Блогоо бичихээ больжээ. Залхуу болсных бас бус шалтгааны улмаас хэхэ.
Завгүй нэртэй яваад л байгаа үнэндээ бол завгүй болсондоо биш харин эсэргээрээ зав гаргахгүй болсондоо блогоо бичихгүй байгаам.
За тэгэхээр сонин сайхнаа хуваалцах нь зүйтэй.
Нэгдүгээр сонин гэвэл лалын соёлыг би ердөөсөө ч ойлгохгүй байнаа.
Сүүлийн үед нэг биш нилээн лал найзуудтай боллоо. Лал гэхээр муслим шашин гэхүүдээ. Яг үнэндээ Лал, Мусилм, Ислам гэдэг үгийн ч ялгааны учрыг ойлгохгүй манай тэр найзууд чухам ямар урсгал шүтдэгийг ч мэдэхгүй байна.
Эхний гайхаш төрүүлсэн зүйл гэвэл тэд эрчүүдийг эрхэмлэх үзэл. Эрчүүд хоорондоо тэврэлдэж, хөтлөлцөж арай л үнсэлцэлгүй шиг байхыг нь хараад олон удаа Гомо юм уу гэж андуурлаа. Зарим нэгнээс нь тэсэлгүй асуугаад амжсаан хэхэ. Хамт явахад муслим найзууд маань гайгүй хүндэтгээд байдаг ч ер нь бол эмэгтэй хүнийг анхаахаргүй нь илт мэдэгдээд. Яриа хөөрөө хийлээ гэхэд шууд эрчүүд рүү л хандаж ярина. Хажууд нь суугаа намайг хэрэгсэх янз алга. Эмэгтэй хүн рүү хандаж ярих гэдгийг тэд угаасаа огт мэддэггүй бололтой юм хэхэ. Анигдаж үзээгүй, арзагнаад сурчихсан надад бол энэ нь маш хүндээр тусч байнаа хэхэ.
Тус дэм ч юм уу хүндлэх хэрэг нь гарахаар дуртайяа хүндлэх хир нь эрх тэгшээр яриа хөөрөөнд оролцох, янз бүрийн санаачлага энээ тэрээ гэхэд эмэгтэй хүний саналыг бараг асуухгүй. Эмэгтэй хүнийг дорд үзээд байна уу гэхээр бас үгүй ингэмээр байна тэгмээр байна ийм юм хэрэгтэй тийм юм хэрэгтэй гэхэд уриалгахан аргагүй туслана. Бас нэг авууштай чанар гэвэл буруугаа бусад руу тэр тусмаа эмэгтэй хүн рүү чихдэг зан хаа очиж байхгүй юм байна лээ.
Аа бас араб хүүхнүүд тас хар хувцастай хар гивлүүрийн цаанаас нүд нь тормолзоод байхаар миний дотор гижиг хөдлөөд гивлүүрийг нь сөхөөд царайг нь харчих гээд хорхой гозолзоод болдоггүй. Тэгсэн бол шууд алуулах байсан байхдаа хаха.
Катар, Саудын араб, Турк, Иран, Сири, Морокко гэхчлэн зүсэн зүйлийн араб, муслим, лалын орнуудын хүмүүстэй энэ жил нилээд харьцсан ч тэдний соёл, үндэсний менталит надад ойлгомжгүй хэвээрээ. Бас нэг гайхаш барсан юм нь тэд юм л бол аллах тэнгэрээ дууддаг, цэвэр ариун байдлыг эрхэмлэдэг хир нь эрчүүд нь найгүй бүр авах юмгүй завхай, хүүхэмсэг.
Эрчүүдийг нь хүүхэнд ийм нүдээ ухаад өгөхөөс буцахгүй дуртайг мэддэг болохоор Аллах нь хүүхнүүдэд нь хар хувцас өмсүүлж битүү нуусан байх гэхгүй юу хаха. Нөгөө талаар бас байнга "нуугдмал" хясаан доторхи сувд шиг хүүхнүүд дунд байсаар уйдаж залхаад ил чөлөөтэй хувцасладаг, харьцдаг хүүхнүүдийн хойноос улайран элддэг ч байж мэдэхийм.
Гэхдээ бас Иран хүүхнүүд Туркэд тааралдахад гивлүүрээ аваад хаяцан явж байгаатай хэд хэд тааралдсан. Зарим нь аминчлаад нутагтаа л гивлүүр зарим нь алчуур зүүнэ энд хүн танихгүй гээд гивлүүрээ авчихсан юм хэнд ч битгий хэлээрэй гэж шивнээд амжсан шүү.
Саудын Арабууд л хаа явсан шашиндаа үнэнч. Туркууд бол лалын шашинтай гэдэг ч тэрийгээ дагадаг юм уу үгүй юм уу мэдэхгүй. Уртаа хар нөмрөгтэй, гивлүүрээр нүүрээ халхалсан араб хүүхэн хажуугаар өнгрөхөөр нь хамт явсан хоёр турк найзаасаа та хэд ийм эхнэр авах уу гэтэл "Үгүй чишшшш" гэж ихэд дурүйцэн дуу алдсанаа хойноос нь нилээн харж харж "Нинжатай суухгүй шүү" гээд баахан инээлдэнэ лээ.
Алчуур энэ тэр зүүсэн хүүхнүүдийн талаар нэмээд сонирхоод асуутал "Наадуул чинь Иран, Сиригээс ирсэн аялагчид бас орон гэргүй, цагаач улс байгаамаа. Манай туркууд бол гивлүүр энэ тэр зүүхээ больсон шүүдээ" гэж байх юм. Хаанаас ч билээ хэдэн жилийн өмнө Туркийн Засгийн газраас бодлого гаргаж толгойдоо алчуур зүүсэн хүүхнүүдийг төрийн болон олон нийтийн албанд тухайлбал багш, эмч, хуульч болон бусад албан тушаалд ажилд авахаас татгалзснаар хүүхнүүд нь нилээн нээлттэй болсон гэж дуулсан. Тэр бүү хэл алчуур зүүсэн зургаа ажилд орох анкетдаа хавсаргасан бол шууд анкетыг нь буцаадаг гэсэн.
Турк улсын засгийн газар шашны чигийн бодлого баримтлахаас татгалздаг нь улс дотроо нилээн хурц маргаантай байдаг бололтой.
Дараагийн удаа Саудын Араб эсвэл Катар юм уу Кувейт орж жинхэн арабуудын амьдрал ямар байдгийг мэдчих бодол байнаа байна ккк.
Comments
Post a Comment