Оны эхний өдөр шинэ хүн гэртээ ирсэн нь содон үйл явдал боллоо.
Над шиг хамартай, эрүүтэй, уруултай, гэхдээ нүдэндээ давхраатай амьтан байнаа. Мөөмнөөсөө жижкэн алгын чинээ нүүртэй гэж байгаа. Одоо хараад удаагүй байхад цаанаа л өөр ид шидтэй бололтой харц булаагаад байгаа штэ хэхэ.
Тэгэхээр оны эхний өдөр юм чинь энэ жилд хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө гаргамаарсан уул нь. Гэтэл ямар ч төлөвлөгөө байдаггүй ээ. Дотроо бол бодсон зүйл байлаа, гэвч урд жил нь бодож байсан, мөрөөдөж байсан төлөвлөгөөнүүд маань хүссэн шиг бүтдэггүй байсан тул нарийвчилсан төлөвлөгөө гаргахгүйгээр шийдсэн.
Хостой болно гэсэн нэг төлөвлөгөө байгаа. Тэр хэрэгжвэл гүй мөн олон хүн баярлаж, олон хүний санаа амарч, олон хүн элдэв юм шалгаахаа больж, олон бүсгүйн хар хорноос мултарч, зарим нэг хүнд саад болж цаг завыг нь үрэхгүй болох гэхчлэн олон зүйлийг өөрчлөх гээд байна.
Одоогоор хостой болох сураг алга, аа тийм оны сүүлийн өдөр нэг хүн танилцах санал тавьж, хүнээр дамжуулан намайг болзоонд урьсан. Тэр хүнийг биечлэн хараагүй, бас уулзах шалтгаан байхгүй, зүгээр болзох хүн хайж явахад нь нүдэнд нь өртсөн гэдгээ мэдсэн болохоор ач холбогдол өгөөгүй хатгаа авсан гэсэн шалтгаанаар эвтэйхэн татгалзсан ккккк.
Өөр нэг хүн намайг нь бүр өмчлөөд авчихсан шинэ жилийн хүслээ шивнэхдээ ирээдгүйгээ надтай хамт байгаагаар төсөөлж, итгэж, бүтнэ гэж шившсэн юм байх. Тэр хүний талаар ч бас бодсон юм алга. Үнэнээ хэлэхэд тэр хүн надад энгийн танил хувиар дажгүй санагддаг, энгийн найзын хувиар намайг хүндэлж харьцдаг нь таалагддаг хэдий ч өөрөөр харж чадахгүй юм байна лээ.
Тэгэхээр бүтэн жилийг ганцаар туулж ганцаар дуусгасаан гэж хэлж болохоор байгаа биз. Надад бүр их ойртон дотноссон тэр минийх, би тэрнийх гэх эсрэг хүйсний хүн байгаагүй, гэхдээ сүүлийн хоёр сар дотроо бодсон мөрөөдлийн хүн байсан. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй, төлдөг байсан ч тэр хүний тухай мөрөөдөлд мөнгө төлөх байлаа гэж хэхэ. Мөрөөдөл хэвээр үлдэх болно байхаа.
Мөрөөдлийнхөө төлөө тэмцэхгүй яав гэж үү? Тэмцэх шаардлагагүй учраас тэр хэвээр нь үлдээхээр шийдсэн учиртай. Ямартай ч сайхан гэгээлэг зүйл бодож явахын эхлэл болж өгсөн хэзээ ч нүүр тулж уулзаж байгаагүй тэр хүнд чухам ихээр таларсан.
Энэ жил урд жилүүдийнхээс илүү өөдрөг байж, урагшаа зүтгэж, үр бүтээлтэй, ид гялалзсан насан дээрээ ид хийж бүтээж амжуулах бүхнээ амжуулсан сайхан жил байх болно гэж өөртөө хэлсэн байгаагаа дахин давтаад биччихье.
Амны билгээс ашдын билэг гэдэг дээ.
За тэгвэл 2013 ондоо хостой болоорой гэж ерөөе.
ReplyDeleteЕр нь ард түмэн хэлэх нь эмэгтэй хүн өөрөө биш өөрт хайртай хүн рүүгээ л явсан нь дээр гэдэг юм билээ ш дээ хонгор мину....
Ерөөл бат оршиг ээ. Өөрөө хайргүй хүнтэйгээ жаргаж чаддаг эсэхийг нь ард түмэн хэлсэн болов уу мэдмээр байна?
DeleteӨөрөө хайрлдаггүй байж хамт амьдрах гэж агуу их жүжиглэх авьяасгүй хүнд бол там гэж боддог ш дээ. Хүн бүр өө сэвтэй, хайрладаг учраас өөг нь олж хардаггүй, харсан ч уучилдаг биз. Хайргүй бол нөгөө өө сэв нь аймаар дардайгаад байх юм биш үү?
Deletedasaad bas jargajiigaa humuus bainaa baina :)
ReplyDelete