Ахиад л....
Өө би түүнийхээ
Сүүлчийн хайр нь
Өө би түүнийхээ
Сүүлчийн гоёл нь...
Санчиг үсэнд нь эгшиглэж гэгэлзсэн
Сарниаж зовоох аялгуу нь
Салж ч чадахгүй нийлж ч чадахгүй
Сар шиг дагах садаа нь...
Хаалгаа аяархан татаарай гэж
Хоолойгоо зөөлөн засаарай гэж
Халуухан өвөрт нь шургахдаа
Халгаарай... хайрлаарай гэж..
Хүүгийнхээ ээжийг чи минь
Хөндүүрлэн байж тэврээрэй гэж...
Зангирч байгаад..
Захина би...
Зүгээр л хайрлая
Зүрхэнд чинь наалдаад
Сайхан санаа алдая
Өөр юу ч хэрэггүй
Тэнгэр минь,
Тийм зоригтой хагцахсан
Тэвэрт нь
Тэнд, зүрхэн дээр нь
Тэнэг минь баяртай гэж бичихсэн
Уруулынхаа будгаар...
Хэн нэгэнд яг л одоо ингэж хэлмээр... хэхэ.
Ярилцлагын гэдэг овогт би дургүй. Яруу найрагч Ганчимэг гэж дуудах ёстой санагддаг. Эмэгтэйлэг шүлгүүдийг нь одоо ч би дотроо хадгалж явдаг юм. Ганцаардал... гэвч өөрийгөө аль хэдийнээ жинхэнээсээ "олсон" бардамхан гуниг түүний шүлгүүдээс нэвт ханхалдаг. Харин өөрийгөө яруу найрагч биш гэдгийг нь бодоход ч гайхмаар. Хэзээ ч билээ "яруу найраг гэж хэдэн годгор охины бүтэлгүй дурлалын тухай гансарсан тэмдэглэл биш" гэсэн утгатай хэл ам гарч байсныг санаж байна. Түүнийг шүлгээ уншиж шагнал авсны дараахан биш байгаа даа гэж хааяа би боддог. Гэвч түүний шүлгүүд тийм нэг гэгэлгэн бас тансаг...
![]() |
| Халуун цээжийг нь шатаан Хайрлуулсан минь үнэн Эрхэлж нялхруулан зовоож Эзэлсэн минь бас үнэн ... |
Өө би түүнийхээ
Сүүлчийн хайр нь
Өө би түүнийхээ
Сүүлчийн гоёл нь...
Санчиг үсэнд нь эгшиглэж гэгэлзсэн
Сарниаж зовоох аялгуу нь
Салж ч чадахгүй нийлж ч чадахгүй
Сар шиг дагах садаа нь...
2007 онд өөрийнхөө төрсөн өдрөөр өөртөө зориулж түүний шүлгийн номыг худалдан авч байж билээ. Good bye my love гэж. Одоо ч тэр жижигхэн цагаан ном миний хамгийн үнэтэй номуудын нэг байдаг. Мөнгөн утгаараа биш л дээ.
Хаалгаа аяархан татаарай гэж
Хоолойгоо зөөлөн засаарай гэж
Халуухан өвөрт нь шургахдаа
Халгаарай... хайрлаарай гэж..
Хүүгийнхээ ээжийг чи минь
Хөндүүрлэн байж тэврээрэй гэж...
Зангирч байгаад..
Захина би...
Бороо ороход хамгийн түрүүнд түүний шүлгийн бадгууд цээжинд орж ирдэг. Бүгээн саарал манантай... гээд л. Надаас шүлэг явуулаач гэхэд нь Ганчимэгийн шүлгийн мөрийг явуулдаг байлаа. Хачин юм шүү. Намайг тэр шүлгийг өөрөө зохиосон гээд итгэчихдэг байсым. Зохиогч нь тийм хүн байдаг юмаа, тийм ном гаргасан юмаа гээд байхад л тэр. Тэр үед миний төрх, байгаа байдал маань тийм нэг гуниглангуй, түүний шүлэгт гардаг шиг л гэгэлзсэн охин юм болов уу даа хэхэ.
Зүгээр л хайрлая
Зүрхэнд чинь наалдаад
Сайхан санаа алдая
Өөр юу ч хэрэггүй
Дурлаж байсан цагт түүний шүлгүүд бүр ойр дотно, өөрөөс минь гарсан аятай санагддаг, өмчилдөг байсансан. Одоо түүнийг дахиад л шүлгийн түүврээ хэвлүүлээсэй гэж хүсдэг бас хүлээдэг. Хэвлүүлдэг юм бол хамгийн түрүүнд зорин байж худалдаж авна даа гэж боддог юм
Тэнгэр минь,
Тийм зоригтой хагцахсан
Тэвэрт нь
Тэнд, зүрхэн дээр нь
Тэнэг минь баяртай гэж бичихсэн
Уруулынхаа будгаар...
Хэн нэгэнд яг л одоо ингэж хэлмээр... хэхэ.

Comments
Post a Comment