Skip to main content

Олон түмнийхээ дэмээр

Олон түмнийхээ дэмээр зургаан хүүхэдтэй гэдэгчлэн би нь олон түмнийхээ дэмээр усанд хурдан орж сурч байна хахахаха. 30 гаран минутад амждаг болсон штэ ямрав? Магтуулах амжилт мөн биздээ? Одоо ч олон түмний дэм, та нарынхаа зөвөлгөөний дагуу гялс усанд биеэ норгож үсээ базчихаад хатаах далимд энэ бичлэгийг бичээд сууж байна. Хэд хоногийн галзуу эрээн мяраан бодол, эргэлзээ, гутрал мэтээсээ салж гадуур гарлаа би нь. Гудамжаар алхаж, галрей үзэж, хаагуур хамаагүй тэнэж "сурвалжлага" хийнээ яадын, залхуу хүрэхгүй бол оруулахаа амлая. 
Нээрээ "Хүн санаа" гэдэг зочинд миний усанд орох асуудал их чухал ач холбогдолтой, сонирхолтой байдаг бололтой юм, зөвхөн усанд орсон тухай бичсэн бичлэгт л сэтгэгдэл үлдээх юм гэлүү хаха.
За Хүн санаагийн асуугаад байснаар блогийн бичлэгээ идэвхжүүлэх, хуулах товчийг яаж янзалснаа бичье.

Эхний арга: Энд байгаа холбоосоор ороод зааврыг нь яг дагаад хийгээрэй. Монгол хэл дээр учраас арай хялбар гэж бодлоо. Анхааруулах үгээ энд бичнэ гэж улаанаар тэмдэглэсэн байгаа үгийг өөрийн хүссэн анхааруулах үгээрээ солино шүү. Энэ хамгаалалт нь хэдийгээр хулганы баруун товч идэвхжүүлж хуулах үйлдэл хийхээс хамгаалдаг хэдий ч бас сул талтай. Тэр нь юу вэ гэвэл хулганаа ашиглаж идэвхжүүлчихээд тэгээд баруун товчоор биш гарын товчнууд ашиглаад хуулах боломжтойд байгаа юм. Бичлэгээ идэвхжүүлдэггүй болгох гэж би баахан ноцолдож хайж гүйж байж дор бичих зааварт байгаа зөвлөмжийг олж ашигласан.  /Идэвхжүүлэх үйлдэл гэж хулганаа чирээд бүгдийг "цэнхэр" болгохыг хэлдэг гэдгийг та нар бүгд мэднэ биз дээ хихихи?/

Хоёрдах арга: Энэ холбоосоор ор. Тэгээд зааврыг нь дагаад хийчих. Англи хэл жаахан ойлгодог байхад болно. Энэ аргыг эхний аргатай хослуулж хэрэглэвэл илүү үр дүнтэй гэж би хувьдаа үнэлсэн. Учир нь энэ арга блогийн бичлэгийг идэвхжүүлэхгүй болгож өгч байгаа юм. Тиймээс гарын товч ашиглаж хуулах аргагүй. Гэхдээ нэг сул талтай, тэр нь зураг хуулахаас бүрэн хамгаалж чаддаггүй. Хэдийгээр энэ хоёр аргыг хамт хэрэглэж блогоо хамгаалсан ч зураг хуулж болоод байх юм билээ. Бас бүр сайн мэддэг гарууд нь бол яаж ч байсан бичлэг хуулчихдаг л юм  даа хэхэ.

Өөр бусад блог хамгаалах арга чарга байвал хуваацацгаана биз. Би лав хувьдаа мундагтаа блогоо хамгаалж байгаа юм биш, зүгээр хэнд ч хандаагүй цэвэр хувийн бодлоо бичсэн бичлэгийг маань хуулж авчихаад цааш хүн амьтанд үзүүлж олон нийтийн маргаан үүсгэж, сүүлд нь миний эсрэг хов жив хэрүүл дэгдээсэн тохиолдол гарсан, тодорхой хэмжээгээр хаширсан учраас л ингэж байгаам хэхэ.

Comments

  1. үүаа за арайсчээ!!! Би өөр бээгийнд чинь сээгий шахдийшчээ. Муухай хэлсдүүлсэн байна даа. Одоо надаа хайртай нөхдүүд нэхэл дагал болж хаана ямар сээгий шахсан байна хайгаа наачнаа нийрээ.
    За за хэрэг зориг энэ биш.
    Оруулсан бээгий чэн исто хэрэгтэйн бээшчээ. Гялайлаа

    ReplyDelete
  2. Хүн санаа та хоёр гачин байгаам байна даа кккккккккккккккккк

    ReplyDelete
  3. @ Ингэхэд Хүн санаа гэж эр үү эм үү? Би бол охин л гэж бодсон штэ

    ReplyDelete
  4. @ Тэмээчин бүсгүй: Наад хүнийг тэнь би исто мэдкү, одоо харин мэдэж авах арга чарга хайж байна гэлүү хаха

    ReplyDelete
  5. Тээр....
    Хэлээгүёоо
    Хэлж дуусаагүэжийтал ингээл эхэлжааздээ. Исто баларсийнбэодоо
    ТБ-г иаж аргадхийндээ валайн.

    ReplyDelete
  6. Би сто эрэгтэйлэг шдэ тэ ТБ мину?
    Намайг энэ Роваанаас авраарай ТБ мину?
    Яажчмидэх залуу байхшиг ээн.

    ReplyDelete
  7. Эр эмийг нь мэдкү байштэ энэ Пандаг. Жамц, Жамцдаа нөгөө хугартай хөлтэй Жамц гэдэг шиг Эрэгтэй, эрэгтэйдээ нөгөө Тэмээчин бүсгүйн болзоот залуу юмуу?

    ReplyDelete
  8. Гялайлаа. Сайхан санаа байна гэснээс ТБ-гээ нэг эрэгчин нүдээр харъя байз.

    ReplyDelete
  9. Усанд хурдан орох арга чаргаа хуваалцаад бүр та 2 талийж өгч дээ. Аз жаргал хүсий даа энэ тэр кккккккккккк.

    MRowan мину энэ чинь эрэгтэй аймаар сүртэй Панда.Ойрд их нялхраад байсын, ийм л юм болсын байна ккккк.

    ReplyDelete
  10. За яшиг аа яшиг. Тийн гэсэн.
    Ингээдээгүүл харин айн....

    ReplyDelete
  11. Айн? Юу болоод дуусваа? хаха

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...