яринаа ерөөсөө. ФБ-ын хоол хийдэг группд хүүхнүүд голдуу янз бүрийн торт, кекс, нарийн боов хийж байгаагаа бие биедээ зааж өгөх юм.
Харахаар шүлс асгардаг ч үнэндээ би бялуунд төдийлөн дуртай биш. Гурилан боорцог идэх дуртай ч төрөл бүрийн цайны печеньд ёстой дургүй. Хуурай бол бүр ч дургүй.
Аялалаар явахдаа л аргагүйн эрхэнд иддэгээс цайны печень идэх гэж бас хэцүү шүү.
Орой унтахын өмнө голдуу зүсмэл боорцог гэх мэтээр амны зугаа гаргадаг. Гэрийн боорцог шиг гэсэн үг л дээ. Гурилан хуурай хүнснээс хамгийн дуртай нь гамбир хэхэ.
Гурилан идэх юманаас ялангуяа боорцог, цуйван гэхчлэн "нойтон гурил"-тай идэх юмнаас холдвол яг үхэх хүн. Аль болох гурил ихтэй хоол сонгож идэх гээд байдаг. Дан мах идчихвэл шингээх гэж үгээ хэлнэ. Мах, бууз гэх мэт бүхэл хоол идэхээр шууд л өлсөөд эхэлдэг.
Анх пицца идэх гэж зовдог байж. Дээд талаар нь байгаа бяслаг, хиам зэргийг хуулж хаячихаад доодох гурилыг нь идээд л суугаад байдаг байсан.
Харин одоо бол пиццанаас яаж ч байсан буцахгүй болсон байна.
Хүмүүсийн хийсэн хоол ундны зургийг харахаараа ингэж гоё хоол хийгээд зургийг нь аваад тансаг идэж үзэх юмсан гэж боддог ч яг хоол хийхээрээ бол шууд л цүл пал гээд аяглаад идээд боллоо. Хараад байхад таваглах гэдэг л хамгийн чухал нь юм биш үү?
Сайн харвал энгийн, миний ч хийчих хоолыг хачин чамин янз хэлбэр оруулж тавагласан нь хүний нүд сэтгэл татдаг юм байна.
Гоё хоолыг бол хийж чаднаа, харин гоё таваглах гэдэг дээр асуудалтай байна гэж өөрийгөө дүгнээд байгаа шүү.
Нэгэнт хоол ундтай холбоотой бичлэг бичсэнийх өөрийн жороо хуваалцах уу?
Маш энгийн хэхэ.
Хааяадаа өглөөний цайнд хамгийн амттай, хөнгөн хоол идье гэвэл миний хувьд усанд цагаан будаа чанаад л болоо. Ахиухан шүүстэй цагаан будаа чанаад шүүсийг нь цай шиг л хэдэн аяга ууна. Будааг нь халбага маслотой хутгаад иднэ. Талхаар даруулсан ч болно. Бүр сайхан болгоё гэвэл жоохон цагаан будааг миксдээд чаначихад болдог. Гэхдээ миксдэхээр ёроолдоо овоорч түүхийрэх, наалдах гээд байдаг талтай тул сайтар хутгах хэрэгтэй.
Амархаан жор байгаа биз?
Тэгээд бүр амархан тэжээлтэй гэвэл сүүтэй шар будаа чанаад л болоо. Ядаргаа тайлагдаад бие тавираад гоё болдог шүү. Голдуу талхтай холиод идчихдэг юм. Над шиг залхуу, хэнэггүй хүмүүст зориулсан жор гэвэл ямар уу хэхэ.
хэхэ харинхүүхнүүд аймарр жор тавьж байгаа биздээ
ReplyDeleteТийм байна лээ харин ч нэг
Deletesuutei shar budaa yadargaa taildag yumu? tegvel hiij iddiim bilu? oird yadraad baih shig sanagdaad, shalgaltaa ogoh gej miarch yavna daa...
ReplyDeleteМиний хувьд шүү дээ. Идээд үз л дээ хордоод үхчихгүй байх хэхэ.
DeletePee usand chanasan budaa gene uu, yostoi neg zabaarsiim boloh yum baina l daa, kkk. Budaaniihaa sholiig ni uugaad baihdaa yah uu dee he he he.
ReplyDeleteХарин ч сониноос их тансаг, эрүүл хоолонд ордог юм байна лээ шдэ. Урд зүгийн улсад явж байхад зочид буудалд өглөөний цайнд өгч намайг нэг их баярлуулж билээ.
DeletePuuh budaag talkhtai holij ideh geechiig ankh udaa l sonsoj bna.
ReplyDeleteМиний дуршил, зуршил байгаам :P
Deleteшингэн бүдаа зүгээр штээ өглөө идэх доторт сайн гэдгийн бна лээ, би хааяа тэгж иддэг хэхэ давсгүй сайн чанаад шингэндүү бол зүгээр,хятадууд тэгж идээд байдгийн
ReplyDeleteХарин тэгдэг юм. Шүүсийг нь уухаар өтгөн сүүтэй цай уусан дайны болдог миний хувьд. Хятадууд бол өглөөд усанд чанасан будааг иддэг юм билээ.
DeleteБудаа шингэц сайн гэдэг ч өглөөний хоолонд зохихгүй байхаа. Өглөөний хоолонд харин удаан задардаг овьёосны кааш, олон төрлийн үртэй талх зүгээр гэдэг юм билээ. Тэд нар чинь нүүрс усаа баг багаар задалж глюкоз болгоно, тэр хэмжээгээрээ хүн үдийн хоол болтол өлсөхгүй. Шар будаа бол харин цагаан будааг бодвол дор хаяж уурагтай эд, цагаан будаа бол зүгээр л нүүрс ус шүү дээ. Би болохоор будаанд сүжиг муутай...
ReplyDeleteОвьёосны каш гэж ямархуу юм байдаг вэ? Мэддэггүй ээ. Шар будааны шүүс дангаараа бол хоолой давахгүй, сүүтэй холивол хамаагүй дээр гоё болдог. Зарим хүмүүс элсэн чихэр хийж идэх дуртай байдаг юм билээ, гэхдээ би бол элсэн чихэрт дургүй ээ. Цагаан будаа дангаараа гоё л амттай байдаг.
Deletebiyend sain hongon eruul hoolni neg baina, yalanguya hordlogo tailah uyed heregledeg emchilgeenii hoolni neg shig sanagdaj baina. hyataduud aihtar uls zugeergui yum l idej bgaa blgui. agshaasan budaan deer haluun butsalsan us hiigeed l ideed bdg shtee.
ReplyDeleteSK-g uzdeg bolsnoos hoish minii hool hiideg ch looloo bnaa geed hool undni zurag horog blogtoo oruulahaa bsan sht. Mundag togooch nar ih bnaa, amt chuham hir um bgaan. Muu oyoj sain induud gedeg dee.
Энэ хоолонд яаж дуртай болсноо бичээгүй байна кккккк. Бичлэг хийж бичихээс хэхэ.
DeleteХарин тэр СК бол тасархай групп шоо. Хараад л нүд бүлтийж байгаад гардаг болсон.
цагаан будааны зутан шиг сонсдож байна. хүүхдэд шингэн нөхөх гэж шүүсийг нь уулгадаг бхаа? будаа агшаагч маань зутан гэдэг програмттай, тэрэн дээр н болгож бгаад сүү хийгээд идэхээр гоё бдышд
ReplyDeleteТийм үү? Сүүлийн үеийн будаа агшаагчууд ид шидтэй болсон шиг байна, юм юм л хийж болдог болжээ тэ?
Deleteoviyosni kaash zugeer shdee hyatadad baihad i iddeg baisan ih idvel targalaad bambaisan tsagaan yum l boldgiin kkkk end baigaa oviyosoor chanaj uzsen ontsgui bnlee. yag l suutei budaa chanadag shig l chanana , davs saharaa baga hiideg
ReplyDeleteОвъёосны каш гэхээр эрдэнэшишийн шар ууттай цайгаар л төсөөлөөд байна. Харин орос дэлгүүрийн овъёосоор нүүрний маск тавихаар цагаан болдог гээд нэг хэсэг тавьдаг байлаа. Сүйд болж цагаарснаа санадаггүй ээ :D
Delete