Skip to main content

Төгрөг тавь


болох шахлаа. Сэгсгэр бид хоёрын хайрт Пийсүүг нэг эсэргүү авч чулуудаж төгрөг тавь болгосон нь санагдаж, пийсүүгийнхээ зовлонг тэртээ хойно айхтар ойлгож нтр хэхэ. Өглөө босонгуут зүүн хөл барьцадтай байсым уг нь. Лагерт гаргах ганц нэг юм зөөлцөж гадаа харайж явтал зүүн хөл сэрүү татаад, гаа түрхүүлсэн шиг аятайхан мэдрэмж төрөхөд нь юун аштай сайхан юм гэсэн ухааны юм бодож яваад гэнэт юу билээ гээд сэхээ ороод хөл руугаа хартал яасан байх уу? гадаа тогтсон шалбаагт хөлөө дүрчихсэн, тэрийгээ мэдэхгүй дүүрчихсэн толгой харайж байсан байж таараа. Гэртээ орж ирж оймс гутлаа тайлж угаахаар шидчихээд өглөө хийдэг өдөр тутмын угаалга цэвэрлэгээ гэсгийгээд ванны өрөөнд ороод яасан байх уу? бас дахин бүтэлгүйтэж ваныы өрөөндөө унаж, унахдаа зүүн хөлөө дарж унаж, зүүн хөлөө дарж унахдаа хөлөө давхар гэмтээсэн байх нь.


Мэддэг аргаа дор нь хэрэглэж өлөнгөө гаргаж ирээд хөвөнд шингээж тэрийгээ хөл дээрээ тавьж гарт тааралдсан гялгар уутаар багласан байх нь. Хоёр цаг гаран чим чим хорсож, наадам үзэх, наргиж гүйх лөөлөө, лөөлөө ухааны юм бодсон ч яасан байх уу? өөрөөс гарсан өлөн өөртөө ихээхэн тус болж өвчин намдсан байх нь. Тэрүүхэн тэндээ хавдаж, баримтжуулахаар утсаа шүүрч авч зургаа дарж, дарсан зургаа хартал яасан байх уу? харсан хүн харваж унамаар, үзсэн хүн мөөрч унамаар аймшгийн дүр буусан байх нь. Учир шалтгааныг сайтар шинжилвээс яасан байх уу? гар утасны камер баргийн нягтрал, пискель өндөртэй камераас илүүтэйгээр судас шөрмөс, хавдар гөвдрүү, бүр яс арьс бүхний ширхэгийг ялгарч гартал авсан байх нь.

Одоо тэгээд яасан байх уу? төгрөг тавь, төгрөг тавь хэмээн амандаа нэг үглэж, завсраар нь мэддэг хараалаа урсгаж, гэр дотуураа номнод гардаг, кинонд үзүүлдэг шиг миегнэж хог новшоо ялгаж, наадам цэнгээнд бэлдэж, өөр нэгэн бол муугаар бодоход аль хэдийнээ хөлөө бүрэн хугалж, сайнаар бодоход хэд хоног босохгүй байх нөхцөл байдлаас бараг зүгээр үлдсэндээ юунд ч юм баярлаж, азтайгаа гайхаж байгаа байх нь.


Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...