Нэг жилийн өмнө түүнтэй анх танилцаж байлаа л даа. Дарханд амьдардаг залуу. Тэнд шинэ жилийн баяраар очсон тухайгаа түрүү жил бичиж байсан даа. Тэгэхэд анх харж байсан юм.
Байнга л байдгаараа инээнэ, дээр нь ядажийхад улаан хацартай гэж байгаа. Шинэ жилийн арга хэмжээг тохиолдуулаад гоё хувцастай хүн шалгаруулахад гоё хувцасласан залуугаар шалгарч надаас шагнал авч байсан юм.
Шагналаа аваад баярлаж мода үзүүлж эргэж тойроод бас хөөрхөн үзүүлбэр үзүүлсээн. Тараад явахад хамт явсан хүн бид хоёрыг зам хүртэл гаргаж өгөөд уучлаарай уг нь машинаараа тээврийн товчоонд хүргэж өгөх байлаа, даанч уучихлаа гээд л нэг нэг үнсээд явуулж байв.
Энэ жил Дарханд очихдоо тэрэнтэй дахин тааралдаж, ярилцаж, эхнэртэй бүр илүү сайн танилцаж, аавтайгаа адилхан инээдэг хүүг нь нүдээр харлаа. Эхнэрийг нь бол угаас урд жил харж, товчхон танилцаж ярилцсан байсан юм л даа.
Инээдэг залуугийн хөөрхөн ааш, хөгжилтэй явдлых нь тухай бичих гэтэл баахан ширүүн эхэлчих шиг боллоо хэхэ.
За тэгээд энэ жил түүнтэй Дорноговь руу хүлгийн жолоо залахдаа зам нийлж таарсан.
Тэндээс л тэр намайг бүр ихээр инээлгэж эхэлсэн л дээ. Өөр нэг залуутай хоёул Дарханаас хот руу явахдаа л хөгөлж эхэлсэн байгаам. Урд шөнө нь бөөнөөрөө ууж, наргиж зугаалаад тэгээд вагоноосоо хоцорчихож. Цаг давчуу, үүнийг бичигч УБ-т хүлээж байсан учир вагоны билетээ солиулах, бүр тал зардлаа ч болтугай буцааж авахаар билетийн касс дээр очиж ярьж, учирлаж бүр сүүлдээ хэрүүл хийсэн ч тусыг эс олж л дээ.
Тэгээд такси бариад давхиж. Эхнэр нь цуг явах байсан ч хоцорсон, бас хүүгээ харах шалтгаанаар үлдэхээс өөр аргагүй болсон гэсэн.
Тэр шөнө нь цас орж маш их цастай, зам муу тул такси олддоггүй, аз таарч найз нь тусалъя гэснээр 2 хүн нийлээд 45 мянгаар УБ-д таксидаад ирсэн байсан.
Вагонд орж суугаад ажил, амьдрал яриад.
Мань залуу эхнэртэйгээ бүр эрт сууж л дээ. 10-р анги төгсөөд шууд суусан гэсэн. Эхнэрээ ямрыг нь мэдэхгүй ганцхан гурваар дарсан уртаа хар гэзгэнд нь дурлаж, шүлсээ гоожуулсаар байгаад шууд суусан гэнээ хэхэ.
Нөгөө дурлаж байж суусан гэзгийг нь эхнэр нь хүүгээ гаргаад л тайраад хаячихаж хэхэ. Яаж байгаан гэтэл мэдэхгүй, манай хадам аав л тайр гэсэн шдэ одоо хадмынд гэзэг нь хадгалагдаж байгаа яг ийм гээд гараараа хэмжээг нь үзүүлээд хэхэ.
Одоо эхнэртэйгээ харьцаа, сонирхол, үзэл бодол таардаггүй ээ, гэхдээ яахав суусан юм чинь хамаагүй ээ л гэсэн.
Бүл нэмэх бодолтой байна уу гэтэл хөөрхий юу гэсэн гээч. Манайхан удмаараа элэг муутай, би ч төрөлхийн элэг муутай төрсөн, эмч нар их муу байна л гэдэг юм. За яадаг юм ууж байгаад л 5 жил болоод үхнэ биз, тэгэхээр манай эхнэр өөр хүнтэй сууг. 2-3 хүүхэдтэй бол хүн тоохгүй, яршиг бүл нэмэхгүй гэдэг гэнээ.
Дорноговьд төрсөн, дүү нь нутагтаа үлдсэн уулзалгүй бараг 2 жил болсон, дүү шинэ 2 өрөө байр авсан гэсэн, такси барих гэж хөглөсөөр байдаг бүх мөнгөө дууссан дүүгийндээ бэлэггүй гар хоосон орно. Шинэ байр нь ямар юм мэдэхгүй одоо очоод байрыг нь үзнэ дээ гэхээр цаашлуулаад бид нарт Дорноговьд хонох газар байхгүй дүүгийнд чинь цуг очоод шинэ байранд нь хоноё болох уу гэсэн шууд тэг тэг гэсэн хэхэ.
Бид ч инээд болж яаж тэгж болох вэ дүүгийндээ бэлэггүй, дээр нь танихгүй хүмүүсийг дагуулаад орвол шараа биздээ гэж тайвшруулаад хэхэ.
Түрүүлж очсон хэд Дорноговьд буудлын өрөө авсан гэхээр давхиж очиж тэнд хонохоор болоод инээдэг залуу бид хоёр зэрэгцээд орон дээр сууж байтал эсрэг талын орон дээр суусан эгч цонхоор харах гээд хөшгөө яртал хугас шил архи тавцан дээр байгаа нь нүдэнд тусдаг юм.
Инээдэг залуу шууд л Хооо хараа тэнд архи байна гээд, нөгөө эгч бантаж, чи яах гээд байна бид нар ядраад жаахан уугаад баралгүй тавцан дээр тавьцан юм. Хүнд битгий хэлээрэй биднийг уудаг гэж бодчих вий гээд учиргүй сандарсан.
Хажуугаас нь цаашлуулаад чиний нүд ямар айхтар юм булан нь цухуймагц л шууд олоод харчихдаг гэтэл өөдөөс "энэ АПУ-гийн Экспо чинь их чанартай сайн архи шүүдээ эгчээ" гээд намайг татаагаад хаясан хэхэ.
Зорьсон хэрэг ч бүтэж, буцах болтол өнөө инээдэг маань байдаггүй ээ. Яасан гэтэл найзуудтайгаа нийлж дарвиад алга болчихож. Нутгийн эгч нь инээдэг дүүдээ өгнө гээд хэдэн хайрцаг жимс зэхээд бидэнтэй цуг хүлээж, инээдгийн араас нь мессеж бичиж явна гэхээр билет бичүүлээд хүлээгээд байдаг байдаггүй. Тэгсээр галт тэрэг ирж, бид инээдэг дүүгээ нутагт нь хаяад хот бараадсан.
Инээдэг дүү юунд тэгтэл дотно санагдаж, ингэж дурсаж бичихэд хүрэв гэвэл миний ээжийн дүүгийн том банди намайг бага байхад бидэнтэй цуг жил гаран болсон юм. Надаас хоёр гурав л дүү байх. Тэр дүүгээ цуг өссөн болохоор ч тэр үү би хирдээ л дотно. Бага зэргийн хөнгөн, бас улаан хацартай, ялимгүй юманд ч инээж явдаг залуу болсон. Солонгос яваад олон жил болж байгаа. Дарханы инээдэг залууг харахаар тэр хамаатны дүү маань эрхгүй санагдаад миний дүүгээс ялгаагүй хөөрхөн ааштай залуу байна гээд бас хөөрхөн булагнадаг болсон түүхээ бичиж сууна.
ААНХААХ ХҮНИЙ АМЬДРАЛА ГЭЖ ...
ReplyDeleteҮХНЭ ГЭЖ БОДОД БАЙХДАА ЯАХУДЭ..
архи л их уудаг нөхөр байнадаа
Харин тийнх. Уул нь цэл залуу 25 орчим настай хүүхэд шүүдээ.
Delete