Зүүдэн нойрны минь дундаас хө
Зүрхний Гоолингоо минь үзэгдэсхийгээд байна уу даа
Зүйчлээд хэлсэн үг чинь ээ хө
Миний лээ цээжиндээ хадаатайхан байна уу даа...
Гоолингоо дууны үгийн анх олж үзсэн хувилбар нь ийм.
Энэ дууны тухай янз бүрийн домог яриа явж бүр теле зохиомж хүртэл хийж байсан юм байна лээ. Дуулсан дуучин нь бэлэвсэрдэг, азгүй явдаг гэхчлэн цуурхнаа. Гэхдээ л миний бодохоор Норовбанзад гуай энэ дууг дууллаа гээд амьдрал нь уруугаа харчихаагүй, сайхан элэг бүтэн, эр нөхрийнхөө халамжинд харин ч нэг жаргаж байсан хүн гэж дуулсан.
Миний анх олж уншснаар бол энэ дууг Ичинхорлоо гуай өөрийн нөхөр Мөрдэндэвийн Ядамсүрэнг урагш явсан хойгуур санаж дуулж, сүүлд нь цаазлуулахад бүр их санаж гансран дуулж байсан гэдэг юм. Төрийн хүндэтгэлийн концертыг энэ дууг дуулж баллаж хаясан тухай хууч яриа сонссон байх.
Нармай Монгол хөдөлгөөний тэргүүн одоо хэцүү нэртэй газар байдаг Хон Хэрээдийн Энхбат гуайн бичснээр бол энэ дууны зохиогч нь Магсар Хурцын дууч Дугаржав гэдэг.
Баян Монгол, Үхэрчин хүү, Гоолингоо зэрэг олон дууг зохиосон, дуулсан Улсын Гавъяат Жүжигчин, дуучин Дугаржав улс төрийн хилс хэргээр шоронд нас барсан тухай эмгэнэлтэй түүх бичсэн байдаг юм билээ.
Хожим дуучин Сарааг дуулсны дараа Соёл-Эрдэнэ хамтлагийн дуучин Нандинцэцэг агсан "Гоолингоог дуулахсан гэж насаараа мөрөөдлөө, миний мөрөөдлийг гүйцээсэн дуучин Сараад баярлаж явдаг" гэсэн байсныг бодвол Соц нийгмийн үед хэн дуртай хүнийг дуулахыг зөвшөөрдөггүй юм аа гэхэд таагүй хүлээж авдаг байсан байх нь.
Богинохон бичлэгийнхээ төгсгөлд асуухад Гоолингоог сонсохдоо та нар юу ургуулж боддог вэ? Нүдэнд чинь юу харгаддаг вэ? Зүгээр сонсдог уу?
Миний хувьд энэ дууны үг надад манай нутагт байдаг уулыг санагдуулдаг шдэ. Хүмүүс ....*.... овоо гэж дууддаг байсан. Хүн тавьдаг газар л даа. Үхэр тугалдаа явахад тэр хавиар орой үдэш бүү хэл өдрийн цагаар явахаас их жийрхнээ. Ээж нэг удаа тэр овоогоо Алтан Овоо гэж хэлж байгаарай, өөд болоочийг шингээдэг газрыг тэгж хүндэлж дууддаг юм гэснээс хойш алтан овоо гэж хэлдэг болсон.
Хүн тавихаа аль эрт больсон ч гэсэн олон булшны чулуутай газар луу нүдээ тусгахаас айж, холуур тойрч урд уулан дээр нь гараад санамсаргүй харахад олон цагаан чулуу цайраад... тэр үед л нөгөө Гоолингоо дууны бадаг санаанд урганаа.
Ай түмэн адуун сүрэг нь хө
Арынхаа ууланд алагласхийгээд байна уу даа
Амраг Гоолингоогийн минь алтан хүрээ
Арынхаа ууланд цайрсхийгээд байна уу даа...
Миний ёстой хамгийн дуртай калаасик дуунуудын нэг нь. Ичинхорлоо гуай миний тэйстээр бол миний амьдралдаа харсан хамгийн царайлаг хүүхэн, ккк. надад нэг тийм стилийн хүүхнүүд лааг царайлаг санагдаад байдын. Нээх дүрэлзсэн алаг нүд хөмсөг биш, ккк. Тийм төрх хэт стандарт санагдаад байдын.
ReplyDeleteӨөрийгөө бүрэн мэдэрцэн хүүхэн гэдэг утгаар нь уу?
Delete