Skip to main content

I am a doer!

Бас нэг блогоо нээж хаагаад алинг нь алдуулж байна хэхэ. Уг нь анхын маань блог байгаам, тэртээ 2008 онд нээж байсан, нийтлэл нь нийгэмд чиглэсэн гэхүү дээ ажил, мэргэжил, үзсэн дуулсан, хуримтлуулсан туршлага энэ тэрээ бичиглэж байх санаатай байсан ч яваандаа хувь, хувьсгал холилдоод бантагнаад эхлэхээр бичлэгүүдээ нуугаад, блогоо бас "далд оруулчихаад" энэ блогоо "дэмийрч" "өдрийн тэмдэглэл хөтөлж" байх гэж нээсэн түүхтэй. Санасандаа хүрсэн эсэхээ мэдкү байхым ямартай ч маааш олон бичлэг бичиглээд орхисон байна хүн уншдаг, хүнд хэрэг болдог эсэхийг бол чөтгөр бүү мэд, мэдээд ч яахав надаа тэр нь чухал биш гэлүү хэхэ.

Blogspot дээр блогуудаа нээсэн тухайд гэвэл надад илүү найдвартай, бас хаа хамаагүй хүмүүс орж ирээд байдаггүй, зөвхөн зорьсон хүмүүс нь л орж ирдэг шиг санагдаад байдаг юмаа.
Зө өнөөдрийн тайландаа орьё. Би чинь унтаад унтаад арай гэж сэрээд эвшээгээд суниагаад тэгээд .......... идээд уугаад, компьютерээ нээлээ, суулаа, шигдлээ, дахиад идлээ, уулаа одоо нойрмоглох янзандаа орчихсон сууж байхым хаха.
Янз янзын зүүд зүүдлээд бүр цочроо гарцымуу яацын гайхахаа больж, эртүүд аавтайгаа цуг машинаар явжээ байтал сумын урд жалганд байдаг ангал руу машинтайгаа гурвуулаа "нисээд" тэгээд аав бяд хоёр ангалаас гарцан, машин маань дээшээ ч юм уу доошоо ч юм уу харцан ангалд хэвтжийсэн штэ хэхэ. Маргааш нь бас зүүдлээд хөдөө гэртээ байтал хярвас, хиншүү ханхлаад гараад хартал манай гэр өрх, тоононоосоо шатаж байхым, би гэр дээр гараад балбаж нүдээд галыг нь унтраацан хэхэ. Баяжих гэж байгаамуу одоо эсвэл хүнд аюулаас байнга гэтэлж гарч байгааг сануулаад байгааму бөө мэд гэж.
Бас нэг сонирхуулах зүйл нь онлайн судалгаанд оролцож, дуу хоолойгоо өргөж бас өөртөө бага зэргийн "сонжоо" "дүгнэлт" гаргуулчихлаа хаха. Асуултнуудад нь өөрийнхөө өнцгөөс шударгаар бодож байгаагаараа маяг чимэггүй хариулаад яваад байсан эцэст нь ийм хариу гарч байна.

Дор үр дүнг нь тэр чигээр нь хуулаад чирээд ирлээ л дээ.


Your highest value as a leader is peace life. For you, the best way for young people to make change is taking action to solve problems. This means that *drum roll*....

You are a doer!


You know that people have limited time. Words and ideas may be important to you, but you care most about actions.

If you decide to lead, whether locally, nationally, or internationally, your emphasis on making things happen will be important. You may find a place tracking projects, or on the ground in the thick of the action. One risk: Be careful that you don't let your focus on action go too far. It's important to plan, too!

In the workplace, your values mean that a desk job may not be for you. Perhaps you might want to make ideas reality by working in implementation teams or becoming an entrepreneur.

Whatevery you choose, we wish you good luck!

Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...