Skip to main content

Төвөг чирэгдэлтэй ойлгомжгүй асуудлууд

мэр сэр байнаа байна. Ухаан нь Монгол улс олон улсад чансаагаараа дундажаас доогуур хамгийн дороосоо арай дээхнүүр явдаг нь хувь хувьсгалын ажилд их нөлөөлж байна шдээ ккк

Урд нь бол нээх анзаардаггүй, анзаардаггүй ч гэж дээ жирийн иргэн надад үр нөлөө нь төдийлөн мэдэгддэггүй байлаа.

Сүүлийн жилүүдэд байн байн ажлаар энд тэнд очих болтол геополитик, улс орны нэр хүнд гээд уйлах ихдэж, инээх багадах зөндөө юм тохиолдоод байна.

Ухаан нь Монголоос гараад Сөүлээр дамжаад цаашаа Америк нисэхэд нислэгийн гарц, ойр хавьд байх duty free дэлгүүр, лоунж, цаашлаад шүршүүр нь хүртэл арай л өөр тансаг. Гэтэл буцаад Сөүлээр дамжаад Монгол явах гэтэл шууд огцом доош үсэрч байгаан хэхэ. Гаалийнхан аан Монгол явах юм уу доошоо буу доошоо буу гэсээр арай гэж нэг давхарт очоод хоол унд, дэлгүүр хоршоо эргүүлэх гэтэл нэг л биш.

Ядахнаа шүршүүрт яваад орчы гээд очтол өмнөхөөсөө хавьгүй дор газар байж таарахын. За яахуудээ эртхэн онгоц руугаа дөхий гэтэл гарц нь олддоггүй явсаар явсаар арай гэж хайж очтол хамгийн мухарт 06/07 гэчихсэн тэр хавьд үзчих, харчих үнэрлээд амсчих юмтай үйлчилгээний цэгүүд ч байсангүй орж болхоор нь жорлон сахисаар байгаад буцаж нисэж ирлээ.

Туркээр дамжаад Европ нисэхэд л гэхэд манайхаас Турк хүртлэх нислэгийн үйлчилгээ, хоол унд өөр, цаашаа Европ руу бас шал өөр болоод байх. Туркиш чэнь Европын ноймер нэг гэдэг ч манайханд лав ялгавартай ханддаг юм билээ.

Дээр нь нэмээд Швейцарь, Их Британи гэх мэт улсын элчин манай улсад яах гэж үйл ажиллагаа явуулдаг юм бол гэж гайхах ч шиг. Швейцарын визийг Бээжингээс, Их Британи улсын визийг Флиппины Манила хотоос авдаг. Тэдгээр улс зөвхөн өөрсдийн улсын эрх ашиг, иргэдийнхээ тусын тулд Монголд үйл ажиллагаа явуулдаг болж таарч байх шиг.  Виз авах гэж бараг хагас сар бүр бүтэн сар илүү хүлээхээр хэрэв хоёр гурван улсаар дамжих гэх мэт аялал, ажлын асуудалтай бол бараг бүтэхгүй шинжтэй. Гэнэт Швейцарь явахдаа бас Англид давхар очих ажилтай бол тэгээд нөгөө муу улаан пасспорт маань хил давж, улс орн дамжиж нааш цааш ниссээр энд эзэн нь билетээ ч захиалж чадахгүй хүлээсээр хамаг үс цайж дуусах болох нь ээ.

Энэ удаад зөвхөн нислэгтэй холбоотой юм хөндөхөд ийм байна. Өөр зөндөө юм байгаа байгаа. Азийн зарим орнуудын иргэд бол Монголыг бараг Хойд Солонгос шиг хатуу дэглэмтэй соц улсаар төсөөлдөг бололтойм билээ хэхэ. 

Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...