Skip to main content

Учралын блюз

                              ...Ухаан хайр хоёроос минь чи
                                Уяатай явсан цэнгүүн өдрүүд
                                Уруудаж өгсөх заяа тавилангийн
                               Учрал бүхнийг санаж л яваа даа чи
                              

                                               Учрал бүхнийг санаж л яваа даа...

Үүлэн чөлөөний энэхэн амьдралд
Өөрийгөө ч таниагүй төөрч явна уу....


Нэг сериал эхлүүлчихсэн чинь хүлээгээд тэсч ядаад баларчийна ккк.

Ядаж байхад ямар ч удаж байж дараачийн хоёр ангийг нь оруулдымбээ. Ямар сериал гэж үү? Мэдээж муу нэртэй, луу данстай хангүг сериал л даа. Гэхдээ надаа хөөрхөн санагдаад үзээд байгаа юм чинь яахын тэ? 

Оh My Venus гээд тэрийг нь манай зарим нэг сайтууд "Өө Гоо Үзэсгэлэн минь" гэж орчуулаад л гаргаад байна лээ.


Хүлээж хүлээж учирч байна шүү дээ энэ хоёртой кккк


Миний хувьд англи, монгол хамаагүй аль түрүүлж олдсоныг нь үзээд байгаа.

Агуулга нь бамбайн хордлогоосоо болоод бүдүүрээд хамаг юм нь уруудаад явчихсан нэг хүүхэн нэг баян айлын амандаа мөнгөн халбага зууж төрсөн ч азгүй, хайр гэдгийг мэддэггүй залуутай учирч байгаа тухай.

Аягүй хөөрхөн хөөрхөн юм гардаг л даа гол нь гадаад үзэмжийн сайхнаас дотоод сэтгэлийн сайхан, гоо үзэсгэлэн илүү юм аа гэхдээ гадаад үзэмж ба эрүүл мэнд туйлын чухал бөгөөд хүний нийгэм олон нийт, ажлын орчин, карьер, хайр сэтгэлд эзлэх байр суурьд чухал нөлөөтэй гадаад үзэмжийг хэт анхаарснаас хүний дотоод гоо сайхныг орхигдуулж буй тухай л даа.


Нээх хөөрхөн залуус хэхэ. Гадаад төрх нь биш шүү тоглосон дүр нь л хөөрхөн.

Хөгжилтэй зөндөө юм гарна, хамгийн гоё нь амьдрал дээр ийм учрал байдаг болов уу гэж жинхэнээсээ догдлоод мөрөөдөх хүртэл сэтгэл хөдөлгөж чадсан кино.

Зүрхнээс гардаг хайрын дуу минь
Зүрхэнд чинь шингэн уусна
Зүйлийн түмэн нугачаан дунд
Зөвхөн чамд л уянгалан очно оо... на на на на....

Жүжигчдийн ур чадвар ч аягүй хөөрхөн үзээд л баймаар байгаа байхгүй юу.

Гол дүрийн жүжигчдийн тухай:

Ноён Жон Ким: Амандаа мөнгөн халбага зууж төрсөн, багадаа аваарт орж хөлөө тайруулангаа алдсан ч ээжийгээ үүрд алдсан өчнөөн олон нэртэй нууцлаг ноёны дүрд Солонгосын нэрт жүжигчин So Ji-sub тоглож ээ.



Үнэнч, олон бүсгүйн идеаль болох төгс эр хүний дүрийг Oh my venus  кинонд амжилттай гаргасан.

Түүнийг манайхан "Балид болсон явдал" гэхчлэн олон киногоор нь эчнээ мэддэг болсон байх. 1977 онд төрсөн энэ жүжигчин миний хувьд жинхэнэ Солонгос эр хүний төрхтэй. Онигор нүд, эцэнхий бие, шаамийдуу шөвгөр эрүүний яс гэх мэт нь яаж ч булчин шөрмөс суусан ханхайдаггүй эцэнхий хэвээр байдаг солонгос эрчүүдийн жинхэнэ төрхийг харуулдаг санагддаг.

Сонирхуулж хэлэхэд Oh My Venus кинонд гол дүрийн бүсгүйг мэргэжлийн усанд сэлэгч найз залуудаа хаягдаад уруудаж явахад нь энэ залуу тохиолдлоор таарч өөд татаж дурлалцаж байгаагаар гардаг ч жинхэн амьдрал дээр энэ жүжигчин өөрөө өсвөр насандаа мэргэжлийн усанд сэлэгч болохоор шаргуу хичээллэж байсан байх юм. Дүр нь яагаад ч юм тэгж солбиж таарсан бололтой.


Кинон дээрээ тэр яг дурласан хүн шигээр гол дүрийн бүсгүйгээ хайрлаж, тэвэрч бүр үнсэлцэж байгаа нь энэ киног "амттай болгосон бас нэг гол шигтгээ болсон санагдсан.

Хатагтай Жи Юн: Маш азтай гэж харагдах ч үнэндээ энэ бүсгүй бол үнэхээр сайхан сэтгэлтэй, ухаантай, хүн чанартай бүсгүй. 

Дотроосоо ч гаднаасаа ч сайхан гэвч залхуу талдаа. Жи Юны дүрийг Солонгосын нэрт од Shin Min A бүтээсэн.

Хацрынхаа хонхорхойгоор ялгардаг өмгөөлөгч бүсгүй

Энэ киноны нүүр хувиргалт ч бас нилээн их хүч хөдөлмөр орж бүтээгдсэн нь тодорхой. Хөөрхөн хөөрхөн бүдүүн миссүүдийг гаргахад амаргүй байсан байх гэж санагдсан шүү. 

Киноны дүр тэгж бичигдсэн үү эсвэл тухайн жүжигчний дүр илэрхийлэх нь ийм байж таарсан уу ямартай ч Жи Юн бол төдийлөн дурламтгай хүн биш. Бас сэтгэл хөдлөл нь төдийлөн тодорхой биш, гэхдээ л хайр сэтгэл ирэхэд догдлохгүй байж чадахгүй өөрөө мэдэлгүй жолоогоо алдаад явчихаж байгаагаар гарч байна лээ.

Бусад дүрүүд ч нилээн сонирхолтой. Та бүхэн сонирхвол өөрсдөө олоод үзээрэй.

Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...