Өөрт байхгүй эсвэл хүрч чадахгүй юмандаа дурладаг нь хүний ёсоо гэж хэхэ. Би нь булчин шөрмөс нь зангирсан эр эм хамаагүй эрүүл чийрэг хүнүүсийг харахаараа шүлс мүлс год год хаха.
Яаж тэгж гоё өв тэгш биетэй болцгоодог юм болоо. Майр олон жилийн хөдөлмөр хамгийн гол нь тасралтгүй тэвчээр байхаа. Хэдэн жилийн өмнө би лаг пүрш татдаг хүн болоод татаад байсан тэгээд гартаа жигтэйхэн булчинтай галбиртай л яваад байсан тэгсэн хоёр гуравхан жил гараа ажилуулахгүй зүв зүгээр унжуулаад яваад байсан дэлбэ явсан гэжуга. Булчин чинь ажиллахгүй болохоороо аюултай дэлбэрдэг юм билээ гэхгүй юу хаха.
Аа нээрээ шөнө дунд миний утас руу залгасан байхым өглөө дугаарыг нь хартал гадны улсаас залгацан байж. Баахан бодлоо би ми нь хаашаа, хаашаа хэн хэн рүү ямар ямар захиа бичсэн билээ, юу ярьсан билээ, ямар хэрэг тарьсан билээ, ойрд хариу өгөх ямар ажил байгаа билээ гээд л ургуулан бодоод үс мүс ургаад арзайгаад... заза худлаа, худлаа гайхсан гэдэг нь харин үнэн. Тэгээд гомбүүдрээ асаагаад дугаарыг нь шүүж үзтэл яасан гэнээ Негрээс байвал яахуу хаха.
Яг ч негр биш юмаа 44 гэж эхлэсэн гэхээр чинь UK гэхдээ негрийн спам илгээдэг хакерууд надыг тоож залгасан байштээ хаха. Хүнд тоогдоод лаг байгааз? хаха. Уг нь ч тиймэрхүү спамуудыг тоож уншдаггүй майл ирвэл шууд устгаад хаячихдаг байсан юм. Гэтэл утасдаад ирэхээр нь хэд хэдэн газраас хариу хүлээж байсан гэж хэлсэн дэ тэгээд л тэр шугмаар залгасым байх гээд сүнс мүнс зайлаагүй ээ зүгээр горьдчихгүй юу хаха. Гэхдээ та нарт гээд аминчлаад хэлчихэд + 44 70 ................ гэсэн эхлэлтэй бас бус өөр KAD0Y8454 49UYQYAD 6YNANAU T6UYTYHA эхлэлтэй утасны дуудлага ирвэл авах хэрэггүй спам байдаг юм байна шүү гэлүү хэхэ. Яагаад гэдгийг ийшээ ороод харчих хө.
Ээ нөгөө миний хөөцөлдөж байгаа ажилууд сунжраад болку байнаа. Яасан ч их сунжирдаг юм, би ч яасан бууж өгдөггүй юм, яасан ч хаширдаггүй, залхдаггүй юм гэлүү хэхэ. Аль өнгөрсөн оны сүүлчээс эхлэсэн яриа хэлэлцээр одоог хүртэл эцэслэн шийдэгдээгүй л яваад байхымаа яая даа байз. Уг нь бүгдийг нь эцэслээд горьдох юмгүй болтолоо "ялагдаад" навс уначихвал өөр шинэ асуудал цоо шинээр эхлүүлмээр байхым гэтэл ялагдсан ч юмгүй ялсан ч юмгүй шийдэгдсэн ч юмгүй яваад, яриад, тодруулаад, хөөцөлдөөд... за дууску юм болж байна. Ямартай ч би бууж өгөөгүй эцсийг нь хүртэл явсаар байгаад баатарлагаар үхнээ гэлүү хэхэ. Блогтоо байгаа бичлэгүүдээ labels хийж ялгаад хадгалах гэхээр залхуу хүрээд байхын. Яаж бөөнөөр нь идэвхжүүлээд label хийхийг заагаад өгөх хүн байна уу хө? Чагт товчоор сонгоод хийхээр болку байштэ ухаж төнхөхөөс залхуу хүрээд байштэ. /хошуугаа унжуулав/
Comments
Post a Comment