Skip to main content

Нэгдүгээр сар

Энэ гарчиг дор юу бичихээ олж ядна. Нэгдүгээр сар энгийн сар, магадгүй хамгийн гунигтай сар байж ч мэднэ. Бусад хүний хувьд эрч хүчээр бялхаж, шинэ оны эхлэл болдог гэдэг утгаараа янз бүрийн төлөвлөгөө боловсруулдаг хамгийн завгүй сар байдаг болов уу даа.

Миний хувьд бол шинэ жилийн баяр хөөрөөс ангижирсан, нэг тийм бүүдгэр уйтгартай сар байдаг юмаа. Нэгдүгээр сард л ханиад хүрээд, бие өвдөөд ер нь эрүүл мэндийн хувьд асуудалтай байх нь түгээмэл.

Нэгдүгээр сарыг төлөөлүүлэх кино.... зохиол... эсвэл дуу ч санаанд орж ирдэггүй. Яг одоогийн мэдэрч буй зүйлс маань нэг тийм догдлолгүйгээр ямар нэг зүйлийг хүлээсэн төрх л байна.


Нэгдүгээр сарын сэтгэл хөдлөл нэг иймэрхүү

Он солигдох мөчид хичнээн их итгэл найдвар, баяр хөөр сэтгэлд бялхаж байдагсан билээ. Он солигдоод нүдээ нээгээд хартал бахь байдгаараа... иймэрхүү мэдрэмж төрж байсан уу танд? Төрж байсан бол та намайг ойлгоно хэхэ.

Би яг ийм болсийн....

Өчигдөр гэнэт сэтгэл зүрхний термометр хүчтэйгээр саваллаа л даа. Он дуусахтай цуг зүрх  сэтгэлд байсан бүхнээ хуучин онтой цуг хаяад орхисон хүн шинэ онд шинэ сэтгэл зүрхтэй орж байгаа байх нь. Тэр нь хөндий хоосон байгаа байх нь, юугаар дүүргэх нь одоогоор тодорхойгүй байгаа байх нь...

2013 гэдэг номын хуудсыг нээгээд 7 дахь хуудас дээр нь явж байна... Цаашид үлдсэн 358 хуудаст ямар түүх бичигдэн үлдсэнийг таашгүй, өдөр бүр уншиж зарим зүйлийг нь анзаарч зарим зүйлийг үл анзаарсаар бүтэн жилийг ардаа орхих биздээ.

Нэгдүгээр сард итгэл найдварын гэрэл хонгилын үзүүрт анивчиж, над шиг хүмүүс энэ сарыг гуйлтаар эхэлдэг гэж хэлж бас болохоор. Өчигдөр ФБ хуудасныхаа Cover-ийг сольсон. "Dear January, Please, give a little love to me" гэсэн cover photo-той хуудас таарвал минийх гэж ойлгоорой хэхэ.

Үргэлжлүүлээд "January, please be awesome" гэсэн гуйлт байна. 

Итгэл найдвар хамгийн сүүлд үхдэг

Савласан үедээ юу бодож байсныг нэгбүрчлэн тоочих аргагүй. Яг л миний бодож байсныг, хэлмээр үгсийг бичээд хадчихсан хуудаст шөнө зөндөө удаан саатлаа. 

Зүгээр л бүх юм...... ОК


Хамгийн чухал товчийг хэрэгтэй үед л дарах ёстой...

Би ч бас тэгж бодож байна...


Сэтгэл зүрх сонсоно гэж үү?


Өөдрөг бай гэж ойлгох уу...


Амьдрал дээр ийм л байдаг

Хэн нэгний сэтгэлд дурсамж, эсвэл домог үлгэр
болон шингэж үлдэх нь хамт байхаас илүү аз
жаргалтай юм шиг санагдана.
Яагаад гэвэл үлгэрт хэзээ ч
хэн ч хөгширдөггүй.
Тийм биз дээ?



Хааяа өөртөө сануулж баймаар...

Уншиж байгаагаа ойлгодоггүй юм шиг санагдаж байна уу

Гэхдээ өөр учир начир гэж байнаа

Comments

  1. Надад болохоор амарч ирээд бүхнийг шинээр эхэлж байгаа гоё л сар байдгийн ш дээ. Нас явахаар хөөрхий жилийн 12 сарыг бол ялгахгүй л хайрлана шүү дээ. Хүүе хаая гэх завдалгүй дуусчихдаг юм. Ингэж гуниглаж байгаа бол залуугийн л шинж дээ...

    ReplyDelete
    Replies
    1. Залуу байна гэдэг үнэн, гэхдээ залуу байна гэдгээс илүү хүссэн бүхэндээ хүрээгүй, мөрөөдөлөөр жигүүрлэж амьдарч яваа гэдэг нь илүү үнэнд нийцэх байх. Юм бүхэнтэй болсон хүнд бол нас явсан гэдгээс илүүтэй байгаадаа дэндүү жаргалтай илүү их том мөрөөдөлгүй тул жилийн бүхий л улирал, сарууд адилхан нэг хэвийн налгар тайван өнгөрдөг ч байж мэднэ.

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...