Skip to main content

Мао... үргэлжлэл

Нөгөө номоо өдөрт ганц хоёрхон хуудсаар ахиулаад л яваа. Тухтай сууж унших зав үнэндээ алгаа. Нүд муудсан нь ч нөлөөлж байна гэлүү хэхэ.

Урд өмнө нь ном уншиж дуусаад тэмдэглэл, товчлол бичиж үлдээдэг байсан харин энэ удаад уншиж дуусгасан хуудаснуудаараа товчлол хийж байгаа нь шинэлэг байна. 

Нөгөө талаар номоо уншиж дуусаагүй болохоор үйл явдал, хувь заяаны гаргалаа нь яаж гарахыг хүлээнэ гэдэг бас сонирхолтой юм. Та нарт ч сонирхолтой байгаа байхаа.

За тэгэхээр дарга Мао бол нилээн залхуу байсан гэж хэлсэн дээ. Үнэхээр түүнд урдаа тавьсан тодорхой зорилго үгүй ч бага зэргийн идэвхтэй, гэвч холбиромхой залуу байжээ.

Анхны эхнэрээ бол нүүр өөд нь ч тоож харж байгаагүй юм байх. Эцэг нь их эрт буюу 14 тэй байхад н 4 эгч хүүхэнтэй гэрлүүлсэн, тэр нь удалгүй нас барсан юм гэнэ л дээ. Гэвч түүхэнд нь бол анхны эхнэр гэж бичигдээд үлдэж.

Хоёрдахь эхнэртээ бол бага сага гэхээс арай илүүгээр за да ямар ч байсан овоо хүчтэй дурлаж, хойноос нь гүйж байж суусан байна. Эхнэр нь ч удам сайтай, царайлаг, боловсролтой сайхан бүсгүй байж. Гэвч дарга Мао тэр эхнэртэйгээ суух гэж байхдаа давхар зугаалдаг байж л дээ. Тэрийгээ ч юман чинээнд тоодоггүй хүн байж. Эхнэр нь хойноосоо гүйлгэж байгаад өөрөө эргээд бунд болоод хоёр нүд нь бундаар эргэлдээд дарга Мао-д унаад өгч хэхэ.

Мао болваас эмэгтэйчүүдийг эрх чөлөөтэй байхыг дэмждэг, тэр дэмжлэг нь эм хүн эр хүн шиг ажиллаад, адилхан мөнгө олоод гэр бүлдээ нэмэр оруулах цаашлаад өөрийгөө авч явах чадвартай байх ёстой гэдэг үзэл байсымдуу даа. Угийн залхуу хүн болохоор хүүхнүүдийг хөдөлмөр хийлгэх, өөрөө далимд нь амрах гэж боддог байсан байх хэхэхэхэхэ.

Аа харин яаж улс төрд орсон, дарангуйлагч болсон нь миний сонирхолыг татаад байлаа. Гэтэл гргалаа нь ердөө энгийн. Урсгалаар явж байтал нь улс төрийн уур амьсгал, нөхцөл байдал тэгж таарч л дээ. 

Хятадад тэр үед дор хаяж 10 гаран нам байж, гэвч ХКН харьцангүй хүн цөөнтэй ч тэсч үлдэж чадсан, байр сууриа олсон нь ганцхан шалтгаантай байж. Тэр нь Оросын мөнгө. 

Коминтери Хятадад өөрийн төлөөлөгчөө илгээж, Хятдыг улаан болгох бүх зардлыг өөрөөсөө гаргаж л дээ. Тэр үедээ хөдөөнөөс хэрэгтэй гэсэн хүмүүсийг бүх зардлыг нь даагаад авчирч, хуралдуулсны дотор Мао багтаж.

Тухайн үед хоёр ажил хийдэг ч туйлын ядуу амьдардаг асан Мао анх удаа их мөнгөний бараа харсан нь тэр байсан байна.

Оросууд Хятадын Хувьсгалт Намыг бүх юмыг нь бэлдэж өгч байгуулсан, санхүүжүүлсэн, зааж сургасан юм байна шоо хүмүүсээ.

Үйл явдал цааш өрнөсөөр Мао хүнд тоогдож, тоогдохгүй байж... явсаар Сун Ят Сенийг нас барсны дараа орыг нь залгамжилсан удирдагч нь Мао-г сайн таньдаг байсны хувьд түүний ивээлд орж цаашдын замаа засчээ. Үүн дээр л танил тал, татлаа түлхээгүйгээр бор зүрхээр аливаа юмыг эхэлж чадахгүй юм уу даа гэсэн бодол төрсөөн.

Дарга Мао дан ганц ХКН ч биш Гоминданы намд давхар гишүүн, албан тушаалтан байжээ. Чан Кай Ши-н үед шүүдээ. /Энэ хэсгийг асар их товчилж бичиж байгаа болно/  Тэгээд албан тушаалын төлөө өөрт нь тус болсон нэгнийг ч золигт гаргах болж жинхэнэ яс чанараа харуулж эхэлжээ.

Чухам энэ үедээ л бусдыг зовоох, тарчлаах дуртай, цусанд дуртай, хүмүүсийг янз бүрээр шийтгэж, тамалж түүнээсээ кайф авдгаа мэдсэн байна. Насны хувьд 32-34 орчим настай үе нь. За үүнээс цаашихыг би унших гэж байна :) ....

Comments

  1. гадаадын орон тухайн улсын төрийг удирдаж байгаа гэсэн үг үү тэгэхэрэ
    тэгэхээр манай төрд ч гэсэн тийм юм байдаг байхдаа тэгвэл ..

    ReplyDelete
    Replies
    1. Тийм. Коминтерийн заавраар ажилладаг тоглоомын засгийн газартай байж л дээ. Сталин улс төрийн толгойд гарч ирэхтэй зэрэгцэн Мао шилэгдэж шигшигдсээр тэдэнд хамгийн их таалагдсан удирдагч болж үлдсэн байна. Яагаад гэвэл бусад нь яргалалд дургүй, дээрэм тонуул, аллага хийхийг эсэргүүцдэг байж. Мао угийн дарангуйлах, бусдаас булаах, дээрэмдэх, хашраах, тарчлаах зэрэгт дуртай байснаараа Сталинд дам таалагддаг байж гэж би ойлгосон.

      Delete
    2. Тэгвэл одоо орчин үеийн хубилвар нь шударга хүчтэй нь хэрэггүй хулчгар идэж уух дуртай хогын зантайнууд нь гадаадын тэр одоо амьдарч буй СТАЛИНД таалагддаг гэсэн үг болох нь л дээ

      Delete
    3. энэ номыг барьж авч уншы байз

      Delete
    4. Уншаарай хө. Их юм ойлгоно.

      Delete
  2. Сонирхолтой юмаа. Харгис зан нь цаг үеээ олж удирдагч болгож дээ.

    ReplyDelete
    Replies
    1. Сонирхолтой ном байна. Анхааралтай уншвал их олон зүйл мэдэж авахаар ном байна.

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...