"Жаахан шарга"-ын домоггүйгээр Дарьганга нутгийн тухай дурсах нь үгүй билээ. Жаахан шаргын домог тэр чигээрээ хайрын домог бөгөөд Дарьганга нутгийхан үе дамжуулан хуучилж иржээ.
Наранбулгийн эхэнд
Наран шингэтэл хүлээлээ
Анхны сэтгэл янзаараа бол
Амжаад ирэхээ мэдээрэй...
Домог өгүүлэх ину:
Олондоо Инжээноров хэмээн алдаршсан дууч лам Дарьгангын хошууны Овоон сүмийн цогчин умзад байжээ. Тэрээр Дарьгангынхаа Чимидлхам гэгч сайхан хүүхэнтэй танилцаж, хайр сэтгэлтэй болсон төдийгүй лам хувраг хүн боловч хайр сэтгэлийнхээ их хүчинд автагдан ханилан суухаар тохирчээ. Гэтэл эцэг эх нь охин Чимидлхамыгаа лам хувраг хүнтэй суулгахаас дургүйцэн Жигаа ноёнд эхнэр болгон өгөхөөр тохирч оторт гарах нэрийдлээр Наранбулагийг зорин нүүжээ. Нүүж хулжсаныг мэдээгүй байсан Цэрэнноров амраг хүүхэн Чимидлхамтайгаа уулзахаар болзсон өдрөө зорин ирэхэд нүүсэн тул уулзалгүй холдуулсандаа ихэд харамсан гуниглажээ.
Цэрэнноров ямар ч байсан хайрт хүнийхээ хойноос нэхэн очиж амраг сэтгэл нь хувирч уу? Аргагүйн хүчийг дагаж уу? Мэдье хэмээн шийдээд хос шаргаа хөлөглөн замд гарчээ. Ингэж явахдаа:
Нуруу нуруун дээгүүр
Нутгийн дээс нь хөвөрнө
Нуугаад нуугаад уйлсан ч
Нулимсны минь гарз уу даа
Жаахан шаргын шогшоонд нь
Томоо муухай тасраад байна
Жаахан түүнийхээ аашинд нь
Сэтгэл муухай гуниад байна гэж
Зохион дуулсаар явсан гэнэ. Тэгж явсаар, сураг ажиг тавьсаар Наранбулагт очиж Жигаа ноёныхыг олж Чимидлхамтайгаа ая эвийг олон уулзаж амраг сэтгэл нь хувирч, ариун хайраасаа няцаагүйг мэдээд эргэж уулзах болзоо тавиад баяртай буцжээ.
Явдал замдаа хайрт хүнээ яаж ноёны гараас салган авах, ханилан жаргах хорвоод хаалт болсон хуврагийн ёсоо хэрхэн орхих зэргийг эргэцүүлэн бодож явахдаа:
Дэвээд байгаа дээврийг
Дээсний үзүүрээр дардаг даа хөө
Дэнэгэлзэж байгаа сэтгэлийг
Одоо юугаар тогтооно вэ
....Үхрийн чинээ чулууг
Үер дайраад яах вэ
Үнэнч хоёр сэтгэлд
Үг ороод яах вэ?.... гэхчлэн зохион дуулсан гэдэг
Удалгүй хайрт хүүхэн Чимидлхамыгаа Жигаа ноёноос булаан авч ханилан сууж, үр хүүхэд олонтой өнөр өтгөн айл болж нутаг усандаа амьдарсан домогтой.
Энд Дарьгангаас төрсөн зохилч Мэнд-Ооёогийн бичсэн Жаахан шарга морь Тоорой бандийн унаа гэдгийг, хайр сэтгэлдээ хөтлөгдсөн залуу эрд хайртай мориороо тусалсан домгийг энд өгүүлсэн "Жаахан шаргын дууль" хэмээх тууль байгаа. Жаахан шарга дууны олон хувилбар байдаг ба дээрхи нь Лхамжав гуайн дуулсан хувилбар юм.

Comments
Post a Comment