Гэв гэнэт юм бичихээс дургүй хүрдэг ааш хөдөлчихсөн хэ хэ. Юунаас болсым, утгагүй, залхуутай санагдаад бичих гэж бодож байсан зүйлсээ хойш тавьчихлаа. Биччихвэл дараа мартсан цагтаа уншихад амар байх юм болов уу.
Исто нам жим, хаягдсан хайрцаг шиг амьтан лагерт байж байна. Шал утгагүймаа өдөр хоног арай гэж өнгөрөөж байгаа хүн л байх шив дээ. Хажуугаар амьдрал бужигнаад, хаа нэгтэй хүмүүс зав гарч байгаа эсэхийг минь асуугаад нөгөө л хариугаа сонсчихоод толгой сэгсрээд явчих маягийн типтэй өдөр хоногууд. Яван явсаар сүүлдээ тоож асуудаг найз нөхөд ч үгүй болж байх шиг байхым. Хөгшөө хэдүүлээ уулзаад... гээд эхлээд над руу нэг том харчихаад амаа хамхиж байгаа дүр зураг хэхэ.
Шал дургүй хүрээд олон юманд тархиа гашилгахаа болиод буугаад өгчихсөн. Одоо надаас санаа бодлыг минь асуувал нүдээ гялалзуулж ирээд дуржигнатал урсгаад эхэлдэг зан маань хагас нь байхгүй болсон байхаа. За яршиг миний амаар л дутав гэж хэхэ. Ажлаар очих хэрэгтэй байгаа ч очихгүй зэсрээд зэсрээд... надгүйгээр хамаг чухал төсөл, түүхэн үйл явдлууд нь болоод номнуудаа хэвлүүлээд, усгах дөхсөн өвийг сэргээгээд манайхан чухам тасралтгүй ажлаа явуулаад, тэнд миний гэх нэг орон зай нь онгорхой л байж байдаг. Утгагүймаа нээрээ хэх. Ингэж байгаад нэг мэдэхэд бүрмөсөн хаянаа, энэ хүүхэн.
Хүмүүс чинь улам цэвэрхэн болоод өмсдөг зүүдэг нь брэнд мэрэнд болж дээшилж тансаг тал руугаа болоод байхад би эсэргээрээ аль болох даавуун, өнгө зүсгүй, насвгар цулгуй, товчгүй юм бодоод hippy хэв шинжиндээ орох гээд байгааму яахгээдийгаан. Гэвч hippy гарууд чинь ядахнаа туранхай, арзайхаар гоё зохидог дээр нь тамхи баагиулсаар байгаад хатсан акурка шиг болсон амьтад баймаар юм. Над шиг тарган цатгалан, өөх тос нь бялхалзаж бултайж гялайсан жухамхүү хайлсан өрөм шиг амьтанд тэр стиль нь бас зохихгүй новширч нтр хэхэ.
Утгагүй мөчүүд нэг иймэрхүү...
Comments
Post a Comment