Юу гэж эхлэхээ мэддэггүй ээ ээлжит бичлэгээ.
Компьютерээ сольсон чинь крусор нь үсчдэг компьютертэй болчихож. Бичиж байхад энд тэнд үсчиж очоод уур бардаг даа. Яг тэгээд байна.
Өчигдөр зурагтаар тэмцээн гарахыг хальт харлаа. Чөлөөтийн тэмцээн л дээ. Аав нисэх орж спортын төвд нь очиж нүдээрээ үзээд баахан сонинтой ирсэн гээд үргэлжлүүлээд зурагтаар үзэхээр нь хажуугаар нь явж байгаад харсан.
Анхаарал татсан юм болоод байхаар л харж байхгүй юу. Яасан гэхээр дасгалжуулагчид нь орилолдоод бараг өөрөө дэвжээн дээр гарч барилдах нь холгүй эмоци үзүүлээд бас тамирчин нь өөрөө уйлаад бөөн юм болсон болохоор тэр.
Тамирчин охин бүр шартай уйлж байна лээ. Буцаж дэвжээн дээрээ үсэрч гараад өрсөлдөгчтэйгээ айхтар ширүүн үзсээр ялсан.
Саяхан нэг гавъяат хүүхэн дэлхийн аваргад явуулсангүй гээд хэвлэлийн бага хурал хийлгэж байсан. Зургийг нь үзчихээд хөөрхийг ингэж уйлуулж олон хүний өмнө эвгүй байдалд оруулахдаа яахав дээ гэж өрөвдөж байсан юм.
Өөрөө нас бол өвчин биш, би хөгшрөөгүй сайн барилдаж чадна гэсэн утгатай юм хэлсэн нь их таалагдаж байсан. Нас бол өвчин биш гэдэг яг үнэн гоё үг шүү. Тэгсэн тэр улсын аваргад түрүүлсэн. 10 хэд дэх удаагаа ч гэнэ үү түрүүлж байгаа гэнээ.
Манайхан хүнийг харахаасаа өмнө насаар нь дугаарлаад байдаг. Гэтэл тухайн хүн чадвар нь хариагүй чадаж байхад яадаг юм бэ. Тэмцээнд оруулж л байх хэрэгтэй шдэ.
Аан бас биеийн жин байна. Нас хамаагүй өөрөө хичээж чадвал байгалиас заяасан бие нь хэвээр байдаг юм бишүү.
Өөрийгөө илүү дутуу хурааж хуримтлуулсан өөх харвингаа хайлуулах хэрэгтэй гэж шүүмжилж байгаа ч яг тулж ажилласан, өөх харвингаа хайлуулах гэж оролдож эхлээгүй яваад байгаа.
Туранхай болох гээгүй л дээ. Илүү дутуу юмгүй л байх гээд байна. Туранхай байх гоё уу? Та нар юу гэж бодож байна?
Туранхай охидтой авхуулсан зургаа харуулах уу?
![]() |
| Намайг олоорой хихихи |
Жаахан хөнгөн нимгэн болох хэрэгтэй санагдаад байна энэ мэт зургаа харахаар

Bi olson shuu ter bn
ReplyDeleteGutalchin
Тэмээнээс тэмдэгтэй хөөн гэж үү? хэхэ
DeleteНААД ТАЛЫН ЯАГААН НЬ ЧИ ЮМУУ ТЭГЭЭД ???
ReplyDeleteХАМГИЙН БҮДҮҮНИЙГ НЬ ЗААЛААШТ БИ ХАХАХА
Ёоноооооо.... хэхэ арай ч тэр ягаан бишээ ккк.
DeleteБи бас ягаан нь байх гэж бодлоо ш дээ. Өөрөө тань бүдүүн хадуун гээд байхаар чинь . Өөр тийм бадриун хүн алга байноо. Туранхай л юм байна ш дээ.
ReplyDeleteТуранхай биш ээ. Гэхдээ энд тэнд илүү дутуу өөх байгаа байгаа. Тэр ягаан биш биш хэхэ
DeleteNaad 3 shar podvolknii goliinx uu?
ReplyDeleteБилгийн нүд нь нээгдсэн хүүхэд байна :)
Delete