Зуны амралтаараа интернетээс болон хаа нэг тааралдсан уншиж болох номуудыг шүүрч аваад л уншаад байлаа.
Тоймтойгоос гэвэл Сидни Шелдоны “Толинд харгадах үл таних хүн” “Од нь гийсэн бүсгүй” гэхчлэн номууд. Сидни Шелдоны зохиолын орчуулга болон, бичлэгийн хэлбэр ч таалагддаг. Түүний зохиолын баатар бүсгүйчүүд ер нь бол ухаантай, нилээн зальжин сэргэлэн олон янзын хувилбар хурдан гаргадаг нь сонирхолтой санагддаг юм.
Мөн урд нь уншаагүй байсан Бовари хатагайг уншлаа. Сонин санагдлаа. Бурхан минь юу гэж тоймлож дүгнэмээр юм бэ дээ.
Анна Каренинаг уншаад л эмэгтэй хүн өөрийн сэтгэлээ барьж байхгүй бол ингээд орон гаран ч юм шиг, галзуу ч юм шиг хяналтаа алдаад сүйрэх нь амархан байдаг юм байна шүү гэж бодож байсансан. Бовари хатагтайг уншаад Эммаг буруутгаж нэг, өмөөрч нэг бодлоо. Юуны төлөө харчуулын хойноос үхэн хатан мөрөөдөж, тэмүүлж, тэгээд нууц амраг болсон хойноо солиотойгоор хардаж, өмчирхөж, сэтэхүйн хувьд хорьж цагдаж байсаар байгаад хаягдаад үлдэж байгааг нь олох гэж их хичээлээ.
Уран зохиолын хичээлээр дэлхийн сонгодог зохиол гэж оруулдаггүй байсан байхдаа Бовари хатагтайг. Соц нийгмийн үед л орчуулсан шиг байхын. ямар үзэл суртал давж хэвлэгдсэн юм бол гэгээн минь гэж.
Сэтгэцийн хувьд яав ч эрүүл биш хүний үйлдэл байж таарах нь. Минийхээр бол төрөлхийн хурц ухаантай хэдий ч түүнийгээ шал хэрэггүй, буруу зүйлд зарцуулсан өөрийгөө огт ойлгож мэдэрч чадаагүй хөөрхий эмэгтэй.
Борис Васильевын зохиолуудыг уншаад ёстой нус нулимстайгаа холилдов. “Үүрэг хүлээхийн цагт” гээд киноны эх зохиол болох “Үүрээр энд намуухан” зохиолыг эхэр татаад л уншлаа шүүдээ. Ямар ч сайхан орчуулсан юм. Уншмаар нэг нь интернетээс хайгаад үзвэл гараад ирнэ дээ. Тэр зохиолчийн бас нэг зохиол “Маргааш нь дайн эхэлсэн юм” бас уйлууллаа. Хүний сэтгэлийг хөдөлгөн эс чадваас хөнгөн бийрийг хөшихийн учир юун” гэдэг энэ дээ...
Алхимичийг бас уншив. Орчуулга нь төдийлөн оновчтой сайн болоогүй шиг санагдсан. Монгол хэлний хөрсөнд нэг л сайхан буугаагүй байна лээ. Гэхдээ ахин дахин сайн уншвал зөндөө юм ойлгохоор.
Орчуулга гэснээс англи хэлээр цөөхөн ном уншсан юм байна. Нэг нь When will there be good news.
Зарим үгийг нь мэдэхгүй байсан ч залхуураад толь бичиг ашиглалгүй шууд уншаад дуусгаад орхив. Таалагдсан, нарийн утга санааг мэдээж эх хэлээрээ ном унших шиг нэвт шувт ойлгоогүй л дээ гэхдээ ерөнхийд нь бол ойлгоод сэтгэл хангалуун төгсгөсөн бөлгөө.





Madame Bovary-g unshaad ih l gun setgegdeltei uldej baisan yum dag. Yamartaa ch neg hesegtee martaj chadahgui yavsan. Olon jiliin omno unshij dee. Odoo ch martaj. Yamar setgegdel torsoniig ch martaj kk.
ReplyDelete