Skip to main content

Хоёр эхнэртэй байх хууль батлагдвал

гэдэг хааяа нэг энд тэнд дурдагддаг сэдэв. 

Манай найзын эхнэр бас энэ талаар дурдаж байсан. Одоо түүний үзэл бодол ямар байсныг нь санах гэж оролдоод сайн санаж чадахгүй байна. 

Ямар ч байсан гэр бүл дотроо энэ талаар ярилцсан юм шиг байна лээ. Эхнэр нь олон хүүхэд төрүүлэхээс жийрхэж, нөхөр нь олон хүүхэд хүсдэг гэл үү яалаа.

Миний хувьд энэ сэдвийн яриа өрнөсөн тохиолдолд юуны түрүүнд хоёр нөхөртэй байх хуулийг дэмжинэ, хоёр эхнэртэй байх хуулийг дэмжихгүй гээд л авч өгдөг байсан. 

Одоо харин  над шиг тэгж хэлэх бүсгүй олшроод үзэл бодлоо өөрчлөх шаардлагатай боллоо гэх үү ваахахахахахаха.

За тэгэхээр одоогийн бодол гэвэл...

Юуны түрүүнд эрчүүдийн үнэ цэнэ буурах биз гэж бодож байгаа.

Учир шалтгаан нь гэвээс юм элбэг байх тусмаа үнэ цэнээ алддаг биздээ? Хүний нөхөр харж шүлсээ залгиж битүүхэн хувь заяандаа гомддог бүсгүй, санаанд нийцсэн бүсгүйгээ харж явдаг ч гэр бүлийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага, нэр төрөө бодоод биеэ татдаг байсан залуу гэхчлэн хэн хэн нь дуртай бол эхнэр нөхөр бололцох боломжтой болохоор дураар дургиж, дунд чөмгөөр жиргэж болох ч бас эрх чөлөөгөө хэн нэгний хоёрдахь эхнэр болж алдах уу эсвэл эрх чөлөөтэй явах уу гэдгээ сонгох болохоор олон юм бодох байх шүү.

Хоёрт гэвэл Монгол хүн амын цус асар хурдан ойртох байх гэж бодож байна. Нэгэнт хууль ёсны биш юм чинь хэл ам, дагаж гарах үр дагвараас болоод ч гэх үү өөр бусад учир шалтгаанаар хүүхэд төрүүлэхгүй бодолтой хандаж байгаа олон хүн хууль ёсны хоёрдахь эхнэр нь болохоор чадаж л байвал олон хүүхэд төрүүлээд эхэлнэ. Эхний эхнэр нь ч бас чадаж байвал төрүүлнэ. Нэг эцгийн олон хүүхэд явсаар цус ойртох байхдаа.

Гуравт гэвэл салалт асар их өсөх болов уу. Дур нь хүрвэл салаад өөр хүний 2 дахь эхнэр болох эсвэл 2 дахь эхнэрээ авах гэхчлэн замбараагүй зүйл болж ч мэднэ.

Дөрөвт нэмээд бодохоор яах аргагүй эрчүүдийн үнэ цэнэ буурах магдлалтай санагдаад байна. Учир нь нэгийгээ тэжээж бүх юмаар хангаж чадаад илүү гарсан тохиолдолд хоёрдахиа авах боломж гарах нь тодорхой. Амьдрал дээр тийм чадалтай эр хүн хэд билээ?

Хууль нь гарчихаад байхад бэл бэнчин, ухаан, боломж нь хүрэхгүй бол ёстой онигоо, хохь нь биздээ хэхэ.

Төсөөллийн эрэг шургаа ажилуулаад хэрэв тийм хууль батлагдаад, тэр хуулийг хэрэгжүүлэх кампанит ажилд татагдаж орвол яах ийхээ бодоод үзье л дээ.

Миний хувьд болбаас ингэж бодож байна.

Их хатан болохгүй нь тодорхой гэл үү хаахахаххаахха. Өдий болтол ганцаар явcан юм чинь яг их хатан болж харгадаач. Хөгширсөн ч гэсэн бага хатан орон тоон дээр л томилогдох байх даа.

Тэгээд аягүй гоя за юу. 

Яана гэхээр унтаад л идээд л тэжээлгээд л болно. Юун нөгөө их хатанд дарамтлуулах, хэрэлдэх. Ёстой яг шдэ.

Түрүүн хэлсэн шүүдэ. Юм бүхнийг нь бэлдэж өгөх бэлтэй хүн л хоёрдахиа авч таараа гэж. Тэгэхээр нөхөр гуай бол бэлтэй л байж таараа. Бүр богтолж авахгүй бол болохоо больтлоо дурлаж, хайрлаж, тэмүүлсэн учраас л хоёрдах эхнэрээ авсан байж таарнаа даа.

Тэгэнгүүт тэрэн дээр жаргачих боломж байгаа юм биш үү???????

Дуртай цагтаа дуудаж авчраад хүсснээрээ сайхан эрхэлж аваад хүсэл нь яая даа гэтэл ханаад боллоо гэнгүүтээ нэг сайн үнсчээд за чи гэртээ харь, аваал анхны хатан дээрээ оч гээд хөөгөөд явуулчихна гэж байгаа ваахахахаах.

Дургүй нь хүрвэл хоол хийгээд өгөөч гэнгүүт яг шдэ чи тэр их хатан гуайгаараа хийлгэхгүй юу гээд буруу хараад хэвтээд өгнө гэсэн байнаа бас вааахахахахаха.

Бага хатан ингэж дураар авирлаж байхад их хатан юу л гэж нөхрөө хайрлаад хамаг юмыг нь хийгээд өмнүүр нь ороод гүйв гэж дээ. Барьцаад л бага хатан шиг дураа хүрвэл нөхөртөө эрхлээд дургүйгээ хүрвэл цаад бага хатан руугаа тонилж үз гээд янтайгаад хэвтчихдэг юм байгаа биз дээ?

Нөхөр гуай янтгар хоёр хатны дунд зовноо зовно гэл үү вааахахахахахахаха.

Их хатан бага хатан хоёрын харьцаа заавал муу байх албатай гэж үү?

Муу байлгахгүй хор найруулнаа яадаг юм.

Ухаан нь Гуталчин авхай их хатан болсон байхад MR бага хатнаар очлоо гэхэд нөхрөөс далдуур Гуталчинтай уулзаж эвийн гэрээ байгуулж, бие биенээ өөд татаж, жаргах тухай хор найруулна шдэ

За энэ ирэх 2 дугаар сарын эхний 10 хоног Гуталчингийн өөртөө цаг гаргах үе. Тэр үед дураараа гоо сайхандаж, залуу малуутай далдуур гэмгүй болзож, фитнесст явж, оёдол үйл хийх гэхчлэн дураараа жарга. Тэр хойгуур нөхөр гуайг MR аргалж өлсгөөд үхүүлчихгүй, хирэндээ баригдаад бөөстчихгүй байх талаар нь анхаарна.

Дараа 10 хоног MR жаргана гэхчлэн зохицуулах байхгүй юу даа.

Тэгээд жилдээ биш улиралдаа хоёр удаа ч юм уу хоёр хатан нийлж нөхөр гуайг шантаажлаад яг адилхан мөнгө гаргуулж аваад нийлээд Хавай нисчихвэл ямар байна? Нөхөр гуай араас саравчилж хараад үлднээ гэж...

Ийм сайхан мөрөөдөл л санаанд ургаад байна. Амьдрах сайхаан хөөрхий, аливаа юмыг сайн тал руу нь залах гэж бүр сайхан юм бий гэл үү... ваахахахахаххахахахаха

Comments

  1. Hogshoon huulia batluulchihaa, 2laa niiljiigeed neg baagiig yag naad barilaar chni ain :))

    Ggui mongotei nohor olno shuu 2iin hoorond horgoloo toolson um hereggui shuu.

    ReplyDelete
    Replies
    1. Харин миний бодсноор болдог бол батлуулчихмаар байнаа хөгшөөн

      Delete
  2. Huush tgeed 2laa neg doshni tarvaga boloh umu aaaaa hahahaha bodson chn ineed hureed eleg avahnee

    ReplyDelete
    Replies
    1. Нэг дошны тарвага болвол харин ч гоё юм биш үү? Нийлж байгаад л сайхан залуугийн тухай яриад, залуусыг сонжоод нөгөө нөхөр гуайг орж ирэхээр хэмх панаалдаж дуртай юмаа авхуулаад л... хэхэ

      Delete
  3. ккк эсэргүү бодолтой золиг шүү...

    ReplyDelete
    Replies
    1. Өөртөө болон өөр шигээ хүүхнүүдэд сайхан байхаар аливаа юмыг зохицуулвал гоё шдэ :)

      Delete
  4. Ха ха ха үүш л дээ битгий тийм хууль батлуулчаарай даа.

    Ганцтай жаргаж үзээгүй байхад....бас хажуугаар нь их бага хатантай зууралдах болуул аяяаяяя сэтгэлийн утас тэсэх болов уу даа энэ чинь одоо..........

    ReplyDelete
    Replies
    1. Батлуулах эсэх нь бид хоёроос хамааралгүй болох янзтай болоод байгаа. Ямар сайндаа ийм бичлэг бичих вэ дээ

      Delete
  5. esregeer ni ehneruud hoyor nohor avdag bolchuul manai huuhnuud 2 nohriig yaj shn avch yvh boloo tee. ballah bh shuu yer ni

    ReplyDelete
    Replies
    1. Хэлээд юүхэв. Би л гэхэд ёстой сайхан шагшиж толгой сэгсэрмээр амьдарнаа :)
      /бүлт үсрэв/

      Delete
  6. gutalchin ta 2 nohorgui bolohoor l ene huuli tolgoid chin bagtaj bgaan. huntei suusnii daraa bol hezee ch zovshoorohgui bh bolno. nohortei bolsniihoo daraa oilgonoo

    ReplyDelete
    Replies
    1. Гуталчин бид хоёрыг хүлээн зөвшөөрөх эсэхээс үл хамааран тийм хууль батлагдчихвал юугаа хэлж хуйхаа маажихаа төсөөлөн бичсэн болно :)

      Delete
  7. hehehe bi ch bas ene talaar bodoj bsiim bn. herev zee 2 ehnertei boloh huuli batlagdval bi ch odoo oor hunii 2 dahi ehnereer ni bas yavj amiig ni taglii daa l gej bodojiilaa shde. kkk balain neeree araich iim balai yum batlagdahgui bailgui dee

    ReplyDelete
    Replies
    1. Уурлаж өөрийгөө нервтүүлж байснаас тэр нь дээр ккк

      Delete
  8. энэ хоёр аягүй бол нэг нөхрийн их бага хатан болсон мөртлөө бас нэг өөр нөхрийн их бага хатан болоод байжийж чадах л улс
    хоёр нөхөр нь мэдэхгүй миний үнэнч эхнэр л гээд байдаг гэтэл яс ямандээрээ яасан байхнуу айн хахахаха

    ReplyDelete
    Replies
    1. Хэхэ хууль нь батлагдчихвал хүндээ ихээр дарлагдсан, хөөрхий бидний бүсгүйчүүд хүмүүжихийн жамыг дагацгаая... гээд хүлээн зөвшөөрөх л болох байх даа тийм үү?

      Delete
  9. chi l durtaigaaraa ooroo huleen zovshoor. tiim uu geed bh yumgui. garsan teneg huuli bolgoniig huleen zovshooroh bolj bn uu. neg l huuli batlagdaj oort ni shaans garahiig huleesen hun bhiin.

    ReplyDelete
    Replies
    1. Вааахахахахаха юунд ингэтлээ бухимдана вэ? Хууль нь батлагдвал танай нөхрийн бага хатнаар очно гэж айгаад байна уу? Төсөөллийн төлөө ингэж бухимддаг яасан гаргуундаа гарсан сэтгэл вэ :D

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...