Зээ тэгэхээр дассан сурсан газраасаа хөдлөсөн чулуу гурван жил биш юмаа гэхэд гуруун сар байраа олохгүй ээ гэж үнэн шоо хө.
Гэрээсээ урт богино ямар нэг хугацаагаар явах болсон хүмүүст санхуулах хэдэн зүйлс байнаа.
Байнга биш ч ийш тийш нэлээн явдаг хэр нь суралцах юм дуусахгүй, алхам бүрээсээ суралцсаар өтөлж үхэх дэг ээ.
Ийм ч юм авдаг байж тийм ч юмаа авдаг байж гэж санах нь алхам бүрт, аялал бүрт тохиолдоноо гэж. Хүнд хэрэгтэй байж магадгүй туршлагаасаа хуваалцъя л даа.
Нэгдүгээрт: Ойр зуурын ариун цэврийн хэрэгсэл энэ тэрээ ямар ч үед бэлдэж яв. Магадгүй очсон газраасаа худалдаад авчихна, эсвэл эгч дүү, найз нөхдөөсөө зээлчихнэ гэхчлэн бодоод ч хэрэггүй. Хэрэглэж дассан юм чинь тэр бүр олдохгүй, бусдын хэрэглэдэг юм өөрт чинь таарахгүй байх вий.
Хөл гараа олж учраа олтлоо бас нилээн удна шүү хэхэ. Тайваньд явж байхдаа хэрэглэж явсан оогоо дуусаад шинээр авах гэтэл миний орсон, онгорхой байж таарсан дэлгүүрт нь жижигээр савласан оо байхгүй таарсан данхайсан том оог аваад гарч байлаа.
Мөн очсон газар болгондоо зочид буудалд оо сойз, сам шүүр элдийн юм залхтал тавьдаг тул бүх юмаа орхиод Ирландад нисээд очтол зочид буудал нь сам өгдөггүй байж таараад арзайж гүйгээд респешн дээр нь очиж сам гуйж аврагдаж л байлаа. Алдарт Хилтон гээд бод л доо. Олон газраар явсан архаг хүмүүс хүртэл сахлын татуурга өгдөггүйг нь гайхаад толгой сэгсрээд нэхэж авч байхтай таарч л байсан.
За тэгээд эмэгтэй хүний хэрэглээ мундах биш, би л гэхэд байнга бие угаагчаа авч явна. Алчуур бол дор хаяж нэг жижигхэн алчуур аваад явахад тулсан үед бол биеэ ч арчина, нүүрээ ч арчина шүү дээ.
Дамск, энэ тэр бол дассан юмаа нөөцөнд аваад явж байхад хэзээ ч илүүдэхгүй шүү. Энд ирэхдээ тэртээ тэргүй гэртээ ирж байгаа юм чинь гээд тиймэрхүү хог болох юмнуудаа бүгдийг орхиод ирсэн ч эгч маань өдөр тутам хэрэглэдэггүй, байгаа нь танга байж таараад би шинийг авах гэж хэрэг болгон дэлгүүр лүү давхих гэх мэт юмнууд байнаа байна. Хүн бүрийн хувийн хэрэглээ, биеийн онцлог өөр шүү дээ, би гэхэд тампоныг тэгж тогтмол хэрэглэж чаддаггүй заавал завсар зайгаар нь өөрийгөө "амрааж" шөнө бол өдөр тутам хийж унтдаг онцлогтой хэхэ. Аймаар хувийн чанартай вээгүй юм биччихсэн үү яасан? Ямар ч байсан чиний биеийн онцлог, зуршлыг чамаас өөр хэн ч мэдэхгүй гэдгийг санаж юмнуудаа авч явах нь зүйтэй.
Хоёрдугаарт: Ойр зуурын мэддэг, үйлчлэлийг нь таньдаг эм тос гэх мэт зүйлсээ авч явахад зүгээр. Хол замд гэнэт шүд өвдөж баларсан тухайгаа бичсэн дээ. Тэр үед харшилтай, бас биеийн онцлогоос болоод эм хэрэглэхэд ярвигтай надад хэцүү байсан шүү.
Тэрнээс хойш ямар ч байсан Advil авч явж байгаа. Зарим хүмүүс муу гэдэг ч ойр зуур толгой түрүү өвдөх энэ тэрд ямар ч байсан нэгийг уучихаар их тус болноо хөөрхий.
Сая бас хурууны арьс сөрөөд тэгээд шархан дээр нь тос түрхэнгээ гэнэт өмхий ногоон тос авч явах хэрэгтэй юм байна гэж санав шдэ. Ноднин жил цагаан сарын үеэр хурууны арьс яг саяных шиг сөрөөд ирэхээр нь шүдээрээ тас зулгаагаад хөндүүрлээд байхыг нь тоохгүй аяга таваг угааж гүйж байгаад ганц хуруудаж идээлээд баларсан. Халуун цай майнд дүрээд гурил тавьж боогоод ч болохгүй эгч маань амь аварч таньдаг эмч рүүгээ гүйлгэж Ачтанд очиж мэс засал хийлгэж хуруутайгаа үлдэж байлаа. Эмч нь өөрөө хуруутайгаа үлдсэн чинь их юм аа гэж байсан юмдаг.
Одоо учиргүй болгоомжтой хумсны хутгаар сөрсөн арьсийг нь аятайхан авч байгаа ч бас юмыг яаж мэдэх үү өмхий тос байвал гэж санав шдэ. Биеийн эсэргүүцэл сулараад хатиг гарчих гээд тэгэхээр өмхий ногооныг Германаар юу гэж хэлдгийг мэдэхгүй бас хэрэгтэй юм даа гэж бодож байна.
Ер нь бол шинэ газраар очоод эм тариагаа авдаг болж газар орон, хэл устай дастлаа нилээн уднаа тэгэхээр шархны лентнээс авхуулаад бага сага бэлтгэлтэй байх нь зөв.
Гуравдугаарт: Хэрэг болох ганц хоёр дулаан эвтэйхэн оймс, цамц, дотуур хувцас. Загвар тийм чухал биш л дээ гол нь биед эвтэйхэн байх. Онгоцонд нээх хүн намайг шалгах юм шиг Викториа Сэкрээтийн ганган торон дотуур өмдтэй орж суугаад олон цаг нисэхэд нөгөө торон хээ нь нухаад шаналж өгсөн түүх ч байна.
Аа бас хүүхнүүд ганц хоёр шааль, том алчууртай байхад олон юм хийж болно шүү. Халуун, хүйтэн ямар ч оронд хэрэг болно. Халуун орны байшин сав нь хөлдөж үхмээр л хүйтэн зэвэргэн бас тээврийн хэрэгсэл нь ихэнхидээ сэрүүцүүлэгчтэй хүйтэн байдаг тул их хэрэг болдог юм аа.
Зөндөө юм бичих юм уу гэтэл иймрэхүү гурван юм л санаанд ороод байна одоогоор хэхэ. Та нар бас туршлагаа хуваалцаад нэмээд нэмээд явчихаарай.
yavsaar l bnuu kkk. ireh boloogui yumuu
ReplyDeleteЧи минь хаана байна да хө?
Deletemongoldoo
ReplyDelete