Skip to main content

Цуглуулга хийх шийдвэр

Амарна даа амарна гэж бодсоор зуныг үдэв ээ хөөрхий.

Амрах нь бүү хэл гэр орноосоо тоотойхон гарсан байх шүү. Гэрээс гарах гэхээр гарч болохгүй шалтгаан байгаад байдаг, шалтгаанаар шалтаглуулаад би ч гарах дургүй байдаг.

Нэг сайхан Монголоороо хар болтлоо тэнэчих юм сан гэж бодсоор зуныг үдсээр хөгширч байна даа хөөрхий.

Сүүлийн хэд хоног янз бүрийн юм хайсаар хамаг цагаа үрэв. Би ч ийш тийш чамгүй явдаг хүн, нэг цуглуулгатай болох юм билүү гэж бодоод байдаг. Новш хураах угийн дургүй, ер нь бол хээрээр гэр хэцээр дэр хийх типийн зантай учраас хөгширөөд хаана хураана гэж юм цуглуулах вэ гэж бодоод байгаа юм аа.

Ээж бол өөрийн дуртай юмнуудаа надаар цуглуулуулчих гээд л хөргөгчний наалт, халбага бла бла гээд байдаг надад тэр мэтэс нь огтоос сонирхолгүй хэхэ.

Аялалын тэмдэглэлээ бичих нь бичнээ гэхдээ сүрхий эмх цэгц, дэс дараатай бичээгүй байна.

Тухайн орны онцлог харуулсан хүүхэлдэй цуглуулдаг юм билүү гэж бодтол тоос шороог нь арчихаас төвөгшөөдөг хүн л дээ. За байз би яг юунд дуртай юм бол гэж өөрөөсөө асуугаад л байна асуугаад л байна. Баргийн юм хэрэглэдэггүй хэтэрхий даруухан энгийн хүн чинь санаанд онцгой юм орж ирэхгүй юм.

Хамгийн дуртай хайртай гэхээр үхэрний баримал, үхэр орсон юм цуглуулдаг юм билүү ч гэж бодох шиг хэхэ. Үхэрийн ордных л доо би үхэр монгол гэдгээс болоогүй шүү хаха. 

Бүх оронд үхэр байдаг болохоор янз бүрийн баримал олдох биз, хонь цуглуулах гэтэл гадныхан чинь хонь ямаагаа ялгадаггүй нэгнийх нь барималыг гаргаж ирээд л хонь хонь гээд зүтгээд байвал хэцүүеэ.

Хонь ч бас материал нь ихэнхидээ ноос байдаг учраас цэвэрлэхэд хэцүү байхаа. 

Тэгээд баахан гэр дүүрэн үхэртэй хүн л сууж байх нь байшдээ. Эсвэл өвгөн эмгэн цуглуулмар ч шиг. Миний санснаар өвгөн эмгэний баримал олохгүй биз.

Очсон газраасаа ихэнхидээ хөргөгчний наалт л авдаг юм. Гэрийхэндээ зориулаад. Бас овоо хэдэн архины хундага бий шүү.

Одоо тэгээд зөвхөн өөртөө зориулсан цуглуулга бүрдүүлж эхлэх тухай бодоод л байна бодоод л байна ккк. Дан пивоны бөглөө мултлагч цуглуулдаг ч юм уу хаха.


За бодоё бодоё тэгж байж нэг юм сананд орох биз.

Comments

  1. Blog ni ih taalagdlaa. tsugluulga gesnees, bagadaa il zahidal, mark ih tsugluuldag bailaa. Odoo ch il zahidal tsugluulchih geed bdiin. hehe

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа :) Би ч бас марк ил захидал цуглуулдаг байсан ч цагийн эрхээр үрэгдэж ээ.

      Delete
  2. Bi heseg arhinii hundaga tsugluulj uzsen, odoo bolison

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...