8 настай хүүгийн мужийнхаа хүмүүст зориулж бичсэн захидлыг чадан ядан ойлгоод мангуурчихсан сууж байна хэхэ. Утга нь ижил хүйстний гэрлэлттэй л холбоотой юм уу даа. Мужид нь зөвхөн эсрэг хүйстнийхэн гэрлэх ёстой юу, эсвэл ижил хүйстнүүд эрх тэгш гэрлэх үү гэсэн санал асуулга явагдаж байгаа бололтойм. Тэр хүү тэгээд олон нийтэд хандаж ил захидал бичсэн байна. Захиандаа би хоёр ээжтэй, ээж нартаа маш их хайртай, надад эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо гэрлэх болон хоёр эрэгтэй хоорондоо гэрлэх, эсвэл хоёр эмэгтэй хоорондоо гэрлэх ямар ялгаатайг хэлж өгөөч. Бас хэрэв ижил хүйстнүүд хамт амьдрах хууль бус юм бол миний ээжүүд баригдаж хоригдох уу? Бид гэр бүл биш гэж үү? гэх мэтийн асуулт тавиад дээрх санал асуулгад эерэг санал өгөхийг уриалж хэхэ.
Хувийн бодлоороо хэрэв би санал өгөх бол яах вэ гэж бодлоо, хариулахад хэцүү л санагдаж байна. Ер нь ижил хүйстнүүдийг тоодоггүй гэх үү, хачирхаж хүлээж авдаггүй л дээ. Тэдний талаар олон юм бодоод байдаггүй, харин найзууддаа тоглоомоор монголд хоёр эхнэртэй болох хууль гарах гэвэл дэмжихгүй, харин хоёр нөхөртэй болох хууль гарвал хамгийн түрүүнд дэмжинэ гэж дарвалздаг хүн байгаам би хэхэ.
Яагаадыг бөө мэд явж байхад надад ижил хүйстэн их олон найзууд байж таараад байдаг. Эсвэл бусад хүн анзаарахгүй байхад нь би анзаараад олоод харчихдаг юм уу. Түр хугацаанд хамт байсан Австрали Roommate маань хүртэл лесби байсан гээд бод доо хэхэ. Тухайн үед надад найз залуугүй ээ хэцүү асуудал байгаа харин найз охинтой гэж хэлэхэд нь тоогоогүй надаа хамаагүй гэхэд их баярлаж байсан юмдаг. Одоо хааяа мэнд мэдэлцээд найз охиныг нь асууж давхар мэнд хүргэнэ, тэрний дараа надаас нөгөө тэр ижил хүйстэн гэж сонссон уу гээд нэг охиныг асууж байсан, аан гээд өнгөрч байлаа. Дараа нь бас хамт амьдардаг хоёр бүсгүйн гэрт очиж нэг оройг олуулаа идэж уугаад өнгөрөөж байсан, нэг нь одоо их сургуулийн профессор болсон байна лээ. Гей найзуудын хувьд яаж ч байгаад билээ нэг удаа Стрингст шоудаж байхад НҮБ-д ажилладаг найзтай маань хамт ажилладаг гээд нэг монгол залуу ирж байсан юм. Тэрийг хараад шууд л гей байна даа гэж бодсон хэхэ. Хамт ууж идээд бүр нэгнийд нь очиж үргэлжлүүлээд өглөө болгож байсан. Тэрэнтэй холбоотой нэг их инээдтэй дурсамж байдаг юм, энд бичихээ больё хэхэ.
Хамгийн сүүлд нэг гадагш явахад цэнхэр нүдтэй шавилхан залууг манай охид хөөрхөн юм гээд би ч сайхан танилцаж найз болсон. Тэгээд харж байтал мань хүн гэй байж таараад байгаа. Манайхан нэг нь ч анзаарахгүй байхад надад шууд мэдэгдээд байгаам хэхэ. Дэлхий даяар ижил хүйстэн тийм олон байдаг юм уу, эсвэл би тийм хүрээнийхэнд тохиолдлоор тааралдаад байдаг юм уу гэдэг нь сонин.
Тэдэнтэй харилцаж байсан туршлагаасаа харахад нэг нь ч бусдыг уруу татах гээгүй, мөрөөрөө өөрийнхөөрөө амьдарч, бие биеэ хайрлаж явдаг бусдын адил жирийн л хүмүүс гэж ойлгосон.
Comments
Post a Comment