За нөгөө MR чинь ээлжит явалтаа хийгээд Германд ирчихсэн байна.
Тэгэхээр энд тэнд нисэх, явахад сурах юм зөндөө байдаг юм байна. Хийж сураагүй юмнуудаа сурах ину гэчихсэн санааширсан шигээ байж байх юм.
Сурдаггүй, чаддаггүй юмнуудаа эхнээс нь сурах, чадах гэж оролдож байнаа, байна хөөрхий. Эдэн дундаас хэрэгтэй нь хомсхон ч юм шиг, зарим нь сураагүй нь дээр ч юм шиг. За бүү мэд дээ. Сурах хэрэгтэй ч юм шиг хэрэггүй ч юм шиг зүйлс маань:
1. Дэлгүүр хэсэх.
За би бол дэлгүүр хэснэ гэдэгт ёстой "ясны" "цусны" гэхүүдээ дургүй хүн дээ. Эгч нарынхаа буянд өөрөө хэсэх хэрэг гарахгүй юу хэрэгтэйгээ хэлж мөнгөө өгөөд л нүдээ аниад явуулчихдаг хүн.
Дэлгүүр хэснэ гэж гараад аль нэг хоолны газрын буланд очоод утсаа маажаад суучихна. Байвал нь номын тасагт орж хэд эргээд гарах жишээний. Бүр дэлгүүр яг хэсэх аянд хамрагдвал хоол хүнсний тасгаар л хэснэ. Үгүй бол үнэртэн танартны тасгаар орж үнэртэй ус үнэртэж "тоочиглож" аваад гардаг юм.
Одоо хүссэн хүсээгүй дэлгүүрийг утгаар нь онгичиж, хувцас өмсөж үзэж, сонгож сурах хэрэгтэй ч болох юм шиг ээ.
2. Жүржийн шүүс уух
Хачин санагдаж магадгүй, гэхдээ би ер нь жүржийн шүүс нээх уудаггүй юм аа. Аль болох алимны шүүс гэх мэтийн зөөлөндүү амттайг уудаг. Будагтай бол бүүр нөү шүү дээ. Тэгсэн хэрнээ газтай ундаа, усанд майр дуртай.
Гадагш дотогш яваад ирэхээр жүржийн шүүс ууж сурах шаардлага яах аргагүй гараад байна. Сурна даа сурна...
3.Савтай хоол хүнс бэлтгэж явж сурах
Гадуур явахдаа цүнх хоосон өлсөх, амны зугаа гаргах юм хайхаараа хамаг мөнгөө үрчихдэг зангаасаа салах хэрэгтэй юм байна.
Урд нь би цүнхэндээ зориулалтын саванд хоол хийгээд аваад явдаг хүмүүсийг "маягтай" гэсэн өнцгөөс хардаг байсан бол одоо хэт завгүй эсвэл дасснаас илүү үнэтэй орчинд орохоороо тэр хүмүүсийн зөв гэдгийг маш сайн ойлгодог болж байна. Хэвшил болгох хэрэгтэй зүйл санагдлаа.
4. Гоймон идэх
Хэхэ. Бэлэн гоймон биш шүү Пастаны гоймон ярьж байна. Бас л чаддаггүй нэг юм байв, одоо хусаад хусаад яваад байна овоо сурах шинжтэй.
Монголд байдаг гоймонгууд амт нь муу байсан юм уу би тааруулж чанасантай нь таардаггүй байсан юм уу баахан амтгүй нялцайсан гурил амандаа хийх маш дургүй байлаа.
Европууд ихэнхидээ гоймонтой төрөл бүрийн паста идэхээр анхандаа хараад л шантраад зүрх үхээд байдаг байсан яваандаа дунд нь ороод хэд хэд идэж үзлээ, болж байна болж байна ккк.
5. Нойлд хурдан орж гардаг болох
Намайг гайгүй цэвэрхэн угаалгын өрөө харвал тэнд амьдарчихдаг гэж ойлгоход болноо, болно. Тав тух гэдгийг тааваараа нойлд суугаад, усанд ороод, биеэ тослоод, энээ тэрээ гэсээр дор хаяж 1-3 цаг болохоор төсөөлдөг хүн л дээ.
Хүссэн хүсээгүй хурдан орж гарах хэрэг бол гараад байх юм. Гэхдээ хүүхэдтэй болоогүй дээрээ сайхан тухалж авахад юуны буруу байхав тэ хэхэ
6.Гурилан бүтээгдэхүүний хэрэглээгээ багасгах.
Зээ энэ бол хамгийн бүтэшгүй гэж бодож байгаа зүйл маань. Гурил байхүй бол би үхчихнэ шдээ хэхэ. Өөр юманд хоолшдоггүй заавал мах, гурил, будаа энэ тэр орсон хоолонд хоолшиж өссөн миний лээ буруу юу эсвэл эцэг эх, эх орны лээ буруу юу хэхэ.
Гуалиг болоход гурил багасгах хэрэгтэй гэж өчнөөн сонссон ч хэрэгжүүлж чдаахгүй л байна.
Тэгээд цаана нь "усыг үхэр шиг ховх сорох биш бага багаар амсаж уух" "хоолыг таамшаалалгүй зажлаад шууд (тэгэхээр уг нь амтыг нь мэдэхгүй шдээ) залгих" "хийжүүлсэн биш энгийн ус ууж сурах" "хийжүүлсэн ус уухаараа дараа нь хэхрэхгүй байх" "угаагаад хатаахад амар нимгээн торон дотуур хувцас олж өмсөх" "гэдсээ татаж жавхайж алхаж сурах" "утсан хиам, төрөл бүрийн махан бүтээгдэхүүн, turkey идэж сурах" "өлсөж сурах" бла бла гэсэн бүхэл бүтэн боть ном болохоор жагсаалт гарах гээд дуншаад байна.
Энэ бүхнээс харвал би хувийн соёл "нойл" "нийгэмшээгүй" хөдөө зангаа тавиагүй, эсвэл монголоосоо гарч сэтгэж, амьдарч сураагүй байгаа юм болов уу гэж бодогдох ч шиг.
Гэхдээ 20 дөнгөж гарчихаад хэдэн давхар гүзээ унжуулсан эсвэл цоорхой оймстой олон нийтийн газар туугаад явдаг эсвэл гутлаа хааш нь ч хамаагүй майжийтал гишгээд яайжигнаад явдаг гадаадын залуусын дэргэд бол супер дүүпэр л гэж бодогдох ч шиг.
За бүү мэд монгол хүний нэрэлхүү, нэрээ хичээмтгий зантай гэдгээ л мэдээд дууслаа хэхэ.
Nuuts bish bol yamar ajil hiidgee helj uguuch. Dandaa gadaadaar ayalaad ih goyo ajil hiih yumaa
ReplyDeleteХариуг нь сүүлийн бичлэгээрээ өгсөн шүү хэхэ
DeleteТэр хоол бэлдэж явдаг хүмүүсийг яасан сайхан завтай юм нтр гэж боддог бсан гадаадад ирээд өөрөө бас бэлдээд аваад явдаг болсоон ккк. Хямдхан, эрүүл болохоор нь. Урд нь ч зөвхөн шпагеттиний гоймонд л дуртай бгаад европт ирээд пастанд дуртай болсоон ккк эндэхийнхэн чинь паста л бвал дээр нь бяслаг асгаад л эсүүл нухсан лооль хийгээл хоол болгоод идчихдэг болохоор дуурайгаад хоолшиж сураад бгаа шд.
ReplyDeleteАль улсын залуучууд тэгж хар залуугаасаа гэдэс гүзээгээ унжуулаад бна аа ккк европт лав залуу хөгшингүй эрүүл мэнддээ анхаарсан, гүйсэн алхсан спортлог хүмүүс бгаад бдийшд. Эд нарыг харахаар л би монгол залуучууд маань хар залуугаасаа гүзээ суугаад эрүүл мэнддээ анхаарахгүй бна даа гэж боддийн. Хувцаслалтын хувьд европчууд надтай адилхан нээх ач холбогдол өгдөггүй болохоор амар бдиймаа (итали, францчууд өөр гэсээн ккк)
Надтай таарсан зарим нэг нь байнаа байна
Delete