Skip to main content

Сумын наадам

Суусрын гүйдэлт салхи шанхаар наадан сэвэлзснээс 
Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох наадмын олон морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэгс ургаа юу...

хэмээх алдарт шүлгийг, энэ шүлгээр хийсэн дууг мэдэхгүй хүн байхгүй байхаа. Яг л миний нутгийн наадмыг тухай бичсэн юм байгаан. Дэндэвийн Пүрэвдорж найрагчтай нэг нутгийнх гэдгээрээ би үргэлж бахархдаг юм хэхэ.



Энэ шүлэг нь ч гэсэн манай нутгийн наадам дээр ирж, тэр үедээ нутгийн нэгэн сайхан бүсгүйг хараад сэтгэл нь догдолж бичсэн гэдгийм. Пүрэвдорж найрагч надтай нэг суманд төрсөн бас манай сумын сургуулийг төгсөж, бас тэндээ багшилж байж. 

Бусад сумын наадам ямар болдгийг мэдэхгүй юм, манай сумын наадам нэг л өвөрмөц. Наадамч олон бөх үзэх гэсэн биш харин сайхан морь, сайхан дээл, сайхан зүс царайгаараа наадамлах мэт өдөржин наадмын талбайг тойрч морьтойгоо гороолно. Холоос харахад сумын төвийн урдхан, наадмын талбайгаас эгц дээш түмэн агтны хөлөөс наадмын тоос босч байдагсан.

Тэрхүү горооны дундхан үзэгчдэд зориулсан төгрөг хэлбэрээр тавилсан сандал, суудлууд хоймортоо хүндэт зочдын асар майхан,  урдаа баруун зүүн талын бөхчүүдийн асар гэсэн хоёр майхан байх. Одоо санахад тэр сандлуудыг амралтаас л авчирдаг байж. Наадамд очсон хүн бүхэн хүний өөрийн морин дээрээс хийморио сэргээж, наадмын талбайгаа нар зөв тойрч гороолохыг хүсдэг байсан юм болов уу даа, танил тал, найз нөхдийнхөө араар сундалдаж, эсвэл ангийн анд нөхдийн морийг ээлжлэн унаж гороолж байдаг байсан санагдана.

Наадмын тухай хамгийн анхны хийгээд тод дурсамж бол аавын минь түрүүлсэн наадмын тухай дурсамж. Урд нь зөндөө л барилдаж, энд тэндэхийн наадмын түрүүг авдаг л байсан байх даа. Тэрхүү дурсамжаас өмнөх наадмын тухай санахгүй байхыг бодоход их л жаахан байж. Сургуульд орох яагаа ч үгүй байсан гэхээр 4, 5 настай байсан юм болов уу даа. Том эгчийгээ дэлгүүр явахад нь дагаж явж, буцах замаараа эгч намайг дагуулж гуанзанд орж хошоод хуушуур авч өгсөн санагддаг юм. Наадмын сүүлийн өдөр байсан болохоор гуанзанд бид хоёроос өөр хүн байгаагүй. Тэгтэл манай гудамжны хүргэн орж ирэхэд тогооч эгч ихэд танимхайрч шар Жүгээ хаа хүрч явна, наадмын сонин хачин юутай вэ, хэн түрүүлэв гэхэд ".......... гэдэг хүн түрүүлж ............ багш үзүүрэллээ гээд аавын минь нэрийг хэлдгийм. Эгч бид хоёр бие биеэн рүүгээ том харж, урдах хуушуураа уралдан идэхээр дайрсан ч яарсан сэтгэлдээ цатгалдсан юм байлгүй тэр чигт нь хаяад гарч гүйлдэж байснаа сайн санадаг.
Гэртээ харих зам урдынхаасаа хол санагдаж, гудамжныхаа өнцгөөр тойрохоос залхуурч шууд хөндлөн дайрч хөрш айлынхаа хашааг даван ороход саравчны ардаас урд үзээгүй нэг даага уяатай байж билээ. Бага эгч маань довжоон дээр гарч ирж аав түрүүлсэн, энэ даагыг шагналд авсан гэхэд гуанзанд таарсан ахыг андуурсныг мэдсэн.

Дараа нь бас аавтайгаа очсон наадамд аав үзүүрлэж ч билүү байсан юмдаг. Шагналд нь хоёр литрийн хоёр хос хөөрхөн цагаан паалантай савыг айргаар дүүргэж өгч, аав маань хажуугаар гарсан хүн бүхнийг дуудаж хишгээ амсуулж саванд үлдсэн айргийг хангай дэлхий, наадмын дэвжээндээ өргөж орхиод эгч бид хэдийг мотоциклийхээ ардуур сундлаад гэр лүүгээ давхиж байсан юмдаа.

Сумын наадмын тухай олон сайхан дурсамж дундаас энэ хоёр дурсамж л хамгийн түрүүнд оройлон сэтгэлд буудгийм.

Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...