Ханиад хатгаа гэж мэр сэр цухуйлгаж бичлэг бичсэн дээ.
За таминь, юун 12 сарын 21. Тэрний чинь оронд энэ дийлддэггүй ханиад гарсан юм биш үү?
12 сарын 31-д гэв гэнэт өвдсөн хүн дээ би. Хоолой загтнаад байж байснаа гэнэт учиргүй ханиалгаад, өдөр гэрээ цэвэрлэх гэж нимгэн цамцтай цонх онгорхой байхад хөлсөө гоожуулж арчиж угааж яваад салхинд цохиулчихаж гэж бодсон.
Би чинь огт халуурдаггүй хүн шүү дээ. Хүмүүс халуураад үхлээ л гээд байдаг, миний хувьд яаж ч өвдсөн халуурна гэж байхгүй. Дотроо чимээгүй шатаад, гаднаа бол халуурах гэж байхгүй яваад байдаг. Биеийн эсэргүүцэл сул, бүр байхгүй юм байна гээд ээж гайхдаг.
Хамаг бие арзайгаад, даарч жихүүдэс хүрээд. Халуурахгүй хүн чинь тэгээд хөнжил бүтээлэг зэргээр өөрийгөө ороочихоод баахан халуун сүү уусан нэмэр болдоггүй. Ханиалгаад бүр сүүлдээ тасралтгүй ханиалгаад эхэлдэг байгаа.
Эм уугаад, мэддэг бүх арга чаргаа хэрэглээд ч нэмэргүй. Үхтлээ ханиалгаж байгаа ч нус, цэр байхгүй. Цээжээ хөндүүрлэж, хоолойгоо ургадтал тасралтгүй ханиасаар 10 гаран хоносон.
Шөнөжин ханиалгахаар сүүлдээ ээж уурлаж өглөө босоод толгой тасдаж шидээд /за худлаа/ эм авч өндөр тунгаар уухыг зарлигдаж, араас нь нуруунд галтай бумба тавьж арай хөнгөлөх замд оруулсан.
Гэхдээ л одоо ч зүгээр болоогүй л байна.
Хаа хол америкт байдаг ахынхаа авгайтай чаталсан бас тийм ханиад байна гэсэн. Ах, хүүхдүүд нь тэр муухай ханиадыг хүрээд 14 хоног тасралтгүй ханиалгаад ажил, хичээлдээ ч явж
чадаагүй гэсэн гээд бод доо.
Ойр зуурын эмэнд лав дарагддаггүй юм билээ. Халуун сүү өндөг, шоколад, зөгийн балтай хольж буцалж байхад нь шахуу улаан хоолойгоо ургадтал хэд хоног ууж унтлаа нэмэргүй. Халуун чинжүүтэй архи уулаа нэмэргүй. Тэгээд яваандаа арай л хүч нь суларч ирж байгаа ч бүр салахгүй л байна.
Одоо ч Ciprofloxacin эмийг уугаад л байгаа. Их хүчтэй эм шиг байна лээ. Толгой их өвднөө. Гэхдээ ханиалга гайгүй болгож л байвал тэр толгой тархи яамай.
Эмчид үзүүлэх гэсэн ч орон нутгийн харъяалалтай гэдэг шалтгаанаар үзэх эмч олдохгүй гээд үзүүлээ ч үгүй. За тэгж байгаад нэг юм болвол эмчид үзүүлж чадалгүй чадхийнээ хэхэ.
Энэ айхтар хатгаа хавсарсан ханиадыг оргүй эдгээх арга мэддэг хүн байна уу?
Одоо ч тэгээд валиарч дууслаа даа ханиалгасаар хэвшил болох нь байна.
bi eejiinhee olong tasraltgui 7 honogoor odor 3 udaa uuj baij naad baliar haniadiig chini nam darj absan daa.
ReplyDeleteТийм үү?
DeleteHeden jiliin umnu yag adilhan shinj temdeg nadad ilersen. Gehdee Mongold bish baisan bolohoor doroo onoshluulsan l daa. Shinjilgeenii hariu gartal hanialga darah em tur uulgaj baisan, tegsen hariu ni yu baisan geech. Nuguu hyalh huuhduuded uridchilan sergiilj hiideg 3-t vaccine (odoo 5-t vaccine bolson baih) baidag daa ternii neg hohuul haniad baisan geed l bodchih. Bi chini bas bagadaa ter vaccine-iig hiilgesen hun shuu dee. Tegsen chini darkhlaa sularhaar, uusgegchiin too ih ued vaccine hiilgesen tom hun bas tusdag yum gene lee. Tegeed yag uusgegchiin esreg antibiotik uugaad nam. Taarsan taaraagui em uuj baihaar ug ni yag zuv emee uuchihval doroo l gaigui bolno doo.
ReplyDeleteХөхүүл ханиадны вакацин хийлгэсэн ч вакацинаа давж ханиалгаад гэсэн үг үү? Монголд шижилдэг газар гэж байдаггүй байхаа. Эмчид хандахаар хөнгөн байна гээд ер нь үзэхгүй шинжтэй байх юм билээ.
Deletehaluurahgui hols chin garahgui bgaam chin har sholond sain utaj holsoo gargasan ni deer bhaa,bi bol zarimdaa saund suuj holsoo sain gargaal dulaalj avaal gertee ochood untahd l gaigui bolchdogiin
ReplyDeleteХалуурахгүй ч хурц үедээ бол хөлс их гарч байсан. Ор хөнжлөө нэвт хөлөрсөн байх шүү :\
Deleteer ni haniad hursen ued us bolon hyaram shingen yum l ikh hemjeegeer uuh heregtei dee ,Koflet diakof geed urgamliin garaltai hanialganii esreg em ikh sain uilchilj bsan shuu.
ReplyDeleteБаярлалаа, зөвөлгөөг нь хэрэгжүүлнээ :)
DeleteBi bol alkafentai naiz bolsoon. Cough, nasal geed 2 yanz bdag. Chi xanialgaad bgaa bol cough ni taarax bx. Yag saixan tsag barial uuchixad udurtuu xungurch medegdeel 3 xonoxod yu ch ygyi bolson bdagiin. Bi bas ix sonin xaluurdag, gariin alga, xuliin ul, suga xaluun bolno, am, nyd 2 xaluu orgij xatax, argax medremj turdug. Dotor xaluuntai xyn ingedeg gej sonsson.
ReplyDeleteЗа тэр эмийг олж уунаа. Салдаггүй ханиад байна :(
ReplyDelete