Сорхугтани бэхи хатан гээд шинэ ном уншаад дуусгалаа. Яахав зүгээр санагдлаа, гэхдээ нэг их сүйд болж уншаагүй болохоор санаанд юм үлдсэн эсэх нь мэдэгдэхгүй байна одоогоор хэхэ.
Хэн гуай айлын маамуу яадаг яадаг, аль хэдийн гадаад гараад явсан, аль нэг компаний захирал болсон, авсан авгай нь таргалдаггүй, айлын маамуу цалин өндөртэй, нүдэнд дулаахан, айлын хүүхдүүд аягүй гоё, би айлын маамуу больё... гээд blogspot-р нэг үглээд байлаа?
Би ч гэсэн айлын маамуу болчихмоор байна штэ, надад машаан байтугай дугуй ч байхгүй, ядахнаа түрж гүйдэг, гүйдэл дундаа уруулаа цорвойлгоод дүүд дүүд гэдэг бөөрөнхий цагираг ч байхгүй байна. Тэр яах вэ, гол нь цаана чинь айлын маамаа англи хэл сурах хэрэггүй, ах нь, эгээ нь, а ч байхгүй шахам дүүгээ шууд л тэтгэлэгт тэнцүүлээд явуулчихдаг юм байна. Хажууд нь би ми бол хэдэн жил ноцолдож байж өөрөө өөрийгөө англи хэлээр халтар мултар танилцуулчихдаг болсон нь хамаагүй, хаданд чимээгүй, айлын маамаа босс ахтай, бүдүүн эгчтэй байхад миний зүтгэл түй бай юм бишүү хэхэ. Дөнгөж саяхан What's up гэдгийг юу гэж байгаа юм бэ орчуулаад өгөөч гээд надаас асууж зогссон хажуудах маань одоо гадагш явж, гахай шувууны мах идэж, байр хоолоо даалгаж, байшин саванд тансаглаж, бас болоогүй дээр нь цалинтай оюутан боллоо, айлын маамаа байх ийм л гоё, ах босс байх ийм л сайхан гээд явж байгаам бишүү хэхэ.
Аая айлын маамаа алаа хаясан, алаа хаясан гэснээс тоглоом байдаг тэ? Тоглоомнуудад амь ч гэх үү нэг дүүрээд, хоосроод байдаг зураас байдаг шүү дээ. Би яг тэр зураас шиг л "нүдэлдэж" "нүдэлдэж" амиа овоо дүүргээд, тэгснээ сэтгэл тавгүйрэхээр яасан ч яадаг юм, үхсэн баасны амьдрал гэж тоохгүй хаяж амиа дундалж, бүр хааяадаа хоосолж, тэгснээ гэв гэнэт идэвхи мидэвхи сэргээд буцаад амьдралын төлөө "нүдэлдэж" кун-фу панда болж "тулалдаж" "зураасаа" ногоон болтол шахаж дүүргээд айлын маамааг дагуулку алж хаях юм хихихихи. Одоо яг зураасаа down болгодог дээрээ ирчихсэн, айлын маамааг харж ангайж, толгой сэгсэрч сууна
Нэг л ѳдѳр чиний ээлж ирнэ шүү дээ. Зѳв явбал зѳѳлѳн зѳѳлѳн замбуулин шүү дээ хѳ. Үнэн биднийг орхиогүй байгаа.
ReplyDelete@ Тэмээчин бүсгүй: Тэгж хэлэх хүн байхад, чи өдөө гөхширсөн, чиний үе өнгөрчихсөн, баяжих нь бүү хэл ажилд оролгүй эмээ бололоо яана даа гэж байгаа айлын маамаа захаасаа авхуулаад байна хө
ReplyDelete