Урд шөнө зүүдлэх гэж балайг нь авлаа хаха. Нэг газар баахан охид, залуустай цуглачих юм тэгсэн чинь нэг залуу жигтэйхэн пээдийгээд монгол бичгээр дурсгалын үг бичиж мичиж нтр, тэгэнгүүт нь миний шар хөдлөөд үзэгийг нь шүүрч аваад баахан юм бичээд хаяхийн тэгсэн нөгөө пээдийсэн залуугийн найз охин нь "наадах чинь монгол бичиг биш байна" гээд надыг хуга хийж байгаам. Харсан чинь үнэхээр монгол бичиг биш, дээрээс нь доош нь zzzzzzzzzzz гэсэн зураас палийтал нь сараачаад хаяцан байхын, өөрөө тэрнээсээ ичиж байгаа ч юм алга нөгөө охиныг муухай муухай хараад байгаам бишүү хахахахахахаха.
Ичээд яахав дээ угаасаа монгол бичгээр а б ч байхгүй хүн юм чинь. Сурах цагтаа сураагүйдээ одоо харамсдаг юм, амьдралдаа харамсаж үзсэн бол ганц монгол бичиг сурч чадаагүйдээ л харамсдаг байхаа. Хэл хугалчих гээд байдаг гээд шалтаглаад сураагүй. Одоо сурах санаа байвч нэг л болкум, тэмээчин бүсгүй шиг яралзтал бичдэг болоосой гэж.
Бас баахан ном уншиж байгаа шүү дээ. У.Амарсайхан гуайн урлагийнхантай хийсэн ярилцлага, тэмдэглэлийн их гоё номыг олж авчраад уншиж байгаа. Дотроос нь олон гоё сонин, содон юм гарч ирж байна. Одоогийн энэ Ялалт, Бөмбөгөр хавиар хятадын хоёр Шийянз байсан тухай, ший янгуу гэж урт модон хөлтэй монгол сайн дурын уран сайханчдын тоглолтыг нэрлэдэг байсан тухай, тухайн үеийн Эвлэлийн Төв Хорооны дарга нь шийянгууны мөнгөнөөс хувьдаа байшин бариулсан хэргээр жалганд буудуулсан тухай, театрын хувцас хэрэглэлийн эрхлэгч Ёндонсамбуу гуай "Цогт тайж" киноны үеэр гэртээ харихгүй, эхнэрээ очиж аваачих гэхэд нь хөөж явуулчихдаад Хулан хатны сувдан зүүлт, үнэт эдлэлийг өвөртөлж хувцас хэрэглэлийг манаж унтдаг байсан тухай, нэрт жүжигчин Латиф анх их сургуульд элсэхдээ монгол хэл огт мэддэггүй байсан тухай, ангийхан нь намрын ажилд явахдаа хэл заасаар намрын ажлаас буцаж ирэхдээ монгол хэл сурчихсан байсан ч ганцхан "тачаал" гэдэг үгийн утгыг мэдэхгүй хүн бүхнээс асуусан ч хэн ч хэлж өгөөгүй тул хичээл эхлэхэд Рэнцэнноров багшаасаа асууж ичээсэн тухай... гэх мэтчилэн олон хөгтэй, хөгжилтэй, бодууштай, бахархууштай юм олж уншиж байна хэхэ.
Та минь ээ хүн хүнд чаддаг, чаддаг ганц ганц л юм байдаг бололтойм. Майк Тайсон "Би хүн зодож л чадна" гэсэн юм гэнэ. Надад бол худлаа үнэн ном унших л хамгийн сайн чаддаг юм маань юм байна. /Одоо л мэдэж байгаа юм уу/ Монгол бичиг сураагүй, орос хэл эхлээд шууд хаясан, тоондоо нойл, /яанаа үржүүлэхийн хүрд мартаа хаясан гэвэл одоо Гудиггүй эрд алуулах байхадаа/ тэгээд унтаж идэхдээ уургын морь, уран зохиолын ном уншихдаа бол бүр мэргэшсэн морь нтр хахахаха.
Заза явж бичих юмаа бичье бас гарах ажилтай байна.

Comments
Post a Comment