэлэн

Жаргалтайн дэлгэр гэдэг зураг ккк
Намайг багад төрийнхөө төв талбайд тоглох боломж
байгаагүй юмаа

Сайхан наадаарай

Бас нэг гэр бүл

Мөхөөлдөс, ундаа, хуушуур

Ийм хувцас өмсөөд зургаа авхуулж болох юм билээ

Баярлаж байнаа
Цэнгэлдэхийн далбаа

Машинтай улсаас юугаараа дутахав гэдэг зураг ккк

Энэ хүмүүс ч бас наадамлаж, жаргаж байна

Бүсгүйчүүдийн гоёо

Нөгөө "муу" Пандаг чинь хашааны шонгоос өлгөөд...

Хуучин сүм, эртний агуй, өглөөний наранд дуртай би,

Хуртай зун, цастай өвөл, хаврын ногоонд дуртай би,

Богдын гол ордон

Цэцэгс алаглаад, сайхан үнэртэйм билээ

Зам гарах ардын цуваа тасрахгүй байна лээ

Нэг хөл бөөн хавдар, нөгөө хөлийн шарх учиртай ккк
Богд хааны музей үзээд гартал намайг явуулах дургүй
байсан юм байлгүй, үүдний гадас нь дэгээдэж, самардаад
үлдсэн гэхдээ бүдрээгүйм сүүлд нь самардуулснаа мэдсэн ккк

Comments

  1. Яасан сайхан ѳнгѳлѳг харагдана вэ. Сайхан наадамлаж байна даа манай ард түмэн.

    Монгол хувцасаараа гоёх нь илүү их болжээ тийм байна уу.

    ReplyDelete
    Replies
    1. Тийм байна лээ, хүн бүхэн од шиг л харагддаг болсон байна лээ ккк

      Delete
  2. Тэр муу гар чинь харин хашаанаас өлгөчихдөг овоо муу гар уу гүй юу? Яаж байна аа айн?

    ReplyDelete
    Replies
    1. Хөөрхий Панда хэ хэ хэ. Жорлонгийн хашаа байсан бол яанаа, бараг л байх ккк. Гэснээс надаа Пандатай подволк байгаа шт :P

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...