Skip to main content

Булчин ба газар хөдлөлт

Гэдэсний булчин чангаруулах дасгал хийх гэж оролдоод ёолж ёхлоод буцаж шалан дээр үсэрч унаад байж байна.

Октоберфест, Хоолфест, Залхууфест Айрагфест гэхчлэн дараалсан олон фестеваль хийгээд гэдсээ цэрийтэл ууж идэж байгаа хүн булчингаа нохойн шүд ам шиг ярзайлана гэж худлаа байхаа гэхдээ яах уу зүгээр суухаар зүтгэж янцаглаж суу тийм биз дээ хэхэ.

Аа нээрээ хэлэхээ мартчихаж өчигдөр газар хөдөлсөн шдээ тэ? Тэрийг би мэдэрсээн, туршлагаараа гэх үү дээ намайг хөдөө байхад 90 хэдэн онд газар хөдөлж байсым. Тэгэхэд орон дээр буруу хараад хэвтэж байгаад газар хөдлөхөөр анхандаа ойлгоогүй яасан юм бол гэж эргэж дээш харж хэвтээд орон дээрээ бүхлээрээ үсэрч үзэж би ороо хөдлөгөчихөв үү гэж шалгаж байсан санагдана.

Хоёр ч удаа хөдлөсөн эхнийх нь шөнө дунд хөдлөхөд ээж мэдэж босч гэрээ тойроод баахан алхсан бас айсан юм гэсэн. Тэр үед ч сайхан байжээ монгол гэрт амьдардаг болохоор нурлаа гэхэд бэртэж гавихгүй санаа амар үе байж.

Одоо бол 9 давхар байшинд байгаа тэгээд сууцныхаа чанарт эргэлзээд л байна шүү. Өчигдөр газар хөдлөхөд би анхандаа сайн итгээгүй гэхдээ дотроо газар хөдөлж байх чинь юу вэ гэж бодсон. Яалт ч үгүй газар хөдөллөө гэж мэдсэн хэр нь доод каракое пижигнээд ингэв үү эсвэл гадаах зам засч байгаа хүмүүс газар индүүдэв үү гэж эргэлзээд цонхоор харлаа.

Хойд замаар хүнд даацын кран бололтой урт төмөр ачсан машин явж байхыг хараад аа муу машин чамайг даа газар доргиогоод гэж бодсон ч хэрэв энэ машин тийм их чимээтэй явсан бол цардмал зам хага хага явмаар юм гэж санаад газар хөдөлж гэдэгт бүр баттай итгэсээн.

Хөдөө газар хөдлөхөд ээж маань 57 оны айхавтар шилгээлт ямар байсан тухай ярьж өгч байсан юм. Тэр үед ээж аав маань сурагч байсан үе л дээ. Хичээл хийж байхад нь газар хөдөлж гарч гүйлдсэн ч энд тэнд үсэрч унаад дараа нь хүүхдүүд бөөлжиж, толгой нь өвдөж байсан гэсэн.

Ээжийн аав тэр үед нутгийнхаа нэг хүнтэй хэдэн тэмээ ачаа хөтөлсөн явж байж л дээ. Гэнэт л хэдэн тэмээ нь туйлаад тал тал тийшээ бут үсрээд нэг мэдэхнээ энд тэнд харайж байсан юм гэсэн. Өвөө маань хамт явсан хүнтэйгээ арайхийж тэмээ малаа цуглуулж авч унаанаасаа буугаад сая юу болов яав чөтгөр шуламын дайрлага дайрав уу гэж нилээн удаан тамхилж гайхаж байсан гэнэлээ.

Эмээ тэр үед гэртээ үлдсэн бас айлын авгайтай хууч хөөрөх санаатай гэрт нь орчихсон баруун хаяанд нь усны сав түшээд сууж байж. Заа байж усны савыг юу гэдгийг санадаггүй ээ, ган биш, лүү биш торх биш арай л өөрөөр хэлж байсан. Тэгтэл айлын эхнэр учиргүй уулга алдаж хүүе чи минь битгий усны сав түлхээд бай асгарлаа гэж. Эмээ гайхаж үгүй үгүй би юу гэж түлхэх юм гэж байтал нь хүчтэй газар сэгсэрч хөдөлсөн юм гэсэн. Бодвол эхлээд чичирхийлж савтай ус нь цалгиж байгаад шилгээж л дээ.

Монголчууд газар хөдлөлт гэдэггүй газар шилгээж байна гэж ойлгомжтой тодорхой томьёолж ээ. Албан ёсны хэллэг нь хөдлөлт юм байгаа биз. 

Газар шилгээлээ гэхээр Б.Лхагвасүрэн гуайн анд нөхөр Санжийн Пүрэвт зориулан бичсэн "Дарвийн нуруунд газар хөдөлж гэнэ" шүлэг санагдаад айх аюул гэхээсээ илүү уянгын тойрогт орсон юм шиг санагдаад байх. Уран зохиол, яруу найргийн ид шид л юм даа.


Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...