Цада сууринд төрсөн Гамзатын хүү Расулын энэ номын тухай энд би уянгалаг уран цэцнээр үгээ олохгүй магтахгүй.
Хамгийн товчхоноор тодорхойлж хэл гэвэл "Зүрхний дуулал" гэж хэлнэ.
Эцэг хүү Гамзатовын талаар уншиж байгаа хүмүүс аль хэдийн дуулсан байлгүй. Миний хувьд Расул Гамзатовыг эртнээс мэддэг болсон. Манайхны нэг орчуулагч-яруу найрагч түүний дурлалын шүлгийг дэврүүн халуухнаар орчуулсан нь яван явсаар нүдэнд торж, тархинд хадагдан үлдсэн нь тэр.
Мянган хүн чамайг хайрлавал
Мянганы дотор намайгаа бийг санаарай
Зуун хүн чамайг хайрлавал
Зуугийн нэг нь намайг л гэж бодоорой
Ганцхан хүн чамайг хайрлавал
Ганцхан түүнээ л намайг гэж бодоорой
Ганц ч хүн чамайг хайрлахаа байвал
Газар дээр намайг байхгүй гэж бодоорой...
Надтай зохиолчийг эчнээ таниулсан шүлэг нь ийм...
"Миний Дагестан" хэмээх яруу сайхан номын тухай зөндөө олон удаа дуулж, уншиж аз таарвал олоод уншчихсан гэж боддог явлаа. Олж уншиж чадаагүйгээсээ ичдэг явлаа... Чухам нэг хайр дурлалын шүлэг, найргаар бялхсан бүтээл гэж санадаг явлаа...
Оллоо... Уншлаа... Гайхлаа...
| ...Тэдний нэгдэх нь Дагестаны ардын яруу найрагч Гамзат Цадаса, хоёрдох нь Дагестаны ардын яруу найрагч Расул Гамзатов юм... |
Миний бодсон шиг хөнгөн яруухан хайр дурлалын тухай, хүлэг морь, сайхан хүүхний тухай ном биш байсан санж...
Түүний оронд уулынхны тухай... уулын хүмүүсийн угсаа гарал, эх нутаг, элгэн саднаа хайрлах сэтгэлийн тухай бичсэн байж.
Товчхондоо "Соёл"-ын тухай энгийн хэлбэрээр, чин зүрхний үнэн үгээр хүүрнэсэн аж.
Соёл хэмээгч юу болохыг тайлбарлах нь илүүц биз. Миний хувьд зөв ойлгосон бол үгээр шуудхан хэлж үлдээгээгүй ч номын гол утга санаа, чин хүсэл нь үндэстний ялгаатай олон соёлын өв уламжлал устан арилсаар байгаа өнөөгийн нөхцөлд ч өөрийн уг соёл, үндэстний онцлогоороо бахархах, цаашид хадгалж, хамгаалж үлдэхийн чин эрмэлзлэл байв.
Уулсын хөндийд дөчин үндэстэн амьдаран суудаг, магадгүй дөчин өөр хэлээр ярьдаг гэж төсөөлөв. Хэтрүүлсэн ч байж мэднэ. Гэвч уулын хоёр бэлийн хоёр хот айлын хүмүүс хоорондоо хэл нэвтрэлцдэггүй нь үнэн аж.
Гамзатов байгаагүй бол Кавказын өндөр уулсын дунд, Каспийн тэнгисийг дэрлэн орших Дагестан гэдэг малгай доорхи авар, даргин, лак, тат, кумык, ногой гэхчлэн үндэстний тухай, өөрийн гэх үндэсний бичиг үсэггүй ч аман хэлбэрээр дамжуулан хэл, соёлын олон төрөл зүйлийг нэгээс нөгөөд, эцгээс хүүд дамжуулан хадгалсаар ирсэн тухай, пандур хөгжмийн тухай, уулын бүсгүйчүүдийн тухай, ямар ч боловсролгүй гэмээр ч олон хэл сурсан, "СОЁЛ" гэж юу болохыг жинхэнэ утгаар ойлгож мэдсэн зурна хөгжимчин, яруу найрагч Абуталибын тухай, үндэстний онцлогийн тухай, өөр өөр хэл, соёл, домог түүхийн тухай дуулж сонсохгүй, мэдэхгүй байх байлаа.
Уншаагүй заримд нь хэлэхэд энэ номыг уншихаар шийдсэн бол та угуул эх орон, төрөлх соёл хичнээн эрхэм юу юунаас илүү болохыг, биет болоод биет бус соёлын өв уламжлалаа хайрлах хайр зүрхнээс хэрхэн ундардагийг уншина гээд товчхоон хэлмээр байна.
Уншихад ухаан нэмж, бодол тэлсэн "зажлууртай" "нухууштай" "өег" ном шүү.

Ýíý íîì îäîî õààíààñ îëäîõ áîë, á¿ð áàãàäàà óíøèæ áàéñàí þì, Ìèíèé ñàíààíä íýã ¿ëäñýí ç¿éë ãýâýë òýð ïàëüòî àâ ãýæ ààâûíõàà ºãñºí ìºíãèéã ¿ðýýä, ò¿¿íèéãýý òàéëáàðëàõ ãýæ îëîí þì ÿðüäàã, ãýòýë ààâ íü ïàëüòî àâñàí óó, "¿ã¿é", ìºí㺺 ¿ðñýí ¿¿ "òèéì" ãýýä 2õîí ¿ãýýð õýëýõ ç¿éëèéã ãýõ ìýòýýð Îäîî õààíààñ îëæ àâàõ âý
ReplyDeleteХуучин номын худалдаанд байж мэдэх юм. Мийний хувьд хайгаад олдохгүй байхаар нь номын сангаас авч уншлаа.
DeleteОлон гоё домог, хууч яриа, хөгтэй дурсамжтай явдлаа багтаасан сайхан ном доо.