Skip to main content

Дэл сул бичлэг

Арван хоёрдугаар сарын бороонд нороод л яваад байна. Нов ногооноороо, хатаж бас хагдарч амжаагүй газарт шинэ жил, шинэхэн мандарины үнэр нээх тохиромжтой биш ч юм шиг бас авалцалдаагүй ч юм шиг хэхэ.

Шинэ жилийг шинэхэн цастай, тас няс жавартай, тэгээд бас уур савссан халуун буузтайгаар төсөөлдөг газраас ирсэн хүн арга ч үгүй юм даа алий болгон өөрийгөө шахаж шаардаж өөрчлөх гэхэв хааяадаа ижил буруу мэдрэмжээ хүлээн зөвшөөрч байх хэрэгтэй ч юм шиг.

Хэтэрхий хичээгээд байх шиг байна би хэхэ.

Аа нээрээ нэг зорилт тавьсан нь шоргоолж шиг нарийхан бэлхүүстэй болох хэхэ. За больё гэхнээ Хатагтай Бандааж шиг биетэй болчихмоор байна. Хичнээн муулдаг ч гэсэн тэр хүүхэн ядахнаа нүцгэн байхдаа ичихээргүй биетэй биздээ олон түмээн?

Яг одоо ширээн дээр гэдсээ тэгнээд тавьчихад овоо бие хөнгөрөх хэмжээнд дөхөж очих гээд байна гэвэл муу ёр болох болов уу хэхэ. Идэхээ жаахан татаж эм хүн шинжиндээ ор гэж мөн ч их хэлэх юмдаа өөртөө.

Ням гариг тул хавийн амьтад амарч цэнгээд нам гүм. Монголчууд Авъяаслаг Монголчуудын талаар л шуугиж байна, би бол нөгөө Учралын блюзээ хүлээгээд өнөө шөнөдөө нэг анги нь бэлэн болчих болов уу үзэхсэн ухааны юм бодоод.

Өдөр талбайгаар жаал алхав. Амралтын өдөр тул бид хэд шиг алхсан хүн зөндөө зөндөө. Сайхан цаг агаартай алхахад яг тохиромжтой байлаа. Миний сонирхолыг дэлгүүрт худалдаалахаар тавьсан элдвийн юм нилээдгүй татав. Юу цуглуулах вэ гэж тархиа гашилгасан хэвээрээ хэхэ. 

Цуглуулга хийхээр хаана тавих вэ гэдэг бас нэг асуудал…

Дэлгүүрт байсан зүйлсээс таалагдсан зүйл гэвэл элдвийн жижигхэн сувинер. Тарган бүдүүн өхөөрдөм хатагтайгаас авхуулаад буратино маягийн хөөрхөн хөөрхөн юмнууд байгаад л байх юм. Үнэтэй цайтай чанар даахуйц юм биш бол арчилж цэвэрлэх үед урт насгүй байдаг байхдаа гэж бодох ч шиг.

Иймэрхүү байдлаар элдвийн дэл сул юм бодож, хийсэн шигээ сайхан тархи толгойгоо амрааж байна. Гэхдээ ямар нэг үр дүнтэй юм хийхгүй бол зүгээр сууж чадахгүй шинжтэй.

Comments

  1. Replies
    1. Хэхэ. Найз нь Монголдоо хэд хоноод гараад ирсэн. Яалт ч үгүй зөрөөд байна хө.

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...