Түрүүчийн хоол идэх зуршил, дуршил бичлэгт үлдээсэн хүмүүсийн сэтгэгдлийг уншиж байгаад сүүлд оруулсан будааны шөлөнд яагаад дуртай болсноо бичмээр санагдав. Өөрийнхөө бичснийг өмгөөлж байгаам биш шүү, зүгээр дурсмаар санагдлаа.
За тэгэхээр усанд чанасан цагаан будаа гэдэг хоолны амт, ид шидийн гайхамшгийг анх яаж мэддэг болсон бэ гэвэл бясалгалтай л холбоотой. Санаж байгаа хүмүүс байвал түрүү жил нурууны бариа засал хийлгэж байгаа тухайгаа, бариач ахын тухай бичихдээ бясалгал хийдэг байсан тухайгаа хальт дурдсан даа.
Одоо хүмүүс харзны усанд шумбах, хуурай мацаг барих гэхчлэн жигтэйхэн моод болгоод яриад байдаг болжээ. Тэр "мода" болоод байгааг анх дэлгэрүүлсэн хүн болох Монголын Реки эмчилгээний холбооны ерөнхийлөгч нь миний багш байгаам.
Хүмүүсийг энэ мэт зүйлсийг тоодог мэддэг нь цөөн байх үед багш шавь болж байлаа л даа. Одоогоос арван хэдэн жилийн өмнөх юм ярьж байна.
Багштайгаа багш шавийн холбоо тогтоогоод тэр хүн надад шинэхэн шавиараа бариа хийлгэж, намайг нь туршилтын туулай болгож шавьдаа бариа заадаг байлаа. Тэр шавь нь нөгөө галын засал хийж өгдөг, нурууны бариа хийж өгдөг бариач ах маань.
Надтай нийлээд гурван шавь багш дээрээ очиж бясалгал, бариа засал эмгүй эмчилгээ сурч байсан ч би нь тэгсгээд хаяж нөгөө хоёр маань бүр мэргэшээд үүгээрээ одоог болтол хоолоо олж идэж байгаа. За за хадуурлаа хэхэ.
Бид нарт авшиг хүртээгээд анхлан "Анхилам үнэрт хийн бясалгалын дасгал" бас Рекиг биечлэн зааж байсан. Энэ дасгалуудаа хэдэн жил хийсэн шүү. Одоо ч хааяа хийдэг. Тэр үед л хуурай мацаг барих тухай мэдээд жил гаруй Баасан-Нямд хуурай мацаг барьдаг байлаа. Хуурай мацаг гэдэг нь ус уухгүй, хэлэн дээрээ юу ч тавихгүй гэсэн үг.
Мацгаа тайлахдаа цагаан будааны шүүс ууж, будаагаа маслотой хольж иддэг байсан нь одоо будааны шүүсэнд дуртай болохын эх үндэс болсон түүхтэй.
Хүйтэн харзны усанд орохыг харин яагаад ч юм алгасчихсан, яагаад юу байхав дээ тэр үед хамт явж орох хүн олдоогүй, боломж нь таараагүй юмаа. Бусад бүх эмчилгээ, дасгал, дэглэм зэргийг их бага хугацаагаар хэрэгжүүлсээн.
Бясалгал хийгээд долоо хоног бүр хуурай мацаг бариад эхлэнгүүт нүдний хараа цэлмээд эхэлдэг миний хувьд. Бусад үед нүд гэж нүх шүүдээ.
Хамгийн наад захын мэдэгдэж байгаа эерэг өөрчлөлт нь энэ. Цаашдаа үнэндээ зөндөө үр дүн, мэдэгдэхүйц өөрчлөлт гардымшдэ. Багшийн хувьд хоол унд гэхэд хүмүүсийн дуртай тансаг хоолыг төдийлөн таашаахгүй талхыг л гэхэд дангаар нь иднэ, идэхдээ шууд л халуун гал дээр хоёр талыг нь шараад иднэ. Янз бүрийн хольц идэхгүй гэх мэт зөндөө юм харж байсан.
Би ч тэр үеэс талхыг дангаар идэх дуртай болсон. Аливаа хоол хүнсний зүйлийг аль болох дангаар идчихвэл ер нь биед илүү шингэцтэй байдаг санагдсан. Хүүхнүүдийн турах гэж бариад байдаг хоолны дэглэмүүдийг харахад махыг дангаар болгож иддэг, өндөг түлхүү хэрэглэдэг гэх мэтээр.
Бясалгал хийгээд эхлэнгүүт хүнд олон өөрчлөлт гардаг, би болохоор жигтэйхэн үнэрч, сэжигч болдог. Хүний энергийг бол үнэрээр нь мэдрээд байдаг байсан. Хоол хүнс бол ярих юм биш. Галзуу үнэрч болоод баргийн юм идэж уухгүй гэрийхнээ зовооно, бас цагаан сараар айлд ороод бууз иддэггүй гэдэг чинь бясалгалын "үр дагвар" хэхэ. Дээр нь баргийн хүнтэй харьцахгүй зайгаа барина, аль болох дотоод сэтгэлдээ төвлөрөөд юм бодсон ч шиг бодоогүй ч шиг явдаг болчихдог.
Сэтгэл санаа бол шууд л хэдэн кг ачаа аваад хаясан аятай хөнгөн шингэн болно. Сайхан цээж уужраад урт урт амьсгаа аваад л эхэлнэ дээ.
Сүүлдээ яагаад энэ бүгдээ хаясан бэ гэвэл амьдарч байсан орчинтой л холбоотой. Хотод ирлээ, айлд суулаа. Тэгээд айлд дураараа хүсснээ идээд, хүсснээ идэхгүй байгаад байж чадахгүй, айлынхан уурлана шдэ. Бясалгал, дэглэм баяртай л болсон доо хөөрхий. Гэвч тэр үеэс үлдсэн олон юм одоо надад байдымаа. Хоол унд, харьцаа, ухаан бодол гэх мэтчилэн нөлөө бол маш их. Тиймээс одоо холбоогүй байдаг ч багшдаа дотроо баярлаж явдаг.
Ene tuhaigaa oor olon bichleg hgeerei
ReplyDeleteNamg toodogt bayarlalaa minii energy ggui bsn um bolovuu :D
Хэхэ хүнийг ялгаж харьцдаг болсон гэж буруу ойлголт өгөхөөр бичлэг болж уу? Дотогшоо болдог гэх гэсийн уул нь хэхэ.
DeleteНайзыгаа тоолгүй яахуу дэ, хүн ааш гаргахгүй бол ааш гарахгүй болдог гэж болох байхаа. Хүнээс ааш гарвал тэгээд л орхичихдог хэхэ.
шингэх юм уухгүй цаг болоход л үхэх гээд байдаг мань мэтэд бол
ReplyDeleteсанахын гарз эд байна, тэр хуурай мацаг. мундаг юмаа.
хундага
Нэг удаа тэсээд мацаг бариад үзвэл цаашдаа сурчихна даа.
Delete