Зохиолч Г.Аюурзаны цуврал зохиолуудын ихэнхийг нь уншсан. Энэ удаад "Бөөгийн домог" зохилыг уншив.
Хүн байгалийн харьцаанаас илүүтэй өрнө дорны сэтгэлгээний ялгааг гаргаж үзүүлсэн зохил санагдлаа. Өрнийн, барууны, иргэншлийн соёл гадна болон бодит материаллаг бүхнийг шүтсэн сөргүү ёсонг, дорны соёл байгаль, хүмүүн, сэтгэл, итгэл, бишрэл, сүсэглэх сэтгэлд суурилсан эерүү ёсонг гүн гүнзгий баримталдаг, үүнд соёлын гол ялгаа нуугдаж байдаг гэдэгчлэн Г.Аюурзаны зохиол монголчуудаас бусад үндэстэн төдийлөн ухаж ойлгохгүй ухамсарын далд үзэл санаа, бишрэл билэгдлийг энгийн үгээр ойлгомжтой гаргаж чаджээ.
![]() |
| Энэ номыг олж уншаарай |
Бөө хийгээд бурхан шашинт улсууд, эртний сүлд, цалиг, тотем шүтлэг дээр үндэслэгдсэн итгэл бишрэлийг хадгалж үлдсэн үндэстнүүд орчин үеийн өндөр хөгжилт иргэншлийн нөлөөгөөр байгалиас аль эрт тасарч зөн билгийн хийгээд оюун ухаан ухамсарын түвшинд материаллаг орчинтой нягт холбоотой болсон хүмүүсээс ялгарч гарах онцлогийг үгээр биш далд санаагаар энэ номонд дурайтал дүрсэлж гэж надад санагдлаа. Үнэнийг хэлэхэд сэтгэлгээний ялгааг давж гарахад төдийлөн амаргүй хийгээд бидний хувьд туйлын эрхэм байдаг дотоод сэтгэлийн илрэл, бэлэгдэл, зан үйл бүхэн хэт иргэншсэн хүмүүсийн хувьд дэндүү бүдүүлэг, инээд хүрмээр зүйл байдаг. Хэт иргэншсэн хүмүүст би лав үүнийг тайлбарлаж, ойлгуулж яагаад ч чаддаггүй.
Мартаагүй дээрээ тэмдэглээд үлдээчихэд хэдийгээр шал өөр хэл, соёл, үндэс, гаралтай хүмүүсийг дүрсэлсэн хэдий ч нэг л дотно ойлгомжтой санагдах, гүн сэтгэгдэл төрүүлэх зохиолууд байдаг. Алдарт Г.Г.Маркесийн "Зуун жилийн ганцаардал"-аас авхуулаад Милорад Павичийн "Загасны хайрсан бүрх, Дурлалын түүх" гэхчлэн зохиолууд байдаг. Хүний сэтгэл рүү өнгийсөн, ухамсарын түвшинд ойлгогддог зохилууд гэх юмуу даа. "Бөөгийн домог" ч яг тийм л сэтгэгдэл төрүүллээ.
"Хүн хэмээгч аливаа юмыг өөрийнхөө ухаж ойлгож чадах хэмжээнд хүртэл хялбарчилж байж ойлгодог"

Номыг ёстой унших шиг болжийн даа. Дараа сайхан данхтай цай дундаа тавьжийгаад яриулнаа.
ReplyDeleteХэхэ уншаад л явна даа
ReplyDelete