Сэтгэл гэдэг эрхтэн...
Заа эрхтэн юм уу эсвэл хий хоосон нүх ч юм уу хэн мэдлээ.
Орой унтахын өмнө жаал сууж байна. Өөртөө бос чи гэж хэлээд л суугаад байвал улам сапирна шүү гэж сануулан сануулан суух ч босох дур алга.
Дурсамжийн хуучин хуудсуудыг жаал жуулхан эргүүлчихсэн чинь нөгөө эрхтэн чинь энд тэндээ чим чим...
Дурсах хэрэггүй зүйлсийг дурссан өөрийгөө зэмлэх ч хүсэл алга.
Хамгийн үнэтэй, хамгийн чухал санагддаг байсан зүйлс мөн хамгийн ихээр шаналгаж, баярлуулж бүхэл бүтэн ертөнцийн төв байсан хэн нэгэн надад огтоос хамаагүй, нэрийг нь, зүсийг нь болсон бүх процессыг дурсах ч дур хүрэхгүй байх дэндүү уйтгартай бас залхуутай...
Facebook дээр Year in Review гэдгийг туршаад үзлээ, муугүй шүү амжилттай сайхан жил өнгөрч. Нэг юм нь бусдын нүдэнд өртсөн нь бүхэл бүтэн жилжингээ миний эргэн тойронд эр хүний сүүдэр ч байхгүй байсан байх юм хэхэ. Угаас энэ жил эсрэг хүйсний хүнд огтхон ч ач холбогдол өгөөгүй тоогоо ч үгүй болохоор арга ч үгүй юм уу эсвэл ер нь миний дэргэд эр хүн байж үзсэн удаагүй гэж хэлж болох болоод ч тэр үү алин болохыг бүү мэд хэхэ.
Хүн хэлэхээр нээрээ тийм дээ гэж бодсон ч үнэндээ миний тархи хийгээд нөгөө өвддөг эрхтэн хов хоосон ямар ч бодол санаа, төлөвлөгөө, догдлол, дурлал байхгүй байнаа.
Яршиг цаашаа хэхэ. Одоо бүр сонсохоос ч залхмаар санагддаг болж байна шдэ. Нэг юм хэлчихэд миний эргэн тойронд эр хүний сүүдэр ч үзэгддэггүй нь надад эр хүн байхгүй гэсэн үг биш юм шүү. Надад таалагддаг, эсвэл намайг таалдаг хүн мэдээж байж л таараа тааралдсан нь тодорхой. Гэхдээ энийг хүн бүрт тайлбарлах албатай юу тэ. Хол газар хилийн дээс дамнан замаа хөөдөг хүмүүст утга учиртай, ямар нэг үр дүн гарах харилцаа тогтоно гэж юу л бол.
Энэ мэт орооцолдсон элдэв дэмий балай юман дунд шургаж, дэмий юм бодогдохоор хуучин дурсамж сэдэрч намайг хаяж чадсан эсвэл миний хаяж чадсан хүмүүсийн тухай дурсамж хаанаас ч юм "үнэртээд" дургүй хүргэх гээд байна.
За явж унтъя. Юу ч биччихэв дээ хэхэ. Солиотой...
Comments
Post a Comment