Skip to main content

Зураг үзэх үү та нар?

За янз бүрийн зураг оруулаад уйсан хүмүүсийн нүдийг баясгая нтр хэхэ.

Энэ зураг дээр байгаа хүүхэн хэн бэ? Эзэн нь өөрийгөө олж таниарай гэсэн хэхэ. 2010 онд үзэсгэлэн үзэж яваад дарсан зураг байгаам.  Цүнхээ бариад цаашаа хараад зогсож байгаа чинь уул нь блогчин нөгөө хэн.. гэж би өөрөө таниад байгаа юм. Өөрөө харин өөрийгөө таньдаг болов уу тэр? 



Урдаас нь дарж зүрхлээгүй болно.

Давстай усанд бүтэн хоёр гурван цаг хэвтлээ. Гэрээс гарах хүсэлгүй бүүдгэр өдөр хоногууд өнгөрч байна. Гадаа ямар хүйтэн байгаа юм бэ, хэзээ нэг дулаарч амьдрал эхэлж, би нь ичээнээсээ гарах бол доо.

За зургуудаа оруулъя аа. Ухаад сайн хараад байвал ховор нандин, сонин содон зургууд гарч ирнэ шүү эндээс хүн ардаа хэхэ.

Ямар нэртэй байсныг, зураачин нэрийг
аль алнийг нь мартаж ээ. Гэхдээ л гоё

"Үүнээс цааш эзлэх газар үгүй" гэдэг нэртэй зураг


Үзсэн хүмүүс энийг надтай их адилхан гэх юм байна лээ


Хаанахын ч билээ хүүхдүүдийн зургийн үзэсгэлэнг яаж
яваад ч билээ үзсэн. Хүүхдийн зурсан зураг
хөөрхөн байгаа биз?


Цагаан сарын зурагнууд  цагаан сарыг сануулна.
Айргаа оруулаад тавьцан байгаа нь энэ.
Хэдэн жилийн өмнөх зураг


Буузаа гаргаад, сэвээд, таваглаад...


Хурдан морь барианд орлоодоо


Хөдөөгийн хосууд. Машины цонхоор дарсан


Цагаан сарын  идээ будааны хэсэг ийм л байлаа

\\
Тавгаа засаж дуусаагүй байхад нь хажуугаас нь зургийг
нь дарж хэхэ


Айл хэсэж байгаад л...

Саяхаан авсан зураг. Нурууны өвдөлт намдаах гэж
энэ эмнүүдийг ууж байлаа


Ийм beer байдаг юм байна лээ. Амт нь зөөлөн санагдсаан


Орой хүргүүлж явахдаа машинд үнэн томоотой гар


Шинэ жилээр надад хүнүүсийн өгсөн бэлэг

\
\
Уригдаж нэг газар очоод ширээг нь сурвалжилсан нь хэхэ


Хумсаа янзлах гэж айхтар палийлгав.


Идэж бараагүй ээ. Нэг л цулгүй хоол байна лээ.

Миний аавын залуу цагийн тэмдэглэл. Олимп...олимп... олимпизм


Өөрөө хумсандаа цэцэг навч зурж байжээ


Ид шид гэж энэ тийм үү? Сайн харвал бас хумсан дээрээ өнгө өнгийн
цэцэгтэй

Хөдөө гэртээ өглөө сэрэхэд эд нар дээрээс бүлтийтлээ
өнгийгөөд байж байдынштэ


Замд гарлаа.... гэдэг зураг


Цаснаар ганцаар зугаалав. Байрныхаа гадаа


Архины үнэ нэмэгдсний дараахан. Ямар үнэтэй байж байгаад
ямар болсон нь харин учир битүүлэг...


Нутаг минь нэг л яруу... нулимстай нүдэнд уяруу гэж энэ дээ


Ийййй ааааааа.... ганцаар унтажийхад энэ ханьболсым өнгөрсөн зун


Хөдөөгийн залуусын цугларалт нтр хэхэ.
Нэмж хэлэхэд хуучны зургууд шүү


Яааааяяяяя манай ээжийн зассан сүлд мод нтр.
Гэртээ ганцаар шинэ он гаргасан үе 2009-2010 оны өвөл


За хамгийн сүүлд нь хамгийн сүүлд авсн зургаа үзүүлээд энэ өдрийн
сурвалжлага өндөрлөе нтр хэхэ. Усанд хэвтжийгаан

Comments

  1. Replies
    1. Хэхэ. Иддэг уудаг юманд уу?

      Delete
  2. Buuzan deer naaldsan nyd saldaggyi ee. Odoo ajil tartal buuz bodood salaxgyi ni dee, xarij bgaad saixan buuz xiij idne ee.

    ReplyDelete
    Replies
    1. Сайхан бууз, сүүтэй цай, араас нь халаасан айраг уух ч цагаан сарын хамгийн гоё юмнуудын нэг шүү. :)

      Delete
  3. thhhh iddeg uudag umand, gui mon goyo huruu humstai huuhen shuu. humsnih ni helber ih goyo umaa, miniih dooshoo mahiij urgaad bdin sonin.

    suuliin zurag unen tach bnaa

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа баахан магтсанд :) Хүмүүс хиймэл хумс уу гээд байдаг юм, үгүй миний өөрийнх гэхээр итгэхгүй татаж үзнэ хэхэ.

      Сүүлийн зураг залуу насан дээрээ сахилгагүйтэж оруулж байгаа гэдэг утгаараа дурсгалтай нтр :P

      Delete
  4. Replies
    1. Шинэ оны мэнд. Та ч сураггүй болжээ, завгүй байгаа юм байх даа?

      Delete
  5. suuliin zurag ni yasan ch sexy sedelteinb dee. haha.

    ReplyDelete
    Replies
    1. Байгаа юмыг яалтай билээ, бандан тас! :D

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...