Өдөр бүр юу ч хамаагүй бичиж, бичлэг оруулъя гэтэл залхуураад байх юм аа.
Үсчдэг крусор намайг үнэн залхааж байнаа бас. За яах вэ крусортойгоо байлдсаар хэдэн үг бичиж болж байна, харин ямар ч утга агуулгагүй бичлэг бичээд тэр нь бичигчид, уншигчид үр өгөөжтэй юу гэдэг л байна.
Өөрийнхөө тухай би ингэлээ, тэглээ гээд сайхан тоочоод биччихэж бас чадахгүй юм билээ.
Ингээд цааш нь үргэлжлүүлээд юу бичих билээ байз.
Нэг хэсэг сошиал медиа-р "Би багаддаа" гээд шуурсан даа. Би багадаа ямар бодолтой, ямар үйлдэлтэй нөхөр байсан юм бол оо гэж бодоодохлоо бас.
Би багадаа салхинд хийсэж ойчдог байсан
Би багадаа үхэр хөхөх гээд баригдаж байсан
Би багадаа чихрийн цаас цуглуулдаг байсан
Би багадаа өч төчнөөн хочтой байсан
Би багаадаа аав ээжтэйгээ агент орж Дондогмаа авхуулаад, худалдагч нь хайрцагтайг авах уу хайрцаггүйг авах уу гэхэд нь хайрцаггүйг нь авна гэж авчихаад дараа нь мөн ч их харамсаж билээ. Энэ миний ой тоонд үлдсэн анхны дурсамж. Тэр үед 3 настай л байсан байх.
Тэр Дондогмаагаа тэврээд аав ээжийнхээ дунд мотоцикль дээр сундалдаж цаашаа холгүй давхиад нэг айлд очтол хамаатны хотын ах нөгөө Дондогмааг хурааж аваад өөд нь тавьчаад "За үүнийг чинь авлаа, чамд өгөхгүй ээ" гээд өгдөггүй. Аав ээж айлын хүмүүстэй даалуу тоглоод байдаг, тэр айлд чихэр авч өгөх гэж агент орохдоо далимд нь намайг баярлуулсан байсан юм. Дондогмаагаа авахсан, өгөхгүй байх даа гэж дотроо мөн ч их шаналж, санаа зовж байж ядаж байснаа сайн санадаг. Тэгсэн ч уйлахгүй гүрийгээд л суугаад байсан.
Яг явах болоод аав ээжийнхээ дунд суугаад, хөдлөх гэтэл нөгөө ах Дондогмааг минь авчраад гарт бариулчихад сэтгэл гүй мөн сайхан цэлмэж, санаа амарч билээ.
Анх удаа "сэтгэл хөдлөл" гээчийг мэдэрсэн нь энэ байсан учраас маш тод санадаг шиг байгаан. Ээж бол ямар мундаг ойтой, эртний юм санадаг юм бэ гээд байдаг ч тэрнээс өмнөх олон юмыг там тум санадаг, бүр өлгийнөөс гараад удаагүй байсан ч юм уу ямартай ч бүр нялх байхдаа нойрмоглоод сэрэхэд наранд нүд өчнөөн гялбадаг байснаа, ээжийн сүү ам руу урсаад л хачин гоё амттай байсныг, сүүгээ хөхөж байхдаа унтаа сэрүүний хооронд зүүд рүү "гулсаад" ордог байснаа санадаг гээд онгирчих уу хохохо.
Би багадаа дэрсхэн өссөн бага эгчтэйгээ орон дээр гарч байгаад доошоо үсэрч, үсрэнгээ "сансарт нислээ" гэж орилдог байсан.
Би багадаа эгчтэйгээ аягаа угаагаад марлиар арчиж байхдаа аягаа марлиар ороож бариад толгой дээрээ өндөрт өргөж "Ураа" гэж орилдог байсан.
Би багадаа ах эгч нартайгаа талх идвэл, Ленин багш талхны үртсээ идэж бай гэсэн гээд бүх үртсээ хамж ам руугаа хийдэг байсан.
Би багадаа лент хоёр мөрөн дээгүүрээ хэрээсэлж мөрөвч аятай унжуулаад, Сүхбаатар жанжин болж тоглодог байсан. Улаан хувьсгалч нөхөр байсан байгаам хар нялхаасаа л...
Ингээд бичээд байвал дуусахгүйнээ...
санамсаргүй явжийгаад орж ирээд хөөрхөн дурсамж олж уншив
ReplyDeleteтийм багын зүйлээ санадаг, атаархмаарым
хундага
Хэхэ насан багын дурсамж он цаг улирах тусам зүүд шиг, эсвэл хэзээ ч юм уншаад дахин сөхөж харах боломж олдоогүй цорын ганц хувь ном шиг санагддаг юм даа.
Deletepooh neeree ter suu hohoj baisanaa sanadagiimuu? yamar mundagiin
ReplyDeleteХэхэ сүү хөхөж байснаа бас сананаа. Уул шугмандаа бүр 7 хүртлээ ээжийнхээ хөхийг хөхсөн, сүү залгилсан гэвч тэр нүд гялбадаг, сүү хөхдөг чинь ихээ эртний нялх хонгор сэвлэгтэйн дурсамжаа хө
Deleteбагын дурсамж ч их байнадаа .. сайхан шү ..
ReplyDeleteхөгшрөх тусам мартаад байхымдаа
Хүүе, мартахаасаа өмнө блог дээрээ биччих ээ хө.
Delete