Skip to main content

Та нартаа...

Миний блогоор орж гардаг, уншаад сэтгэгдлээ үлдээдэг, үлдээдэггүй ч "далдаас" уншсаар байдаг та бүхэнд үдшийн мэнд хүргэе!

Зарим нэгнийг нь таних, уулзаж учирч байсан, үгүйдээ гэхэд чат э-мэйлээр холбогддог байсан анд найзууддаа тэврэлт илгээе!

Арлын оронд одсон Гуталчин найз минь сайн уу? Хөөрхөн энхрий хацраа бумбайлгаад найздаа нэг үнсүүлье гээд ирдэггүй юм байхдаа хихихи. Маамуутай болсноос хойш сураг тасарсан ч хааяа нэг мэнд усаа мэдэлцэж сайн яваагаа дуулгадагт нь баярладаг шүү.

Аастрали гэдэг улсад амьдарч байсан Гилийн хатан аниа сайн уу? Миний ихэнхи уншигчид таны блогоор дамжиж орж ирж байгаа нь таатай санагддаг шүү. Гэр орныхноо сонин сайхан, Зөгийн балхандаа хэрхэн эрхэлж байгаагаа бичих болоогүй юу?

Адуучин залуутай учирсан Тэмээчин бүсгүй сайн уу? Канадад очвол уулзана гэж бодсоор дэлхийг тойрсоор явна муу Мэй нь. Амээрхэд очсон ч цаашаа Канад давах цаг зав гарсангүй.

Блогоо хаана гэсэн амлалтандаа хүрсэн Дамдаа аниагийн амар мэндийг мэдье! Уншиж байгаа гэдэгт найдсаар байгаа шүү. Нөхрийндөө айлчилж, хааяа айлчлуулсаар бодвол бүл нэмсэн байх гэж бодогдож байна яг одоо.

Блогчин дүү Брэмэн минь зургаа зурсаар уу? Монголд байгаа ч уулзаж учирахгүй л явна. Гэхдээ л аниа нь дүүгийнхээ уран бүтээлийн сураг ажигийг анирдаад л явдаг шүү.

Байнга ажлаар холбогддог Чандмань ах минь блогоор маань орж ирж байвал дүү нь баярлаж явдаг шүү гэж хэлээдхэе! Зөөлөн зантай хүнд тусч аргагүй л хуучин цагийн зөв хүмүүжил сайхан чанар нэвт ханхлуулсан ах байдаг гэдгийг уулзаагүй зарим нэгэнд нь дуулгая.

Пандахан Хүнсанаа найзаа, холбоо барилгүй удсанд хүлцэл өчье. Гэхдээ цаадах чинь чамайг жиргээд дагасан байгаа шүү. Чи харин таниагүй л байхдаа. 

Намайг эрэгтэй гэж боддог байсан Тэрбумтан бүсгүй Дээгийд хандаж хэлэхэд чамайг хэзээ тэрбумтан болох юм болоо гээд блогоор чинь шинэ бизнесийн санаа юу байна, алдаа онооноос нь сурчихаар юу байна гэж өлөв долов хийж шагайдаг хүмүүсийн нэг нь би шүү.

За тэгээд Германаас ордог зарим нэг хүнд хэлэхэд илүү дэлгэрэнгүй бичвэл явсаар бүр төрөл садан болчих гээд байнаа хихихи. Та нарын тухай мэр сэр сонин сайханг тэнд байдаг ойрын эх сурвалжаасаа сонсдог юмшдээ би чэн. 

Урд зүгт ураг барилдсан ч хойд зүгт хонгор сэтгэлтэй Цасхан бүсгүй минь орж ирж байгааг нь харсаар байгаа шүү. 

Бусад нэрийг нь үл мэдэх бүх уншигчиддаа хандаж хэлэхэд  хүнд хүргэх гэж биш эсэргээрээ аль болох чимээгүй тэрүүхэн тэндээ л бичиж байдаг намайг гололгүй орж ирж, уншаад үгүйдээ гүйлгэж хараад гардаг чинь гүнээ тарлархая.

Европоос нилээдгүй олон уншигч байдаг бөгөөд ихэнхийг нь хэн болохыг нь би үл мэднэ. Гэвч бүгдэд нь сайн сайхныг хүсч энэ бичлэгээ өндөрлөе ээ.

Comments

  1. Хүүе яасан гоё юм бэ, өөрийнхөө нэрийг хараад догдоллоо ш д би :)

    Эх орноосоо хол байгаа над шиг хүнд блогчидын маань бичлэг хань болж гутарч, ганцаардах боломж олгодоггүйд нь царайг нь хараагүй ч сэтгэлийг нь таних болсон та нартаа үнэн сэтгэлээсээ талархаж явдаг юм.

    ReplyDelete
  2. Пэээш, гэнэт цас ханзарч цэцэгс нахиалав уу гэтэл цаадах чинь энд пост шахсан байхиймаа гэж. Хүмүүс юу болоод гэнэт амилав. :)

    ReplyDelete
  3. Хааяа блогоор ороод гарахад хамгийн updated блог байдаг болохоор ямартаа ч орж гарсаар л байгаа шүү

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...