Есөн сар хурдан дуусаасай гэчихсэн сууж байна. Тодорхойгүй сар байлаа...
Гэхдээ бодож санасан зүйлсээ чимх чимхээр хийгээд л явна. Энэ жил цаг агаар сайхан л байлаа. Чимх чимххэн ажилдаа уягдаад гадуур нээх явсангүй ээ, уг нь хөдөө гадаа явж амрахсан агаар салхинд гарахсан гэж бодсым.
Хүзүү нуруу хөшөөд хуянгаа тараахаар иогт явах гэсэн ч холдоод амжсангүй. Машин тэрэггүй хүн чинь өглөө эрт цаг явж байж иогт очиж цаг явж буцаж ирнэ гэхээр төвөгшөөгөөд. Гэрийн хажууханд байх иогийг сайн мууг нь мэдэхгүй тул сонирхсонгүй.
Ядаж байхад энэ автобусны шинэ чиглэлүүдийг одоог хүртэл учрыг нь ойлгоогүй ээ. Чиглэл нь солигдсон цагаас хойш автобусанд суугаа ч үгүй явган л таваргаж байгаа. Гэх мэтчилэн нэг тийм учир нь төдийлөн олдохгүй сар байна.
Гэхдээ байнаа... бусдыг хөдөлгөх хүч хөдөлгүүр нь болсон сар байлаа. Ухаа нь хэлмээр байгаа өөрчилмөөр байгаа зүйлсээ заавал гардаад өөрөө хийе гэхгүй харин бусдын хүчээр хийж өөрөө гол түлхүүр нь байж далдаас бүхнийг хийх гэж чармайсан сар байв гэж дүгнэе хэхэ.
За энэ ч яахав. Хувийн амьдрал бол намаас нам жимээс жим хэхэ. Намайг тойроод хар мянган сайхан залуус эргэлдээстэй олон ч хүн ямар гоё залуустай хамт ажилладаг юм гэж надад хэллээ. Гэтэл загасчны морь усгүй гэгчээр тэр олон залуусаас шилээд дотносох ч юм уу тиймэрхүү юм огтоос үгүй зүгээр л ажил ярьсаар явахыг харсан хүмүүс ойлгохгүй байна гэж байхым. Би өөрөө ч ойлгохгүй байхад бусад хүн яаж л ойлгох вэ дээ хэхэ.
Хөгшрөх яагаа ч үгүй хэдий ч орчноо дагаад тэр үү хүн хашир эсвэл уйтгартай болдог шиг ээ.
Энэ сард өөрт ашигтай худалдан авалт бараг хийгээгүй юм байна. Шинээр авсан хувцас энээ тэрээ санаанд огтоос орохгүй байна шүү. Нүүр цэвэрлэгчээс өөр юм өөртөө аваагүй хоол, уух юманд л их зарлага гаргаж ээ.
Монгол ямар ч аймаар үнэтэй болсон юм нэг удаа хальт гэрээс гарахад л 10-20 к үрэгдэх жишээний. Эсвэл би тийм гар султай ч юм уу ёстой бүү мэд дээ хөөрхий.
Бүтэн сарынхаа тайланг биччье гэсэн энэ хүрээд сонин сайхан дууслаа хөөе.
Эцэст нь нэг хүн энийг уншиж байвал танд өнгөрсөн есдүгээр сарын мэндийг ирэх Аравдугаар сарын мэндтэй хамтад нь хүргэе ээ! Сайн сайхан яваа гэдэгт тань итгэж байна :)
Orchnoo dagaad hashir esvel uitgartai boldog gej magadgui shuu
ReplyDelete