Skip to main content

Мөнгө, бэлтэй зоосон мөнгө.... Мөнгө, биегүй хоосон мөнгө, дөнгө....

Завтай гэхэд дэндүү завтай хүн юм уу даа би? Яасан байх нь уу янз бүрийн дэмий юманд санаа зовдог байх нь. Заримдаа өөрийгөө гайхах ч шиг, бусдын төлөө санаа зовоод яасан сайхан завтай хүн бэ чи өөрийнхөө төлөө санаа зовох юм чамд байна уу өөдтэй гутал ч байхгүй байж бусдад үнэ хөлсгүй туслах, бусдын төлөө хошуу амаа билүүдэж арай илүү эрх мэдэлтэй нэгэнд нь ад үзэгдэх ямар хэрэг байна гэхчлэн тархиа гашилганам.

Зүгээр сууж чадахгүй л хүн юм би. Энэ их идэвхи зүтгэлээ мөнгө төгрөг олох үйлст зарцуулдаг бол өдийд би нь Марк Цукенберг шиг биш юм аа гэхэд хангалттай сэхүүн загнахуйц мөнгөтэй байх байсан байхдаа.

Харамсталтай нь мөнгөтэй харьцаж сураагүй болохоор үнэ цэнийг нь төдийлөн мэддэггүй хэвээр. Мөнгөний утга учрыг олчихмоор, мөнгө гэгч тэр этгээдтэй ойр дотно танилцаад ойлголцчихмоор байна.

Хийж байгаа ажлаа нэгмөсөн хаяад нэг л өдөр бизнес рүү орж түйвээж баяжиж мэдэх л юм хэхэ.

Ер нь бол би амьдралдаа бизнес хийсэн нь ховор гэхдээ ер нь шатах дургүй хүн л дээ. Аливаа юманд балнасаа яг барьж байх дуртайгаас биш хамаагүй тээр хол зөрүүтэй шатах эсвэл орлого олж амаараа сагатал баяжих тухай ойлголтгүй хүн байх нь.

Нээх мөнгөтэй залуутай танилцах тухай бодмогц хорголоо тоолсон эсвэл хямсагнаад юм болгонд бичигдээгүй дүрэм ярьж сүр болоод байдаг хүнд ясны дургүйгээ саналаа.

Мөнгөтэй гэдэг хүмүүс дотроос миний мэдэх мөнгө, төгрөгтэй зөв сайхан харьцчихдаг танил санаанд орохгүй байна. Нээх баян царайлж баахан хүн амьтан дайлчихаад дараа нь дайлж цайлсан хүмүүсээ идсэн ууснаар нь дуудаж муу муухайгаа дэлгээд байдаг хүмүүсийг одоогийн манай нийгмийхэн мөнгөтэй гэж хараад байх шиг.


Миний ажигласнаар мөнгө гэдэг бол хийж байгаа ажлых нь үр дүн болоод ороод ирдэг ч эзэн нь мөнгөний төлөө биш харин ажлын төлөө, ажилдаа дуртай болохоор хийгээд байдаг тийм хүмүүс харьцангуй эрх чөлөөтэй мөнгөнөөс хараат биш амьдардаг юм шиг ээ.


За гэнэт л юу болоод зоос яриад уначихваа гэхээр өмнө нь миний хэлж байсанчлан би мөнгийг оролдоогүй байхад зоос өөрөө нааг оролдоод амьдралын шаардлага гарч ирээд байхым. 

Эцэст нь далийчихад мөнгө, төгрөг гэдэг чинь байнаа мөнгө ч яахав ойлгомжтой металл гэсэн үг харин төгрөг гэж юу болохыг та нар мэдэх үү?

Төгрөг гэдэг чинь "Дугуй" гэсэн үг шүүдээ. Анхны мөнгө цаас биш зоосоор тэгэхдээ дугүй хэлбэртэй байснаас Монголчууд төгрөг гэдэг болсон гэсэн. Төгрөг гэх энэ үг анхны утгаа бараг гээж ихэнхидээ гүйлгээнд ашиглах тэмдэгтийг илэрхийлсэн үг болсноор энгийн ярианд одоо хэрэглэвэл орчин үеийн залуус тэр бүр ойлгохгүй байхдаа.

Угтаа бол "Уруул төгрөг байснаа аажмаар цорвойж" гэхчлэн гоо сайхны зөвөлгөө өгөх жишээний байх ёстойм. Төгрөг сар гэх мэтсийн ганц нэг үг л ярианы хэлэнд анхны утгаараа үлдэж дээ...

Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...