За нөгөө сураг тасарсан этгээд нь ороод ирлээ хихихи.
Яанаа, ийм удаан шилэрч гуларч болж байна уу ард түмээн?
Ингэхээр эхлээд тайлангаа товчхоон ч атугай тавинаа. Ингэсийн, нөгөө өглөө эрт боссон нь гээд таг болдог доо тэгэхэд чинь би Сэм авагынх руу нисэх гээд нисэх дээр гоохолзож, доохолзож суувшдээ.
Ниссээн хөөрхий, Сан-Франциско орох замдаа шүд өвдөж үхэр шиг мөөрөх дөхсөөн. Хэд хоног тарчилж байж хүчтэй эм ууж байж л шүдний өвчнөө түр зуурхан нам даравшдээ.
Ээ бурхан минь, тэр Амээрхэд чинь эмнэлэг домнолго ямар ч их дамжлагатай эдэв. Очих болгондоо эмчид үзүүлэх хэрэг гарч таарах. Тэрний өмнө очихдоо учиргүй ханиалгаж, хахаж цацаад эмнэлэг орж харшилтайгаа гэж цацлага бичүүлж аваад гарчээсэн энэ удаад шүдний өвдөлтөөс болж бас эмнэлэг орох хэрэг гараад.
Баахан асууж шалгааж бөглүүлж элдэв маягт бичүүлж байж арай гэж нэг эмч орж ирээд бас баахан асууж шалгааж, эцэст нь арайхийж нэг ам руу өнгийж харчаад мэдэх юм алга, гайморит ч байж мэднэ гэхийн хэхэ.
Тэгээд хоёр эм бичиж өгөөд гараад эмийн сан хайж олоод авах гэтэл өгдөггүй ээ. Яасан яав ийв гэтэл эмч аниа гарын үсгээ мартааский хаха. Буцах гэтэл орой болсон тул аргагүйдэж маргааш нь дахин очиж улаан нүүрээ харуулж ондоо эмчээр онош тавиулах шахаж байж амь аврал болсон хоёр эмээ олж авлаа. Нэг нь зүгээр антиобиотик, нөгөө нь бол өвчин намдаах л эм.
Хэд хоноод ахиад шүдний эмнэлэгт ортол сувилагч нь бас баахан бичиг цаас болсны дараа зураг аваад сүртэй юм алга ямар ч зовиур болохоор юм илрэхгүй байна гэв. Гаднаас эмч гэж нэг сэмбэлзсэн сайхан ази залуу орж ирэнгүүтээ шууд зураг харангуутаа за таны хоёр шүд бол болохоо больжээ нэг нь яахав хуучин ломботойм байна, аа харин нөгөө энэ дээдэх нь бол өвдөхөөс аргагүй хөөрхий, езоор нь өвчилчихөж гэхчлэн тайлбарлаад нэг бол шүдээ суга татуулаад имплант хийлгэ, нөгөө бол ухуулаад ломбодуул таны шүд нурж уналаа бла бла бла бараг л үхнэ гээгүй байх хаха.
Бушуухан эгч рүүгээ элдэв юм бичиж гоншигносон хариуд нь зүгээр зүгээр антиботикоо уугаад идээлээгүй бол дараагийн өвдөлтийн мөчлөг эхэлтлээ бас удна, тэр болтол Монголдоо ирж амжина ирээд надаар ухуул гэж лүндэн буулгасан тул шүдээ "тэврээд" бушуухан гарлаа.
Тэр шүдний эмч залуу нь их аятайхан залуу байснаас гадна надад ч "ханд хаяад" аая болдог бол танилцах нь ээ хахха. Танилцаагүй шүү ард түмээн хэхэ.
За тэгээд Сэм авгынхаас ирж, эгчээрээ шүдээ сайхан ухуулж цэвэрлүүлж бөглүүлж таглуулж ломбодуулж, зүлгүүлж аваад хэд хоноод дахиж хөгшин Европын хөл хавьцаа очиж хэд хоноод ирихсэн сууж байгаа минь энэ ээ.
Тэгжийгаад дараа бичлэг орууламц.
Hol zamd yavj baihad bie uvduh hetsuu. Er n bol ter asia emchiin zuv bsan bna te?
ReplyDeleteМмммм тийм. Гэхдээ эмчилгээ, ломбо ярихаасаа өмнө авхуулсан нь дээр гээд байсан юм аа. Эмчилгээ нь бас хөөрхөн үнэтэй
Deleteoo neg comment oruulah gj hed bichiv ee. Sain uu namg ochih geseer btal chi n zorood yavjee dee. Yamartai ch amar mend yavaad n bayartai bnaa, amjilt nz min
ReplyDeleteХаагуур явна хөөрхөн найз аа? Бүр сураг тасарчээ чи минь
Deleteэнд (со) ч гэсэн шүдний эмнэлэг их үнэтэй юм байна лээ.Ломбо нь даатгалд орохгүй, жижигхэн эмтэрсэн ломбо нөхөөд хийсэн нь зүгээр бүтэн ломбо хийсэнтэйгээ адилхан үнэтэй. Хөөрхий муу агт арааг маань энэ хэрэггүй шүд авхуулсан ч болно гэхээр нь авхуулаагүй хичнээн удаа очиж эмчлүүлсэн. Эмчилгээ нь даатгалдаа ороод яахав гайгүй л байсан л даа. Долоо хоногт хэд очиж эрүүгээ мултартал ангайсаар байгаад сүүлдээ эрүү тагг таггхийж дугардаг болчихсон байсан шд нээрээ
ReplyDeleteГэхдээ нээрээ тэр эмч нарын чадвар манайхныг гүйцэхгүй санагдсан. наана чинь чухам яадаг юм байгаан. Амээрх эмч нар бол гараараа юм хийж бараг чадахгүй юм байналээшдэ. Монгол эмч нар тэгэхэд шууд ангай гэжийгаад тачигнатал өрөмдөөд ломбодоод эмчлээд явуулчина тэр нь хөөрхий бас их удаан тэснээ. Гадгаадад тиймэрхүү эмчилгээ бол замбараагүй үнэтэй болохым байналээшдэ
DeleteBi ch gesen mongol shudnii emch nariig mundag gej boddog
ReplyDelete