Никитоны "Нандин шүтээн" дууны үг аманд эргэлдээд болохоо болилоо.
Нулимстай гараараа зүүж өгсөн
Нандин шүтээн намайг өршөө
Учир шалтгаангүй аманд тогтчихоод гарку зовоогоод залгиж болку хоолойд тээглээд гэж хэн хэллээ? Түүн шиг л энэ дууны үг эргэлдээд байхым. Рок Мөнхсайхан ийм гоё шүлэг бичдэг гэж мэдсэнгүй явлаа гэлүү хэхэ.
Никотоны Бачка надад гайгүй стильтэй хүн санагдаад байдаг ч яагаад ч юм нөгөө Мишатай царайгаараа төстэй ч юм шиг харагддаг гэвэл хэн нь уурлах бол кккк.
Энэ дууны клип надад таалагддаг юм. Клипнээс илүү энэ дууны эзэнтэй холбоотой нэг инээдтэй дурсамж байдаг. Хэдэн жилийн өмнө юунаас ч болсон юм нэг зүүд зүүдлээд. Тэнд нов ногоон цэнгэлдэх хүрээлэнд томоо театрын тайз засаад улаан хөшигтэй гэж байгаа. Тэрэн дээр нь би нэг гялалзсан урт ногоон хувцас өмсчихсөн гараад энэ залуутай тэврэлдээд яг дуугаа дуулж эхлэсэн чинь учиргүй бороо шороо босоод үзэгчид бүгд морьтой тал тал тийш пижигнэтэл давхилдаад энэ бид хоёр л тайзан дээр алмайраад үлдэж байна гэж зүүдлээд учиргүй инээгээд сэрчихэж байсан.
Уг нь дуу мууг нь сонирхдоггүй, ийм нэг залуу байдаг гэж ямар ч билээ дууны клипээс л хальт хараад өнгөрч байсан байхгүй юу. Дараа нь найзууддаа яриад бөөн инээд. Нэг нь бүр "Чи дандаа өндөр залуусыг л сонирхож байхын, өөр шигээ өндөр юм хайгаад" гээд уурлаж үнэнээсээ намайг хардаж байсан юм хаха. Одоо гэнэт санаад инээд хүрчихлээ. Үс зүс бас нэр нь нээх их гоё штэ энэ залуу нээрээ.
Comments
Post a Comment