Блог ертөнц нам жим болжээ.
Сонин сайхан юу байцганаа??? бичээчээ та нар чинь.
Цагаан сар өнгөрөв үү үгүй юу Валентины баяр болоод яг аль баярыг нь тэмдэглэж байгаа нь ялгагдахгүй явсаар өнөөдөр боллоо хэхэ.
Валентинаар шоколад авсан шдэ, самартай. Гэхдээ цагаан сарын бэлгэнд өгсиймаа хэхэ.
Ярьж хөөрөөд айл хэсээд л тэр хайрын өдрийг өнгөрөөсөн, харин маргааш нь гэнэт л цэцэг навч бэлгэнд авдаг, үгүйдээ цэцгийн дэлгүүрээр бөөнөөрөө хоёр гурваараа орж найзыгаа хайртадаа бэлэг сонгоход нь тусалдаг байсан цаг үеэ дурссан шоо.
Өчигдөр өнөөдөр хоёр боть номын эхний хэдэн хуудсыг эргүүлж уншлаа. Дарга Маогийн далд амьдрал гэдэг ном гарсан л гэж дуулддаг байсан тэрний орчуулга юм уу гэвч нэр нь бол "Хэний ч мэдэхгүй Мао" гэсэн байна.
Эхний хэдэн хуудас уншихад дарангуйлагч болохоор бэлтгэгдсэн, өөрийгөө бэлдсэн хүн яав ч биш байжээ. Насан туршдаа тосгоны аялгаар ярьсан, тоо, гадаад хэл, эдийн засагт дургүй байсаар ирсэн, тариачин гаралтай ч түүнийгээ ү үл тоож ирсэн...
Дарангуйлалын он жилүүд нь эцэг нь амьд байсан бол хамгийн түрүүнд төрүүлсэн эцгээ "цааш харуулах" байснаа хэзээ ч нууж байгаагүй дарга Маогийн далд амьдралыг хүүрнэсэн нь бас ч үгүй сонирхолтой санагдаад байна.
Хорин хэдтэйдээ багш болж, ажил дээрээ нэг биш удаа цээж нүцгэн ирж үүнд шавь нар нь дургүйлхэж гомдол гаргахад нь хариуд нь "Намайг бүр шав шалдан ирээгүйд баярла" гэж хэлж асан, өөрийн гэх тогтсон зорилго, үзэл бодол, хүрэх хязгаар нь тодорхой биш хөдөөгийн залуу яаж "аугаа их" Хятад орны тэргүүлэгч, дарангуйлагч болсныг цааш уншиж өдөр хоногийг тааламжтай өнгөрөөх нь миний өнөө маргаашын төлөвлөгөө байна.
Дарга Мао ямартай ч авъяастай байсан, тэр нь "залхуу"-гийн авъяас юм уу даа. Өөрөө гардан хийхээс залхуурч хэрэгтэй ажлын местэнд яг тохирох, хэрэгтэй хүнийг олж тавьдаг, хөлсөлдөг, ямар нэг аргаар хүний гараар бүгдийг хийлгэж чаддаг байсан нь яах аргагүй авъяас гэж бодлоо.
Хүний хийснийг голдог, өөрөө гардан хийхээр махарч зүтгэдэг мань мэт нь бол тэгээд урдахтайгаа ноцлолдсоор манай өвөөгийн хэлдгээр "бариатайгаа жаргах" бичигдээгүй хуультай бололтой хэхэ.
Үргэлжлэл нь таалагдвал цааш уншсан, ойлгосон зүйлсээрээ тэмдэглэл үлдээнээ...

chi min shine sonin nomni tuhai medeelel sain oruulj bgaarai, bi ni um umnaas hotsrood l bn shuu hehe
ReplyDeleteНом уншвал бичнээ хө
Deleteзалхуу занд хүртэл эерэг зүйл байх юм ... хорвоо ердөөсөө хоёр талтай юмөө кккк ... би өөрийгөө хараад байсан чэн юмыг их хялбархан аятайхан хийх арга олчоод байдын билээ ... залхуугийн ид шид шө дээ ердөөсөө кккк ... бариатай жаргаад байхдаа яахуудээ ккккк
ReplyDeleteАливаа юм хоёр талтай гэж яг үнэн шоо ккк. Бариатайгаа жаргах чэн манай өвөөгийн брэнд үг хэхэ
DeleteЗалхуу хүн шинийг сэднээ гэж. Энэ мундаг машин тэрэг, нэг удаагийн савх энэ тэрийг чинь залхуу хүмүүс л зохиосон юм гэдэг. Дуусгаад ерөхийд нь номны тоймлоод оруулаарай.
ReplyDeleteБага багаар оруулнаа хө
Delete