Skip to main content

Сиймхийгээр бичсэн нь

Хөгшин Европ гэх үү Будант Альбион гэх үү тийм нэг газраас мэндчилж байна даа.

Чишшш чимээгүй…. цаад чинь ид хурлын дундуур бичиж байна шүү. Хурал удирдагч дарга харчуул нааг загнана хихи.

Одоо ярьж байгаа нь Оны онцлох сэдэв сонгох талаар оюун ухаанаа уралдуулцагааж байна. Мань яахав амьтан хүний сиймхий хараад л энийгээ бичээд хэхэ.

За тэгэхээр Европ надаа таалагдаж байна. Урд ирснээсээ арай л урт хугацаагаар ирсэн болохоор. Хоол бол яриангүй сайхан таарч байнөө. Надархуу  хүнд хүнд хоол иддэг гарууд юм уу даа. Хилтон сүлжээ буудлуудын нэгэнд орсон болохоор бас гайгүй хоол олоод идчихэж болж байгаам.

Үхэр, тахиа, гахай, загас гээд мах бол сонголт арвин, амт шимт бурам аа бурам.  Дээр нь шарсан, жигнэсэн, чанасан, нухсан янз бүрийн төмс, янз бүрийн амталсан будаа, ногоо навч, жимс гээд зөндөө зөндөө.

Үзэж харах юмны хувьд бол уран барилга гэхээсээ илүү тайван амгалан маягийн амьдрал нь таалагдлаа. 

Амар амгалан байдал нь алдагдаад байгаад Европ хүмүүсийн өмнөөс харамсах ч шиг. Тэр олон цагаач ирээд яана даа гэж бодохоор л. Хоноц хонцдоо дургүй, хонуулсайн айл хоёуланд нь дургүй гэдэг үг байдаг даа. Яг тэрэн шиг л цагаачид, аялагчид бие биеэндээ дургүй, угуул иргэд нь аль алинд нь дургүйм байна.

Зураг хөрөг төдийлөн аваагүй ээ. Бас дэлгүүр хоршоогоор орох зав одоогоор гараагүй байна. Тэгж байгаад гарах байлгүйдээ.

Нээрээ хүйтэн хөндий гэдэг Британичууд харин ч эелдэг юм байна шдээ. Ази энэ тэр гэж лав гадуурсхангүй.


Британийн клони байсан улсууд одоогийн салбар улсууд тухайлбал Австрали, Шинэ Зеланд, Шотланд, Ирланд гэх мэтэс нь адилсал ихтэй ч бас үндэсний дангаарших үзэл ихтэй, хүсэл бүр ихтэй юм байна.


Ингэж бичиж байгаад хурал даргалагчдын хараанд өртөж үргэлжлүүлж чадалгүй орхисон байх нь.

Одоо Нисэх дээр онгоцоо хүлээнгээ үргэлжлүүлж байна.

Тэгсгээд сонин сайхнаа хуваалцамц.




Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...